Канадын реппер Жон Жеймс 34 насандаа харамсалтайгаар таалал төгслөө.
Тэрээр өчигдөр шинэ дууныхаа клипны зураг авалтыг хийж байсан бөгөөд энэ үеэр онгоцноос шүхэртэй буулт хийх ёстой байсан ч шүхэр нь дэлгэгдээгүйн улмаас Жеймс газарт унасан байна. Түүнийг унасан даруй эмнэлгийн тусламж дуудсан боловч хэдийн хожимдсон байжээ.
Жон Жеймсын хувьд спортоор хичээллэдэг, өмнө нь хэд хэдэн удаа шүхэртэй буулт хийж байсан туршлагатай нэгэн гэнэ. Түүний сууж явсан онгоцонд эхнэр болон ээж, ах нар нь хамт байжээ.
www.Seen.mn