Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3447.92₮
  • Евро
    3685.83₮
  • Японы иен
    24.58₮
  • Швейцар франк
    3803.55₮
  • Шведийн крон
    317.59₮
  • Английн фунт
    4260.25₮
  • Болгарын лев
    1884.52₮
  • Унгарын форинт
    9.93₮
  • Египетийн фунт
    111.4₮
  • Энэтхэгийн рупи
    41.68₮
  • Хонгконг доллар
    440.22₮
  • ОХУ-ын рубль
    42.86₮
  • Казахстан тэнгэ
    7.72₮
  • БНХАУ-ын юань
    486.18₮
  • БНСУ-ын вон
    2.6₮
  • БНАСАУ-ын
    26.52₮
  • Канадын доллар
    2537.75₮
  • Австралийн доллар
    2251.84₮
  • Чех крон
    155.48₮
  • Тайван доллар
    112.59₮
  • Тайланд бат
    98.94₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    747.27₮
  • Сингапур доллар
    2545.53₮
  • АНЭУ-ын дирхам
    938.75₮
  • Кувейт динар
    11207.28₮
  • Шинэ Зеланд доллар
    2085.3₮
  • Данийн крон
    494.8₮
  • Польшийн злот
    815.9₮
  • Украйны гривн
    93.37₮
  • Норвегийн крон
    309.54₮
  • Непалын рупи
    26.04₮
  • Өмнөд Африкийн ран
    174.12₮
  • Туркийн лира
    169.84₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6697222.57₮
  • Мөнгө /унцаар/
    79805.21₮
  • Зээлжих тусгай эрх
    4591.33₮
нийгэм, Онцлох,

Ирэх сараас эхлэн шатахууны үнэ өсөх үү

нийтлэсэн Site Default9-р сар 18, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
712-1537226840bd160184d542a5340d683f8214693e02cc5e7c9d
“Дорныи эдийн засгийн чуулган-2018”-ын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулах боломжтой гэж хэлсэн нь ойрын өдрүүдэд олон монгол хүний чихэнд чимэгтэй мэдээ болж сонстов. Тэгвэл энэ мэдээний хамт дуулгах муу мэдээ бас Хойд хөршөөс ирлээ. ОХУ ирэх сараас эхлэн шатахууны үнээ нэмэхээр болжээ. Тодруулбал, Аи-92 шатахууны үнэ 41 ам.доллараар өсч нэг тонн нь 763 ам.доллар боллоо. Мөн дизель түлшний үнэ 91 ам.доллараар өсч тонн нь 765 ам.доллар болж буйг ОХУ-ын Сангийн яамны сайтад мэдээлсэн байна. Ойрын өдрүүдэд дотоодын хэвлэлүүд энэ асуудлаар идэвхитэй бичиж эхлэх нь тодорхой. Гэхдээ шатахууны үнэ өсч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсч ард түмний амьжиргаанд мэдэгдэхүйц хүндрэл авчирдаг гэсэн нэг л өнцгийг олон нийт ярилцдаг. Гэтэл шатахууны зах зээл дээр хойд хөршөөс бүрэн хамааралтай бидний хувьд асуудлыг олон талаас нухацтай авч үзэх хэрэгтэй юм. Манай зах зээл дээр борлуулагдаж буй шатахууны энэ сарын үнийн тухай ярья. Есдүгээр сард худалдах Аи-92 шатахууныг нэг тонныг нь 722 ам.доллараар, дизель түлшийг 674 ам.доллараар импортолжээ. Энэ бол хойд хөршид зарагдаж буй үнэ бөгөед манай улсад жижиглэнгээр зарах шатахууны үнийн бүрдэлтийн зөвхөн нэг хэсэг нь. Үүнээс гадна Онцгой албан татвар, Гаалийн татвар, Замын албан татвар, Төмөр замын ачих буулгах зардал, НӨАТ гэх мэт олон шатаар шатахууны үнэ тооцогдож тогтож явсаар Улаанбаатарт өнөедөр Аи-92 шатахууны үнэ нэг литр нь 1.830 төгрөг, дизель түлш 2.200 төгрөгийн үнээр хэрэглэгчдэд хүрч байна. Тийм болохоор шатахууны үнэ Орост ийм, Хятадад ийм үнэтэй… гэж өөрсдөө үйлдвэрлэчихдэг өөр нөхцөл байдал бүхий өөр улс оронтой өөрсдийгөө харьцуулах нь утгагүй юм. Тээвэрлэлт, татвар гэх мэт зардлууд байдгийг мартаж болохгүй. Сүүлийн нэг жилийн хугацаанд шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд гадаад үнэ дээр өөрсдийн зардлаа нэмж, ашиггүй ажиллаж байгаа гэсэн мэдээлэл бий.
Өнгөрсөн хавар шатахууны хомсдол үүсэж зарим колонкууд шатахуун худалдахгүй байсныг бид мэднэ. Тухайн үед импортлогч компаниудын төлөөлөл мэдээлэл хийж, алдагдалтай ажиллаж байгаагаа учирлаж байсан. Улмаар Засгийн газар тогтоол гаргаж  А-80, Аи-92 шатахууны татварыг бууруулснаар асуудал намжсан юм. Гэхдээ хэсэгтээ хэл ам дагуулаад өнгөрсөн тэр асуудал дахиад босож ирэх нь бололтой. Учир нь 10 дугаар сард ОХУ шатахууны үнээ өсгөөд зогсохгүй 11, 12 дугаар сард ч үнээ нэмэх чиглэлтэй байгаа аж. Энэ нь удаан хугацаанд барууны улс орнуудаас худалдааны хориг арга хэмжээ авахуулаад байгаа ОХУ бүтээн байгуулалтын салбарт төсвийн тэлэх бодлого явуулж буйтай холбоотой аж. Юутай ч ирэх сараас эхлэн шатахуун импортлогч Монголын 80 гаруй компани Хойд хөршөөс нэг тонн Аи-92 шатахууныг 763 ам.доллараар (1,878,330 төгрөг), дизель түлшийг 765 ам.доллараар (1,883,260 төгрөг) худалдан авахаас аргагүй нөхцөл байдал үүслээ. Өөрөөр хэлбэл дэлхийн зах зээл дээр үнэ нь өсөж буй нефтийн бүтээгдэхүүний үнийн хандлагыг Хойд хөрш маань дагалаа. Харин ирэх хэдэн сард манай улсад шатахууны үнэ хэрхэн өсөх нь одоогоор тааварлахад эрт байгаа ч үнэ өсөх нь тодорхой болжээ.
Т.БЭРХ
Эх сурвалж: “Өдрийн” сонин

483
Өмнөх

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

9-р сар 18, 2018
Дараах

“Академи авардс“ шагнал гардуулах ёслол энэ сарын 28-нд болно

9-р сар 18, 2018

Төстэй нийтлэлүүд

349363158_564676749157545_7792451563556157375_n
нийгэм, Онцлох,

С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна

нийтлэсэн Site Defaultөмнө 3 өдөр
TTG
Онцлох, Эдийн засаг,

Монголбанкны Дата төв байгуулах ажил бүрэн хэрэгжиж дууслаа

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна

    С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна

    өмнө 3 өдөр
  • Монголбанкны Дата төв байгуулах ажил бүрэн хэрэгжиж дууслаа

    Монголбанкны Дата төв байгуулах ажил бүрэн хэрэгжиж дууслаа

    өмнө 2 долоо хоног
  • “SPIRIT OF STARS 2023” тэмцээн боллоо

    “SPIRIT OF STARS 2023” тэмцээн боллоо

    өмнө 2 долоо хоног
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, чанарт хийсэн хяналт шалгалтыг цаашид үргэлжлүүлэхийг даалгалаа

    Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, чанарт хийсэн хяналт шалгалтыг цаашид үргэлжлүүлэхийг даалгалаа

    өмнө 3 долоо хоног
  • Гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд сургалт зохион байгууллаа

    Гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд сургалт зохион байгууллаа

    өмнө 4 долоо хоног
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдлаа

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдлаа

    өмнө 4 долоо хоног
  • “Налайхын хаагдсан уурхайн бүсэд тогтвортой эко орчин бүрдүүлэх замаар ногоон үйлдвэрлэлийн шинэ экосистемийг бий болгох нь” төслийг хэрэгжүүлнэ

    “Налайхын хаагдсан уурхайн бүсэд тогтвортой эко орчин бүрдүүлэх замаар ногоон үйлдвэрлэлийн шинэ экосистемийг бий болгох нь” төслийг хэрэгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Г.Дөлгөөн: Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

    Г.Дөлгөөн: Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

    өмнө 1 сар
  • Ж.Батбаясгалан: Форумын үр дүн цаасан дээр үлдэх бус цаг алдалгүй үр өгөөжтэй төсөл хөтөлбөр болон хэрэгжих ёстой

    Ж.Батбаясгалан: Форумын үр дүн цаасан дээр үлдэх бус цаг алдалгүй үр өгөөжтэй төсөл хөтөлбөр болон хэрэгжих ёстой

    өмнө 1 сар
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт тэгш хамруулан сургах төслийг хэрэгжүүлнэ

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт тэгш хамруулан сургах төслийг хэрэгжүүлнэ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт