Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.88₮
  • Евро
    4020.2₮
  • Японы иен
    24.61₮
  • Швейцарийн франк
    4301.57₮
  • Шведийн крон
    368.57₮
  • Английн фунт
    4738.53₮
  • Болгарын лев
    2055.27₮
  • Унгарын форинт
    9.93₮
  • Египетийн фунт
    70.6₮
  • Энэтхэгийн рупи
    41.81₮
  • Хонконгийн доллар
    459.43₮
  • ОХУ-ын рубль
    42.79₮
  • Казахстаны тэнгэ
    6.92₮
  • БНХАУ-ын юань
    493.08₮
  • БНСУ-ын вон
    2.55₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2567.83₮
  • Австралийн доллар
    2290.39₮
  • Чехийн крон
    161.35₮
  • Тайванийн доллар
    118.17₮
  • Тайландын бат
    108.19₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    830.03₮
  • Сингапурын доллар
    2751.97₮
  • АНЭУ-ын дирхам
    972.74₮
  • Кувейтийн динар
    11646.77₮
  • Шинэ Зеландын доллар
    2108.89₮
  • Данийн крон
    538.8₮
  • Польшийн злот
    947.49₮
  • Украины гривн
    86.01₮
  • Норвегийн крон
    343.6₮
  • Непалын рупи
    26.13₮
  • Өмнөд Африкийн ранд
    196.63₮
  • Туркийн лира
    92.21₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11887954.3₮
  • Мөнгө /унцаар/
    116701.69₮
  • Зээлжих тусгай эрх
    4831.06₮
зөвлөгөө,

Шүдний гажгийг дөрвөн настнуудаас эхэлж эмчилье

нийтлэсэн Site Default6 сар 8, 2018
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
uyu69z3y

“Монгол хүүхдүүдийн 94 хувь нь шүдний өвчтэй” гэхээр бас л толгой сэгсэрмээр тоо сонсогдож байна.  Алсыг нь боддог хүнд бол шууд л “Монголд эрүүл хүүхэд бараг алга” гэсэн бодол төрнө. Мөн “Бүх өвчний суурь энд л явж байна, яана даа” гэсэн бодол төрнө.

Тиймээс гэр бүл, үр хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа зовдог эцэг, эхчүүдэд нэгэн зүйлийг сануулж хэлэх үүднээс хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд, шүдний өвчлөл, шүдний цоорол, шүдний гажиг гэсэн сэдэв рүү өнгийв.

Зуны эхэн сар гарч байна. Сургууль цэцэрлэг амарлаа гээд зарим эцэг, эхчүүдийн санаа амарч суугаа байх. Харин зарим эцэг, эхчүүдийн хувьд ажил яг ид эхэлж байдаг. Яагаад гэвэл, зуны гурван сар урт хугацаа мэт санагдавч  олон ажил төлөвлөсөн гэр бүлд нүд ирмэхийн зуур өнгөрчихдөг. Хичээл, сургуульгүй, цагийн ажилгүй энэ өдрүүдэд эцэг, эхчүүдийн дийлэнх нь үр хүүхдүүдээ эрүүлжүүлэхэд анхаардаг. Зарим нь, хүүхдээ дугуйлан секцэнд явуулах, хэл сурах, шатар даам тоглож сурах, зуслан яваад бие даагаад ирэг гээд их олон зүйлд анхаарч суудаг. Хамгийн гол нь бүх эцэг, эхчүүд “Хүүхэд эрүүл байгаасай” гэж л хүсдэг. Харин тэгэхдээ нэг зүйлийг мартчихдаг. Энэ бол урьдчилан сэргийлэлт.

Монголчууд бидний  бас нэг дутагдалтай тал бол хэнэггүй зан. Хүүхэд өвчин хэлж уйлж зовоохгүй л бол эрүүл байна гэж боддог. Ажил гэж түүртээд хүүхдийнхээ амыг нь ангайлгаад, шүднийх нь эрүүл өвчтэйг шалгаад харчих завтай хүн ховор явдаг. Шүдний өвчинд ингэж хойрго ханддаг хүмүүс хүүхдийн шүдний хөгжил, шүдний зуулт зөв, буруу байх эсэхэд анхаарах ч бүр мартагдсан асуудал болж хувираад байна. Тиймээс та хүүхдээ тун ойрын хугацаанд шүдний эмнэлэгт, тэр тусмаа Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвд, мэргэжлийн эмч нарт хөтөлж авчраад нэг үзүүлээрэй. Хэрэв шүдний өвчтэй бол эмчлүүлээд, шаардлагатай зөвлөгөө мэдээллийг нь аваад, хүүхдийнхээ эрүүл мэндэд том хөрөнгө оруулалт хийгээдхээрэй.

 

ТА ХҮҮХДИЙНХЭЭ ШҮДИЙГ ШАЛГАЖ ҮЗСЭН ҮҮ?

Эрүүл мэндийн яамнаас хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд анхаарал хандуулан “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.  Энэ ажлын хүрээнд улсын  хэмжээнд 5-6 настнуудын дунд шүд цоорох өвчний тархалт ямар байгааг судалж үзэхэд 94 хувь нь шүдний өвчтэй гэсэн дүн гарчээ. 12 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 84  хувьтай байна.  Хүүхдийн шүдний цоорол нь  чих хамар хоолойн үрэвсэлт өвчнүүд, амь насанд аюултай эрүү нүүрний мэс заслын үрэвсэлт өвчлөлүүдийн шалтгаан болж байна. Мөн хүүхдийн суурь өвчлөлүүд, амьсгалын замын өвчлөлүүдийн дам шалтгаан болж байдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Хоёрдугаарт, АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн хамтран хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын сургуулийн өмнөх, сургуулийн насны хүүх­дийн амны хөндийн өвчлөлийн талаарх судал­гаа”-ны дүнг сонирхож үзвэл,  нийслэлийн есөн дүүргийн 1190 хүүхдийн дунд явуулсан судалгаанд хүүхдүүдийн 86 хувь нь шүдний цооролттой,  шүд цоорох өвчний эрчим нь 6.2 цла/ш буюу ДЭМБ-ын шалгуураар үнэлэхэд “Өндөр” түвшинд гарчээ.  Мөн судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 44 хувь нь шүд, эрүү нүүрний гажигтай байжээ.

 

ЭРҮҮНИЙ ХӨГЖИЛ МУУГААС ШҮДНИЙ ГАЖИГ ҮҮСДЭГ

Хүүхдийн шүдний өвчинд ингэж хойрго ханддаг монголчууд бид шүдний гажгийг барагтай бол тоохгүй. Гэтэл хамгийн эрүүл, өндөр насалдаг япончууд амны хөндийн эрүүл мэнддээ гойд анхаарал  хандуулдаг. Япончууд өдөр 2-3 удаа шүдээ угаадаг. Угаахдаа маш зөв угааж, шүдээ хамгаалдаг. Гэр бүлийн гишүүд бүгд өөр өөр “оо” хэрэглэдэг. Буйлны үрэвсэлтэй бол зөвхөн буйландаа зориулсан, палан муутай бол паланд зориулсан, хүүхдүүд бол зөвхөн хүүхдэд зориулсан “оо”- гоор шүдээ угаадаг. Гэтэл бид нэг том “оо” авчихаад бүгдээрээ угаадаг.

Өнөөдөр Монголд шүдний гажиггүй хүүхэд гэж бараг алга. Шүдний аппарат зүүсэн хүүхэд ч цөөнгүй харагддаг болсон. Энэ нь сайн хэрэг. Харин мэдэхгүй, анзаарахгүй өнгөрч байгаа хүн цаана нь олон байна.  Шүд, эрүү нүүрний гажгийг өнөөгийн эмч нар тайлбарлахдаа, нийгэм, цаг үетэй холбоотой гэдэг.Тухайлбал, “Дээхнэ үед хүүхдүүд  багаасаа ааруул их идэж, алгаа долоож эрүүний булчин нь чанга, зөв хөгждөг байсан. Гэтэл одооны хүүхдүүд шүдэндээ анхаарал тавьж, дасгал хөдөлгөөн хийхгүй байна. Ихэнхдээ  зөөлөн чихэр, чипс, печень, гурилан юм иддэг. Үүнээс болж, сүүн шүд нь унахгүй дараагийн шүд нь давж гарах, өөр газар давхар ургах зэргээр гажиг үүсч байна. Мөн үүнээс болоод эрүүний хөгжил маш жижигхэн болж байна” гэдгийг шүдний эмч бол­гон ярьдаг. Тэгвэл үүнийг хэдийд яаж засах вэ?

ШҮДНИЙ ГАЖГИЙГ ДӨРВӨН НАСТАЙГААС НЬ ЗАСВАЛ ХУГАЦАА ХОЖНО

Магадгүй та анзаарсан байх. Орчин үед ажилд авах заруудад “Зөв төрхтэй хүн авна” гэж онцолдог болсон. Энэ гажиг төрх  хүүхдийн сүүн шүд цоорох, цагтаа унахгүй байх, дараагийн байнгын шүд гарч ирэхэд хэцүү болох, зөөлөн газраараа дахин шүд зэрэгцэж ургах зэргээс болж үүсдэг.  Тиймээс та хүү, охиноо эрүү нүүрний гажигтай, орсгой дорсгой шүдтэй, шаамий эрүүтэй болгохгүйн тулд 3-4 настай байхад нь эмчид хандаж, хоёр сар тутамд эмчид үзүүлж, зөвлөгөө авч байх ёстой гэдгийг “Ортодент” шүдний эм­нэл­гийн захирал, их эмч Т.Энхзаяа зөвлөсөн юм.

Учир нь, 10 нас хүрсэн хүүхдийн шүдний гажгийг засахад маш хэцүү байдаг аж. Бараг л хагалгаа болдог гэж байв. Тийм учраас гажиг заслыг дөрвөн настайд нь оношлуулаад, тохирох аппаратыг нь зүүлгэхэд зургаан нас хүрэхэд бараг бүрэн эдгэрдэг байна. Ер нь хүүхэд байхад нь гажгийг нь засвал эдийн засагт ч хэмнэлттэй, тэгээд ч хугацаа хожно гэдгийг эмч нар зөвлөдөг. Хэрэв гажгийг нь засахгүй том болгосон тохиолдолд тухайн хүүхдийн сэтгэхүйд муугаар нөлөөлдөг. Шилжилтийн насны хүүхэд үүнийгээ хүндээр хүлээж авдаг. Нийгэм болон хүнтэй харьцах харьцаа нь мууддаг. Өөртөө итгэлгүй болдог гээд тоочвол сөрөг тал их. “Хүүхэд томрох тусам  шүдний гажиг бат бөх болж, засахад цаг хугацаа их ордог. Аппаратны хэмжээ, үнэ ч дийлдэхээ больдог. Тиймээс шүдний өвчнийг, шүдний  гажгийг аль болох бага дээр нь эмчлэх хэрэгтэй. Мөн шүд гажигтай бол хоолоо сайн боловсруулж чадахгүй,  ходоод гэдэсний өвчин үүсэх шалтгаан болдог” гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээс та хүүхдэдээ хайртай л бол шүдийг нь үзүүлээрэй.

 

Б.Туул

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1,171
Өмнөх

Сувилагч мэргэжилтэй залуус АНУ-д ажиллаж амьдрах гарц нээгдлээ

6 сар 8, 2018
Дараах

Маргааш Монголын анхны токен буюу MGL токен-ий танилцуулга арга хэмжээ болно

6 сар 8, 2018

Төстэй нийтлэлүүд

800px_COLOURBOX12035320
зөвлөгөө,

Секс хийхгүйгээр ‘дур тавих’ сонирхолтой аргууд

нийтлэсэн Site Default7 сар 3, 2019
3e9b19c27d9e1bf9a8ed86dee4b0b5c1
зөвлөгөө,

Долдугаар сарын зурхай

нийтлэсэн Site Default7 сар 3, 2019

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 4 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт