Улс төр, урлаг соёлынхныг элэглэн дууриадаг Чапи буюу Ө.Ихбаяр урлагийн амьдралаасаа хөндийрч Монголчуудын л нэгэн адил Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа ажээ.

Жүжигчин Чапи урлагт чамгүй олон жил зүтгэж олон ч хүний хүндлэлийг хүлээсэн учир тэр хэрээрээ танил тал хамт олон ихтэй нэгэн. Харин цаг хугацаа өнгөрхийн хэрээр юмс өөрчлөгддөгийн адил энэ бүхэн ч түүний амьдралд үзэгдээд өнгөрөх хоромхон зуурын зүйл байсныг тодотгожээ.

“Би хүмүүсийг хэн ч биш байхад, хүн чанараа гээхэд, хэн нэгнээ бурханд өгч байхад байсаар л байсан. Одоо дэндүү ганцаараа болж. Тэр нь ч дээр юм. Хүнээрээ мөнхрөх жам нь өөрөө түүх юм шиг байна” гэжээ.

Мөн тэрээр “Эрчүүдээ надад хань ижил үр хүүхэд хорогдох зүйл алга. Бүсгүйчүүддээ хэлэхэд би ээж, эгч, эмэгтэй дүүтэй хүн. Надаар л бага оролдож өөрсдийгөө л хичээ” хэмээжээ.

www.Seen.mn