Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.88₮
  • Евро
    4020.2₮
  • Японы иен
    24.61₮
  • Швейцарийн франк
    4301.57₮
  • Шведийн крон
    368.57₮
  • Английн фунт
    4738.53₮
  • Болгарын лев
    2055.27₮
  • Унгарын форинт
    9.93₮
  • Египетийн фунт
    70.6₮
  • Энэтхэгийн рупи
    41.81₮
  • Хонконгийн доллар
    459.43₮
  • ОХУ-ын рубль
    42.79₮
  • Казахстаны тэнгэ
    6.92₮
  • БНХАУ-ын юань
    493.08₮
  • БНСУ-ын вон
    2.55₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2567.83₮
  • Австралийн доллар
    2290.39₮
  • Чехийн крон
    161.35₮
  • Тайванийн доллар
    118.17₮
  • Тайландын бат
    108.19₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    830.03₮
  • Сингапурын доллар
    2751.97₮
  • АНЭУ-ын дирхам
    972.74₮
  • Кувейтийн динар
    11646.77₮
  • Шинэ Зеландын доллар
    2108.89₮
  • Данийн крон
    538.8₮
  • Польшийн злот
    947.49₮
  • Украины гривн
    86.01₮
  • Норвегийн крон
    343.6₮
  • Непалын рупи
    26.13₮
  • Өмнөд Африкийн ранд
    196.63₮
  • Туркийн лира
    92.21₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11887954.3₮
  • Мөнгө /унцаар/
    116701.69₮
  • Зээлжих тусгай эрх
    4831.06₮
нийгэм, Онцлох,

Бэлэнчлэх сэтгэлгээтэй ажилгүйчүүд 750-900 мянган төгрөгийн цалинг голж байна

нийтлэсэн Site Default9 сар 27, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
68a2a5ad57d5b40bfade1f30f6b43a6d

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашлав. Эл өдрүүдэд хот, хөдөөгүй өвөлд бэлтгэж, намрын ажилдаа ханцуй шамлан орсноос хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Түүний дотроос тариаланч, ногоочид толгой өндийх завгүй ажиллаж байна.

Энэ сарын сүүлчээр ихэнх нутгаар хүйтэрч, цасан шуурга шуурна. Ялангуяа газар тариалангийн бүс нутгаар ихээхэн хэмжээний нойтон цас орох төлөвтэй байгааг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Энэ нь тэдэнд таагүй мэдээлэл хэдий ч ургацаа хураах ажлаа эрчимжүүлэхийг сануулж буй хэрэг юм. Иймд тариаланчид цаг агаар хүйтэрч, цас орохоос урьтаж ургацаа хураахаар шамдаж эхэлсэн ч ажиллах хүч тулгамдсан асуудал болоод байна. Хунсний ногооны талбайд өдрийн 25-30 мянга, сарын 750-900 мянган төгрөгөөр ажиллах хүн олдохгүй байгаа талаар ногоочид учирлаа. Тухайлбал, Хан-Уул дүүргийн Биокомбинатын орчимд олон айл өрх хүнсний ногоо тарьдаг. Энэ хэсгийн гурван га газарт хүнсний ногоо тарьсан нэгэн иргэн ажилтан авахаар Хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн ч тусыг эс олжээ. Эцэст нь ах, дүү нараасаа тусламж хүсч ногоогоо хурааж эхэлсэн байна. Тариаланч, ногоочдын хувьд тарьсан ургацаа цаг хугацаандаа амжиж хураах нь тарихаас дутуугүй том ажил бөгөөд эс чадваас олон сарын хүч хөдөлмөр үгүй болох нь тэр. Иймд бусад салбарын ажил олгогчдоос дутуугүй, илүү ч байж мэдэх цалин амладаг ч хүмүүс ногооны талбайд ажиллах сонирхолгүй байгааг гайхаж байгаа талаар ярилаа. Тэрбээр “Залуус бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон байна. Ажил олдохгүй байна гэдэг өрөөсгөл ойлголт. Аль ч салбарт, ялангуяа хавар, намрын улиралд хөдөө аж ахуйн салбарт ажлын байр хангалттай байдагч голох юм. Уг нь ажил хийвэл ам тосодно гэдэг дээ. Хэдэн ногоо шуудайлаад тав, арван төгрөг авбал надад ч, тэр хүнд ч аштай юу даа” хэмээлээ. Түүнчлэн хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн удирдлагуудтай гэрээ байгуулж, улмаар оюутан залуусыг талбайд дадлагажуулан туршлагажуулах байдлаар ажиллуулах бодолтой явдаг талаараа ч ярив. Ингэснээр хэн хэндээ ашигтай байх боломжтой гэж үзжээ. Тариаланчид харилцан адилгүй цалин амлаж, ногоогоо хураалгадаг байна. Тухайлбал, ажил олгогчдын зарим нь цалингийнх нь тал хувьд хүнсний ногоо оролцуулж, үлдсэнийг бэлэн олгодог бол зарим нь өдөр бүр бэлэн мөнгө өгдөг байна. Хийх ажил нь ч харилцан адилгүй. Бидний уулзсан ногоочны хувьд байцай тарьсан бөгөөд өдөрт 100 шуудайг хураавал 30 мянган төгрөг олгодог байна. Нэг шуудайд 40 орчим кг буюу 17-18 ширхэг байцай багтдаг байна. Ердөө л энэ. Ажилгүй гэсэн тодотголтой залуус ийм ажлыг хүнд, хэцүү, бохир гэж голон их хэмжээний мөнгө, амар ажил мөрөөдөж суугаа нь харамсалтай. Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн сарын байдлаар ажилгүй 32.4 мянган иргэн бий гэсэн судалгаа гарчээ. Үүнээс 23.1 мянган иргэн ажил хайж хөдөлмер эрхлэлтийн байгууллагад бүртгүүлжээ. Тэгвэл хөдөлмөрийн зах зээлд тогтмол биш ч гэлээ өдий хэмжээний ажлын байр бий гэдэг. Өөрөөр хэлбэл, манай улсад улирлын чанартай ажлын байр хангалттай байдаг ч түүнийг залуус голж буйд учир бий. Тухайлбал, тариа, ногоо хураахад ажиллах хүч дутагдаж, тэд хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, иргэдийг эрүүл, аюулгүй ногоогоор хангаж чадахгүйд хүрээд байна. Хөдеө аж ахуйн салбарынханд энэ мэт тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Атрын III аян”-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

ХҮНСНИЙ НОГООНЫ ХЭРЭГЦЭЭГ ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ХАНГАНА

Монгол Улсын Засгийн газар 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө “Атрын III аян”-ыг үргэлжлүүлэх зорилт дэвшүүлж, хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх, техник, технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх, ажилгүйдэл ядуурлыг бууруулах, тариалан эрхлэгчдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, үр тариа, төмс, голлох нэрийн хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилгоор энэхүү аяныг хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд томоохон хэд хэдэн ажлыг хийж, цаашид ч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд 21 аймаг, нийслэлийн 700 гаруй тариаланч, ногоочин, жимсчид оролцсон улсын зөвлөгөөнийг зохион байгуулж, салбарынхаа энэ оны зорилт, хийж хэрэгжүүлэх, тариалалтын технологийн талаар санал солилцсон. Мөн Монгол Улсад атар газар эзэмшиж,газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой ирэх онд тохиож байгаатай холбогдуулан “Атар-60” хоёр жилийн бүтээлч ажлыг өрнүүлж байна. Жишээлбэл,Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоо, жммс жимсгэнэ, махны хадгалалт борлуулалтын цогцолборын ТЭЗҮ-ийг боловсруулж, байгуулахажлыгэхлүүлэх, аймгийн төв, тарилангийн бүс нутаг, уул уурхай түшиглэсэн суурин газарт 500-1000 хүртэл тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны зоорь байгуулах зорилт дэвшүүлсэн. Мөн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн борлуулалтыг дэмжих, үзэсгэлэн худалдааг 8-11 дүгээр сард Улаанбаатар хотын зургаан дүүрэг, бүх аймаг, сумын төвд зохион байгуулах юм. Түүнчлэн ил талбайн болон хүлэмжийн хүнсний ногооны нэр төрлийг нэмэгдүүлж, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь хангах зорилт дэвшүүлсэн. Тус зорилгын хүрээнд энэ онд хэчнээн га талбайд тариалалт хийсэн, ургац хураалтын явц ямар байгааг холбогдох байгууллагаас нь тодрууллаа.

УРГАЦЫГ БОГИНО ХУГАЦААНД ХАЯГДАЛ БАГАТАЙ ХУРААХ ТЕХНИКИЙН БОЛОМЖ БҮРДҮҮЛЖЭЭ

Энэ онд улсын хэмжээнд 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д буудай, 13 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 69.8 мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2 мянган га-д тариалалт хийсэн. Хөрсний чийг, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан улаан буудайн тариалалтыг тавдугаар сарын 5-28-ны хооронд зохион байгуулсан. Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажилд 13 аймгийн 86 сумын 1265 аж ахуйн нэгж, иргэний 365.2 мянган га улаанбуудайн талбайг хамруулж, нийт тариалсан талбайн 74.3 хувь нь соёололтоор онц, сайн үнэлгээ авчээ. Гэхдээ энэ жилийн хувьд тавдугаар сар хур тунадас багатай, зургаадугаар сард Хевсгөл, Булган, Увс, Төв, Архангай, Өвөрхангай аймгийн зарим бүс нутгаар хур тунадас орж, таримлын өсөлт хөгжилтөд эергээр нөлөөлжээ. Харин тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ, Дархан-Уул болон Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар долоодугаар сарын 5-ныг хүртэл гандуу байв. Гэсэн ч ургацын урьдчилсан байдлаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах тооцоо гарчээ. Ингэснээр улаанбуудай, төмсний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой гэж тооцжээ. Гэтэл энэ сарын дундуур орсон хур тунадас, нойтон цас, мөн ойрын өдрүүдэд цаг агаар сэрүүсэх төлөвтэй байгаагаас шалтгаалан ургац хураалтын ажил тодорхой хугацаагаар хойшилж болзошгүй байдалтай байна. Иймд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр /ХХААХҮ/-ийн сайд, Улсын ургацын комиссын дарга Б.Батзориг орон нутгийн удирдлагуудад чиглэл өгсний дүнд, ургацаа богино хугацаанд хураан авахаар шуурхай ажиллаж эхэлсэн байна. Тухайлбал, ХХААХҮЯ-ны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариалан эрхлэгчдэд шатахуун, иш өргөгч, үтрэмийн техник тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгожээ. Тус сангийнхан үтрэм дээр чийгтэй буудайг яаралтай татан авч, хатаах, стандартын шаардлага хангуулах зориулалттай элеватор ажиллуулж байна. Мөн Сэлэнгэ аймгийн Хөтөл дэх салбарт үр тариа хатаалгын тоног төхөөрөмжийг шинээр оруулж ирэн ургацыг аль болох богино хугацаанд хаягдал багатай хурааж авах техникийн боломж бүрдүүлсэн гэдгийг ХХААХҮЯ-наас мэдэгдлээ.

Одоогийн байдлаар 26 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 51.5 мянган га-гаас 73.9 мянган тонн үр тариа, 8.9 мянган га-гаас 116.9 мянган тонн төмс, 5.5 мянган га- гаас 61.6 мянган тонн хүнсний ногоо хураан авчээ. Ингэснээр үр тарианы хураалт 15.1, төмс, хүнсний ногооны хураалт 66.2- 68.9 хувийн явцтай байна.

С.Юмсүрэн

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

691
Өмнөх

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

9 сар 27, 2018
Дараах

“Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд“

9 сар 27, 2018

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног
e7477dadf05a8054ad059828830bbfd93a97fb78
Онцлох, Эдийн засаг,

Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт