Жаквилин Бөртийн түүх /”Parents” сэтгүүл /
Би хүүхдүүдийнхээ гонгинож, зодолдож, уурладгийг нь 7 хоногийн дотор болиулахаар төлөвлөв. Гэтэл би эхлээд өөрийнхөө үйл хөдлөлийг өөрчлөх хэрэгтэй болсон юм.
“Жулиан яагаад ийм яршигтай байдаг юм бэ?” 9 настай эгчийнхээ байгаа байдлыг энэ асуултаараа яг онож тодорхойлсон 4 настай дүүгийнх нь энэ асуултад би “Эгчийгээ яршигтай гэж битгий хэлээрэй” гэж хариулсан. Гэтэл нэг бороотой өдөр Жулианы хэдэн цаг гоншигнохыг сонссоны дараа би өөрөөсөө “Хүүхдүүд яагаад ийм яршигтай байдаг юм бэ?” гэж асуулаа.
“Хэрвээ та хүүхдийнхээ хийж байгаа буруу зүйлийг анхаарч хариулаад байх юм бол байдал улам даамжирна” гэж Лос Анжелос дахь эцэг эхт зөвлөгөө өгдөг Бернард Перси надад тайлбарлав.
Персийн зөв байлаа. Тэгээд би бодож эхлэв. Тэднийхээ муу зуршил нь өөрчлөгдөхийг би хүлээж чадахааргүй байв. Тиймээс мэргэжилтнүүдээс хүүхдийн зан чанарыг өөрчлөх шилдэг сайн ямар арга байдгийг асууж нэг долоо хоног туршиж үзэхээр болов.
Эхний өдөр
Хариу үйлдэл битгий үзүүл
Миний хийсэн анхны зүйл бол би юун дээр алдаад байгаагаа мэдэж авах явдал байв. ” Ихэнх эцэг эхчүүдийн алдаа бол буруу зөрүү занд нь хариу үйлдэл үзүүлдэг явдал. Учир нь сөрөг хандлага нэгэнт л ямар ч үр дүнгүй байдаг” гэж Миссурийн Кансас хотын Хүүхдийн Мерси эмнэлэг заслын хүүхдийн сэтгэл судлаач доктор профессор Эд Христофер тайлбарлажээ.
Гэвч хайхралгүй орхивол юу болох бол? Жулиан хэнгэрэг цоортол хашгирах болов уу, Шарлот Жулианыг эмнэлэгт очтол нь үймээн шуугиан болдог болов уу хэмээн би айж байлаа. Христоферсен докторын зөвлөснөөр би өглөөний хоолны дараа тэдэнд “За хүүхдүүд ээ, одооноос эхлээд гонгинож гоншигнох, хэрэлдэж зодолдох үед чинь үзээгүй, сонсоогүй юм шиг байх болно шүү, ойлгов уу?” гэж хэлэв.
“Ойлголоо” гэж Шарлот мөрөө хавчив.
“Анха, би дахиад жүүс ууж болох уу?” гэж Жулиан хэлэв.
Түүний хариу үйлдэл бүр дараа нь, Шарлотод хувцас авч өгч байхад илэрсэн юм. “Бид яагаад энэ тэнэг дэлгүүрт байж байх ёстой гэж? Би харимаар байна” гэж тэр хэлэв. Урьд нь бол би иймэрхүү тохиолдолд Жулианыг чимээгүй болгохын тулд түүний шаардлагын дагуу ямар нэг юм хийдэг байлаа. Харин энэ удаа би цамц үзэж байсныгаа үргэлжлүүлсээр байлаа.
“Ээж ээ! Та сонсож байна уу? Би энд байхыг үзэн ядаж байна. Энэ бол тэнэг хэрэг гэдгийг би хэлсэн биз дээ!”
Хүүгийнхээ аашлахыг бас худалдагчийн харцыг үл тоон би инээмсэглэж “Шарлот, хараач, энэ хөх цамц чамд таарна” гэлээ.
Жулиан улам чанга хашгирч гарав. Би бүх хүчээ зөвхөн түүнд хариу үзүүлэхгүй байх тал дээр тогтоон барьж байлаа. Гэтэл гэнэт… чимээгүй болов. Тэр Лего хүмүүстэй адилхан харагдах түлхүүрийн гинжин оосор олж хараад биднийг яван явах хүртэл түүгээрээ тоглосон билээ.
Дараачийн өдөр
Эерэг бай
Маргааш өглөө нь би хоёр хүүхдээсээ гарч болох ааш зангийн сорилт, зайлахын аргагүй уур хилэнгээс айсаар сэрлээ. Гэвч “Аз жаргалтай байх арга замаа бод” номын зохиогч, гэр бүлийн зөвлөгч Робины “Хүүхдүүдээсээ муу зүйл хүлээнэ гэдэг бол өөрөө тийм байхыг даллан дуудаж байгаа хэрэг юм. Хүүхдээ тийм ийм гэж нэрлэж, бодож байх үедээ энэ нь хүүхдэд чинь сайн зүйл дуудах эерэг зүйл мөн эсэхийг бодож бай” гэдэг үг намайг зоригжуулав.
Жулиан эвлүүлдэг тоглоомоор байшин барьж тоглож байхдаа тохирсон дүрсээ олохгүй байна хэмээн гоншигноход нь би дээрх зөвлөгөөг туршиж үзэв. “Чи хэрэгтэй дүрсээ олж сайн чаддаг шүү дээ. Дахиад хайгаад үз” гэж би хэллээ.
“Үгүй ээээээээээээээээ” гээд л тэр хашгирч гарав.
Гэтэл гайхамшигийн гайхамшиг гэгч нь болов:
– Шарлот орж ирлээ. “Алив, Жулиан. Би туслая” гэх нь тэр.
“Шарлот баярлалаа, дүүдээ тусалдаг сайн эгч шүү, чи” гэж би хэллээ.
Хагас цагийн дараа тэд хайч тууз ашиглан гутлын хайрцгаар хийсэн байшингаа барьсаар гүйж ирцгээлээ.
“Ямар том байшин бэ. Хамтдаа эвтэй найртай сайхан тоглож байгаа та хоёроороо ээж нь бахархаж байна” гэж хэллээ. Тэр өдөр дахин үймээн шуугиан гарсангүй, амар тайван өнгөрөв. Шийдэл нь үнэхээр ийм амархан байсан гэж үү?
Гурав дахь өдөр
Арканзасын Хүүхдийн эмнэлгийн сэтгэлзүйч эмч Жейн Белландо “Битгий хийгээсэй гэж хүүхдээсээ хүсээд байгаа яг тэр зүйлээ эцэг эхчүүд өөрөө загвалчилж өгч хүүхдээрээ хийлгэх хандлагатай байдаг” гэж тодорхойлсон байв. Тиймээс би өөрийнхөө хандлага, үйлдлээ өөрчлөхөөр шийдлээ:
Тэднийг гуйж царайлаагүй байх үедээ би бас үглэх хандлагатай байв. Тиймээс өглөө яарч сандарч байх үедээ тэднийг гуйж царайчлахын оронд тайвнаар “Таван минутын дараа гарцгаана, тэгэхгүй бол та хоёр хоцроно гэдгээ мартуузай” гэж гэж сануулав. Шарлот, Жулиан хоёр ердийнхөөсөө хурдан бэлэн болов. Тэгээд би Белландо эмчийн үйлдэлээ эерэг байлгах зөвлөгөөг санаад “Хар даа, гарахад бэлдээрэй гэж би та хоёроос эелдгээр хүссэн” гэж хэлэв. Шарлотт галзуу хүн рүү харж буй аятай над руу харлаа. “Тэр чинь сайн хэрэг байна, ээж ээ” гэж намуухан хэлэв. Өө, бурхан минь, шууд л эхний туршилтаар тэд бүр хоцорж ч зовоосонгүй.