Эхнэрээ алдаад удаагүй байхдаа цахилгааны улмаас гэрээ шатааж дөрвөн балчир үр хөгшин настай ээжтэйгээ орох оронгүй үлдсэн иргэн Д.Батмөнхөд Монголчууд нэгдэн тусалж шинэ байртай болгож өгсөн билээ.
Тэгвэл түүнтэй ижил зовлон туулж яваа иргэн Гантулгад туслах хандивын аяныг сайхан сэтгэлт Монголчууд эхлүүлжээ. Иргэн Гантулгын хувьд мөн адил эхнэрээ автын ослоор алдаад хэдхэн хонож буй бөгөөд 7 сартай бяцхан үр, 11 настай том хүү хоёртойгоо үлдсэн юм.
Иргэн Гантулга нь хувиараа юм хийж амьдралаа залгуулдаг ч эхнэр нь өөд болсон тул 7 сартай нялх үрээ харан гэртээ байхаас өөр аргагүйд хүрээд байгаа юм.
Фэйсбүүк дахь “Мөрөөдөл” группээс Гантулга ахын мэдээллийг өчигдөр олон нийтэд хүргэж байсан бол өнөөдөр олон хүмүүс хандивын аянд нэгдэхээ илэрхийлээд байгаа юм.
Сайхан сэтгэлт Монголчуудын дэмжлэгтэйгээр байртай болсон Д.Батмөнх адилхан зовлонтой эр хүнд туслахыг хүсэж хандиваар цугларсан мөнгөнөөс сая төгрөгийг иргэн Гантулгад өнөөдөр гардуулан өгчээ. Мөн Швеицар улсын Женев хотод амьдран суудаг Монголчууд Гантулга гуайд 2,5 сая төгрөгийг хандивласныг гардуулан өгчээ.
Бичлэгийг доорхи линкээр үзнэ үү
Иргэн Гантулгын одоогийн байдлыг доорхи линкээр үзнэ үү
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай
www.Seen.mn