Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3544.6₮
  • Евро
    4134.78₮
  • Японы иен
    22.82₮
  • Швейцарийн франк
    4411.72₮
  • Шведийн крон
    377.03₮
  • Английн фунт
    4723.18₮
  • Болгарын лев
    2113.47₮
  • Унгарын форинт
    10.81₮
  • Египетийн фунт
    74.62₮
  • Энэтхэгийн рупи
    39.31₮
  • Хонконгийн доллар
    455.54₮
  • ОХУ-ын рубль
    46.15₮
  • Казахстаны тэнгэ
    6.98₮
  • БНХАУ-ын юань
    501.38₮
  • БНСУ-ын вон
    2.41₮
  • БНАСАУ-ын вон
    27.27₮
  • Канадын доллар
    2563.63₮
  • Австралийн доллар
    2352.55₮
  • Чехийн крон
    170.5₮
  • Тайванийн доллар
    113.69₮
  • Тайландын бат
    111.29₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    862.33₮
  • Сингапурын доллар
    2735.66₮
  • АНЭУ-ын дирхам
    965.09₮
  • Кувейтийн динар
    11544.8₮
  • Шинэ Зеландын доллар
    2048.07₮
  • Данийн крон
    553.29₮
  • Польшийн злот
    976.7₮
  • Украины гривн
    84.24₮
  • Норвегийн крон
    350.54₮
  • Непалын рупи
    24.57₮
  • Өмнөд Африкийн ранд
    209.16₮
  • Туркийн лира
    83.31₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    14912220.82₮
  • Мөнгө /унцаар/
    206597.01₮
  • Зээлжих тусгай эрх
    4833.29₮
нийгэм, Онцлох,

Ажил хаялтын уршгаар 100 мянган хүүхдийн эрхийг зөрчөөд байна

нийтлэсэн Site Default9 сар 12, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
00

Багш нарын ажил хаялт эхлээд яг долоо хонож байна. Салбарын яамнаас өгсөн мэдээллээр улсын хэмжээнд 177 сургуулийн багш нар ажил хаялтад оролцож байгаагийн ихэнх нь нийслэлийн сургууль байгаа юм.

Улаанбаатар хотод хүн амын хэт төвлөрөл үүссэнээс улбаалан зарим сургууль гурван ээлжээр сургалт хүмүүжлийн ажлаа явуулж, нэг ангид 45-50, цөөн тохиолдолд 60 хүртэл хүүхэд суралцаж, багш нарын ачаалал их байгаа нь үнэн. Төр, засаг энэ байдлыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа учраас боловсролын салбарт ажиллаж буй багш нарынхаа цалингийн сүлжээг 1-2 шатаар ахиулж, цагийн хөлсийг 8-30 хүртэл хувиар нэмье. Цаашид улс орны эдийн засгийн бодит байдалд тулгуурлан үе шаттайгаар нэмэгдүүлье гэсэн санал санаачилга гаргаж, тушаал шийдвэрээ ч баталгаажуулсан. Гэтэл эрдмийн үүдийг нээж өгөх ариун үүрэгтэй эрдэмтэн багш нар “дөргүй бух мэт” загнаж, сургууль соёлынхоо газарт суулт зарлаж байснаа улмаар Сүхбаатарын талбайд жагсч, ажил хаялт болгож үргэлжлүүлэв. Ийнхүү хугацаагүйгээр ажлаа хаясан нь эрдмийн их өргөөнд зочилж, номын гүн далайд умбах хүсэл зорилго дүүрэн, сургуулийн танхимыг зорьсон олон мянган бяцхан иргэдийн гэгээн мөрөөдөл рүү ус цацсантай адил явдал боллоо. Өнгөрсөн болон энэ долоо хоногийн хамгийн дуулиантай үйл явдал энэ байсан. Цаашдаа ч тийм байх нь.
Нийгмийн дээд давхаргын ухамсар, боловсролтой хэсэг гэгддэг багш нар улс орныхоо эдийн засгийн бодит байдал, боломж бололцоог яагаад ойлгохгүй байгаа юм бол. Эсвэл үүний цаана тодорхой нам эвсэл, бүлэг хүчний улс төрийн зорилго, хорлон бусниулах үйл ажиллагаа байна уу гэж олон нийт хардаж байгаа нь ч буруу биш байх.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар багш нарын цалинг өнөөдөр шаардаж буй хэмжээнд буюу 50 хувь хүртэл нэмэгдүүлбэл нэг их наяд төгрөг шаардлагатай болох бегөөд үүнийг даах төсөв одоогоор байхгүйг учирлаж байсан. Сүүлдээ багш нарын цалинг нэмэхийн тулд малчдаас малын хөлийн татвар авах санал санаачилгыг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэвшүүлж байна. Аргаа барсан л хэрэг юм даа. Нөгөө талаар багш нарыг ажил хөдөлмөрт нь буцаан оруулж, хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангуулах санаачилга гэж ойлгож болох юм. Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Хүүхдийн хөгжил оролцоог дэмжих байгууллагуудын үндэсний сүлжээ зэрэг ТББ-аас өчигдөр мэдээлэл хийж, багш нарын ажил хаялтын улмаас 100 мянга гаруй хүүхдийн сурч мэдэх, хамгаалуулах эрх зөрчигдөж байгааг дуулгалаа.Тэд томчуудын буруу үйл ажиллагаа, хөшүүн зөрүүд тэмцлийн уршгаар хүүхэд хохирч байгаа энэ тохиолдолд хэн хариуцлага хүлээх талаар асуудал дэвшүүлж, хүүхэд хамгааллын хуулийн дагуу ажил хаялтыг зохион байгуулагсад хүлээх ёстой гэдгийг анхааруулсан юм. Тэр нь мэдээж, МҮЭХ болон түүний салбар Боловсрол, соёл шинжлэх ухааны үйлдвэрчний холбоо байх болно. Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээний зохицуулагч Н.Цэвээн хэлэхдээ “Монгол Улс ямар ч нөхцөлд хүүхдийн эрхийг хамгаалахаар олон улсын өмнө хүлээсэн үүрэгтэй. Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1 1-д “Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд гэж эрүүл мэнд, амь нас, хөгжих хэвийн орчин алдагдсан, хууль ёсны эцэг эх, асран хамгаалагчгүй, гамшиг онцгой байдлын нөхцөлд байгаа хүүхдийг хэлнэ” гэж заасан байдаг. Үүнээс үзвэл эцэг эх нь ажилдаа явсан, халаалт дулаан нь ирээгүй хүйтэн хөндий байранд хашигдаад байгаа хүүхдийг ямар нөхцөлд байна гэж дүгнэх вэ” хэмээн санаа зовниж байлаа.
Тиймээс Засгийн газраас онцгойлон анхаарч, нэн даруй зөвшилцөлд хүрэхийг хүсч, хүүхэд багачууд, олон нийтэд хандаж уриалга гаргаж байгаагаа танилцуулав. Үүнд, хүүхэд эрсдэлт байдалд орсон бол хүүхдийн утас 108 дугаарт холбогдох, харьяа дүүрэг, хорооны цагдаа, эрүүл мэндийн байгууллагад хандах, ажил хаялтын хугацаанд музей, үзвэр үйлчилгээ, сүм хийд, хувийн хэвшлийн байгууллага, компанийн хамт олон нийгмийн хариуцлагаа өндөржүүлж, хүүхдэд зориулсан урлаг соёлын арга хэмжээг үнэ төлбөргүй зохион байгуулахыг уриалжээ. Энэ нь ёс төдий мэдээлэл, хүүхдийн төлөө гэх нэртэй байгууллагын хувьд дуугарах ёстой гэж ээлж өнгөрөөсөн хурал шиг санагдсан. Уг нь нэгэнт үндэсний хэмжээний сүлжээ юм бол хүүхдэд зориулсан бодит ажлыг өөрсдөө санаачлан зохион байгуулж, ядахдаа эрсдэлт гэж нэрлээд байгаа нөхцөл байдалд орсон хүүхдийн санал хүсэлтийг авах утас ажиллуулахаа мэдэгдсэн бол илүү үр өгөөжтэй ажил болох байлаа.
Олон нийтийн сүлжээгээр багш нарын ажил хаялтыг дэмжиж уухайлсан, эсэргүүцэж буруутгасан олон янзын санал сэтгэгдэл явж байгаа ч олонх нь таагүй хүлээж авч байна. Зарим сургуулийн жагсаалд оролцсон багш нар нь цуглаж, өдрийн “урамшуулал”-аа авч байгааг нүдээр харж, чихээр сонссон хүн ярьж байхтай таарлаа. Хаанаас гарсан хэний мөнгөөр багш нарын гарыг цайлгаж, алгыг тэнийлгэж байгаа нь тун сонин. Одоо хичээлийн шинэ жил эхлээд арваадхан хонож байхад багш нарын цалин хөлсийг урьдчилж тараахаар санхүүжилт өгөөгүй нь тодорхой. Тэгэхээр үүний цаана зохион байгуулалттай, бас ч хөрөнгө мөнгөтэй хэсэг бүлэг байна гэж хардах үндэслэлтэй юм.
Хэдхэн хоногийн өмнө МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Засгийн газар багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар бидэнтэй зөвшилцөж байсан ч тодорхой хувь хэмжээн дээр тогтоогүй. Гэсэн ч өөрсдөө дур мэдэн ийм шийдвэр гаргаж, 8-30 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Үүнийг бид эсэргүүцэж байна” гэж мэдэгдэл хийхдээ “Бидэнтэй зөвшилцөөгүй” гэж удаа дараа давтан хэлж байсан юм. Түүндээ шаралхаж, үйлдвэрчний байгууллагынхаа хүч чадлыг харуулах гэсэндээ ингэж муйхарлана гэж баймааргүй л юм. Алин боловч энэ ажил хаялт, муйхар бодлогын цаана үр хүүхдүүдийн минь сурч боловсрох, мэдэж гэгээрэх эрх зөрчигдөөд байгааг эрдэмт багш нар бодож болгоох цаг болжээ. Долоодугаар ангид дэвшиж суралцсан зээ хүү маань гэртээ уйдаж гансраад “Багш нарт хүссэн мөнгийг нь өгөөд ажилд нь оруулчихдаг баян хүн байдаггүй л юм байх даа” гэж бодлогоширч сууна. Багш таны хүүхэд ч гэртээ л байна уу.
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

811
Өмнөх

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

9 сар 12, 2018
Дараах

Даатгалгүй жолоочийг албан хүчээр шууд даатгахаар болсон уу

9 сар 12, 2018

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 4 долоо хоног
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 1 сар

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 1 сар
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 1 сар
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 1 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 1 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 2 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 2 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 2 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт