Бүх төрлийн мэдээллийг олон сувгаар шуурхай, хүртээмжтэй хүргэж чадаж байгаа салбар бол цахим мэдээллийн хэрэгсэл.
Шинэ зууны хэвлэл мэдээллийн чиг хандлагыг тодорхойлогч цахим сэтгүүл зүйн мэдээллийн хэрэгслийг энэ зэрэгт гаргахад Монголын Сайтын Холбооны хувь нэмэр их байсан юм. Өөрөөр хэлбэл, мэдээллийн сайтын анхдагч холбоо болох Монголын сайтын холбоо /МОСАХ/ үүсгэн байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл цахим сэтгүүлзүйн салбартаа үргэлж шинийг санаачлан ажиллаж ирсний зэрэгцээгээр салбарын хөгжлийг дэмжих, гишүүн сайтуудынхаа эрх ашгийг хамгаалах, тэднийг хөгжүүлэх чиглэлд анхаарч олон ажлуудыг хэрэгжүүлж ирсэн юм.
Өнгөрсөн хугацаанд Монголын Сайтын Холбоо цахим орон зайд хэвлэн нийтлэх эрхийг хамгаалж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж ирсний зэрэгцээ Монголын цахим сэтгүүл зүйн анхдугаар форумыг амжилттай зохион байгуулж, Орон нутгийн сайтуудын нэгдсэн чуулганыг хуралдуулж, Цахим сэтгүүл зүйн хүрээнд мөрдөн ажиллах Улаанбаатарын цахим тунхагыг олон нийтэд хүргэж ажиллалаа.
Монголын сайтын холбооны 9 жилийн түүхээс олон нийтийг хамарсан томоохон ажлуудаас дурьдвал:
– 2010 онд МОСАХ-аас санаачлан “Монголын сайтуудын ёс зүйн уриалга”-ыг гаргав
– 2011 оны 1-р сард ХХЗХ-оом ирүүлсэн “Тоон контентын үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах нөхцөл шаардлага”-д Холбооны зүгээс саналаа илэрхийлэн, сайтын сэтгэгдлийг төрийн байгууллагын зүгээс хянахыг оролдон, хүний үг хэлэх эрх чөлөөнд бүдүүлгээр халдахыг оролдсон заалтын эсрэг зогсч, тухайн журмыг өөрчлүүлэх асуудлыг шийдвэрлүүлж байв.
– 2011 оны 2 сард “Монгол улсад интернетийн салбарыг хөгжүүлэхэд анхаарах зүйл, өнөөгийн байдал” сэдэвт семинарыг санаачлан төрийн байгууллагуудыг хамруулан хийв
– 2011 оны 5 сарын 3-ны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан сэтгүүлч бэлтгэдэг Их дээд сургуулиудын дунд ЭШБХ зохион байгуулан дүгнэж, Сайтуудын нэгдсэн чуулга уулзалтыг хэрэгжүүлэв
– 2011 оны 6 сард БНСУ эмчилгээ хийгдэх шаардлагатай болсон хоёр хүүхдэд зориулан “Хүмүүнлэгийн ирээдүй” сэдэвт хандивын тоглолтыг зохион байгуулав
– 2012 оны 2-р сард холбооны ээлжит чуулган болж com, bolod.mn, tsag.mn, niigem.mn, noyon.mn, mass.mn, zindaa.mn, fact.mn зэрэг сайтуудын удирдлагууд Удирдах зөвлөлд сонгогдов
– 2012 оны 10 сард ШӨХТГ-аас zaluu.com сайтыг хаасан шийдвэр гаргав. Тус шийдвэрээс МОСАХ-ны зүгээс эсэргүүцсэн мэдэгдэл гаргаж, акц зохион байгуулав
– 2012 оны 12 сард сайтын мэдээний доорх сэтгэгдэлтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан тогтоолыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлсний учир МОСАХ-ны төлөөлөл сэтгэгдлийг зохицуулах ХХЗХ-ны ажлын хэсэгт орж ажиллав
– 2013 оны 2 сарын 25-ны өдөр 89 сайт оролцсон МОСАХ-ны нэгдсэн чуулганыг амжилттай зохион байгуулж Холбооны бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орж Удирдах зөвлөл нь 21 гишүүнтэй, Хяналтын зөвлөл нь 5 гишүүнтэй байхаар тогтов.
– 2013 оны 4 сарын 2-ны өдөр МОСАХ-ны гишүүн Tsag.mn сайтын захирал, сэтгүүлч Б.Цогтгэрэлд үүсгэсэн эрүүгийн хэргийг эсэргүүцэн МОСАХ-ны зүгээс гишүүн сайтуудаара нийтлэл мэдээ түгээн ажиллав
– 2013 оны 4 сарын 3-нд гишүүн сайтуудаа хамруулсан “Уншигчиддаа хүндэтгэе” аяныг зохион байгуулж, эл аяны хүрээнд мэдээ мэдээлэл, контентийн хэл найруулга, зөв бичих дүрмийн асуудлыг хөндөн хэрэгжүүлэв
– 2013 оны 4 сарын 20-ний өдөр гишүүн сайтуудын сэтгүүлч админуудыг хамруулан Цэцээ гүний оргилд явган аялал зохион байгуулав.
– 2013 оны 5 сарын 1-ний өдөр “МОСАХ-ны сэтгүүл”-ийн анхны дугаар хэвлэгдэв
-2013 оны 9 сарын 22-29-ны өдрүүдэд БНХАУ-д болсон хэвлэл мэдээллийн форумд холбооны төлөөлөл оролцов
– 2013 оны 12 сарын 26-ны өдөр МОСАХ санаачлан “Web awards-2013”-ыг амжилттай зохион байгуулав
– 2014 оны 1 сарын 16-ний өдөр МСЭ-ийн их хурлаас гаргасан “Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйн зарчим”-ыг мөрдлөг болгон ажиллахаар болов
– 2014 оны 7 сарын 4-ний өдөр МОСАХ-ны гишүүн amjilt.com сайтыг үндэслэлгүйгээр хаасан үйл явдлыг МОСАХ-ны зүгээс эсэргүүцэн хэвлэлийн хурал, акци, шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлэв
– 2015 оны 1 сарын 24-ний өдөр Сити дээд сургууль дээр МОСАХ-ны II чуулган болж, холбооны дүрмэнд өөрчлөлт орж Хяналтын зөвлөлийн гишүүдийн тоог 11 болгон нэмэгдүүлэв, Холбооны Ерөнхийлөгчөөр Х.Мандахбаяр /zone.mn/, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Б.Мөнхдөл /bolod.mn/, Хууль мэргэжлийн ёс зүй хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр Ж.Жаргалсайхан /ontslokh.mn/, Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр Э.Болортулга /mnb.mn/, Бизнес хөгжил хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр Э.Батхүү /dorgio.mn/, Мэдээллийн технологи, аюулгүй байдал хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр А.Ариунгэрэл /caak.mn/, Сургалт гишүүнчлэл хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр Х.Уянга /emegteichuud.mn/, Хяналтын зөвлөлийн даргаар Б.Цоожчулуунцэцэг /shudarga.mn/ нарыг тус тус сонгосон бол УЗ-ийн гишүүдийн олонхийн саналаар холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Мөнхбаатар /ugluu.mn/ -ыг сонгож ажиллуулав
– 2015 оны 2 сарын 6-ны УЗ-ийн хурлаар сайтын холбооны журам, холбооны 2015 онд хийх ажлын төлөвлөгөөг батлав
– 2015 оны 2 сарын 12-ны өдөр МОСАХ эгнээндээ 30 сайтыг элсүүлэн гишүүнчлэлийн гэрчилгээг нь гардуулав
– 2015 оны 4 сарын 3-нд холбооны гишүүн сайтуудын админ, сэтгүүлчдийг фэйсбүүк орчинд холбосон фэйсбүүк мэссэнжерийн Админ чатыг нээн ажиллуулж, мэдээллийг түргэн шуурхай түгээж эхлэв
– 2015 оны 5 сарын 3-ны Дэлхийн хэвлэлийн өдрийг угтан хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулав. Үүнд: 5 сарын 1-ний өдөр Төрийн ордонд “Цахим сэтгүүлзүйн анхдугаар форум”-ыг МСНЭ-тэй хамтран төрийн олон ТББ зэрэг 13 байгууллагыг оролцуулан, 800 сэтгүүлчийг хамруулан амжилттай зохион байгуулж, форумаас “Улаанбаатарын цахим тунхаг”-ыг батлан гаргав. Мөн сэтгүүлзүйн чиглэлээр суралцдаг их дээд сургуулийн оюутнууд дунд “Цахим сэтгүүлзүйн хөгжил” сэдвээр эссэ бичлэгийн уралдаан зарлан дүгнэв. МҮЭСТО-д ахмад сэтгүүлчдэд зориулан хүндэтгэлийн концерт тоглон, ахмадууддаа гарын бэлэг гардуулав. Отгонтэнгэр Их сургуултай хамтран “Цахим сэтгүүл зүйн ангийн нээлт”-ийг хийв. Хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгуулав.
– 2015 оны 6 сарын 1-ны өдрийг тохиолдуулан УЗ, ХЗ-ийн гишүүдийн хүүхэд багачуудад хүүхдийн баярын бэлэг гардуулав
– 2015 оны 8 сарын 6-ны өдөр Монголын сайтын холбооноос санаачлан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Гэр бүлийн төгөл” эко төслийг хэрэгжүүлэхээр болж МОСАХ-ны Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.
– 2015 оны 10 сарын 16-ны өдөр Отгонтэнгэр Их сургууль дээр Цахим сэтгүүл зүйн анги нээгдэн анхны элсэлтээ авч хичээлээ эхлүүлээд байна.
– 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Орон нутгийн сайтуудын нэгдсэн чуулга уулзалтыг Монголд анх удаа амжилттай зохион байгууллаа. Энэхүү чуулга уулзалтад 15 аймгийн төрийн болон хувийн хэвшлийн нийт 52 сайтын хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд болон сэтгүүлч, админууд хүрэлцэн ирж, оролцож, Орон нутгийн сайтуудын хороог байгуулж, Еrdenetinfo.mn сайтын захирал Б.Цэрэнсодномыг хороон даргаар томиллоо.
– 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр “Архигүй-Хэнтийчүүд” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан “Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд” нэгдсэн арга хэмжээнд Монголын сайтуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Мөнхбаатар урилгаар оролцлоо.
– 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хэвлэл мэдээллийн холбоодууд дундаас Монголын Сайтын Холбоо сэтгүүлзүйн салбарын шилдэг хэвлэл мэдээллийн холбоогоор шалгарлаа. Үүсгэн байгуулагдаад долоо дахь жилийнхээ ойн дээр 2015 онд цахим сэтгүүл зүйн салбарын өмнө тулгамдсан томоохон бодлогын асуудлуудаа шийдвэрлэн ажиллаж чадсан учраас Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн удирдах зөвлөлөөс энэхүү нэр хүндтэй шагналыг олгожээ.
-2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Монголын Сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодрууллаа. Монголын Сайтын Холбоо хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай цахим сэтгүүл зүйг Монгол улсдаа төлөвшүүлэх, гишүүн сайтуудынхаа үйл ажиллагааг дэмжих зорилготойгоор хоёр жил тутамд “WEB AWARDS” ЦАХИМ САЛБАРЫН ОНЫ ТЭРГҮҮН НААДАМ буюу тэргүүлэгч сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу “WEB AWARDS 2015” Цахим салбарын тэргүүн наадам Улсын драмын эрдмийн театрын тайзнаа ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. “WEB AWARDS 2015” оны тэргүүн наадам нь нэр бүхий 15 номинацад шилдгүүдийг тодруулсан бөгөөд эдгээр номинацуудад нэрээ дэвшүүлэхээр 50 гаруй сайтууд МОСАХ-ны ажлын албанд хүсэлтээ ирүүлсэн байна. Монголын Сайтын Холбооны УЗ-ийн хурал 12 сарын 28-ны өдөр болж, тус хурлаар 50 гаруй хүсэлтүүдтэй танилцан “WEB AWARDS 2015” оны тэргүүн наадмын номинаци тус бүрийн шилдгүүдийг тодрууллаа.
– 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Цэнгэг усны нөөц, Байгаль хамгаалах төв нь иргэдэд байгаль дэхийгээ хайрлах боловсролыг системтэй, өндөр үр дүнтэй олгох үүднээс Монголын сайтын холбоо ТББ –тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
-2016 оны 4 дүгээр сарын 28-ний өдөр Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, мэдээлэл харилцан солилцох ажлыг зохион байгуулсан юм.
– 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Мандахбаяр нийт хэвлэл мэдээллийн салбарынхан болон гишүүддээ хандан мэндчилгээ дэвшүүллээ.
– 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Дэлхийн хэвлэл мэдээллийн ёс зүйн өдрүүдийг Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл /МХМЗ/ -тэй хамтран орон даяар тэмдэглэн өнгөрүүлэв. Энэ арга хэмжээний хүрээнд Монголын Сайтын холбоо, Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран сайтуудын админ, сэтгүүлчид болон сайт эрхлэн гаргагчдын дунд “Хэвлэл мэдээллийн ёс зүй” сэдэвт богино хугацааны нээлттэй сургалтыг зохион байгууллаа.
– 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Монголын Сайтуудын III нэгдсэн чуулган болов. Энэхүү чуулганд нийт 112 сайтын төлөөлөл сонгогдон оролцож, шинэ удирдах зөвлөл, хяналтын зөвлөлөө сонгож, дараагийн хоёр жилийнхээ бодлого зорилтыг тодорхойлсон юм. Энэхүү чуулганаар MGL media группийн захирал Э.Батхүү ирэх хоёр жилийн хугацаанд холбооныхоо Ерөнхийлөгчөөр ажиллахаар болов.
– 2017 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Монголын Сайтын холбооноос сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан “Цахим сэтгүүл зүй ба Оюуны өмч” сургалтыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран зохион байгууллаа. Сургалтад 40 гаруй сайтын 60 гаруй сэтгүүлчид оролцож Оюуны өмчийн тухай хууль, журмууд, хэвлэл мэдээллийн ёс зүйн код, Монголын сайтын холбооны Улаанбаатарын цахим тунхаг гэсэн сэдвээр мэдээлэл авсан юм.
– 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын Сайтын холбоо хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Оюуны өмчийг хамгаалах, сэтгүүлчийн ёс зүйг дээдлэх, мэргэжлийн сургалт судалгааны ажил зохион байгуулах, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх энэхүү Санамж бичигт Монголын сэтгүүлчдын нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид, Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү нар үсэг зуржээ.
– 2017 оны 2 дугаар сарын 6-12-ны хооронд Монголын Сайтуудын Гуравдугаар нэгдсэн чуулганаар сонгогдсон Монголын сайтын холбооны шинэ удирдлагын баг ОХУ-ын Иркутск муж, Улан-Удэд ажлын аялал хийж, АИСТ телевиз, Сэтгүүлчдийн холбоогоор зочилж, хамтран ажиллах боломжийг эрэлхийлсэн ажил хэрэгч уулзалтуудыг хийлээ.
– 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын сайтын холбоотой хамтран “Сэтгүүл зүй ба оюуны өмч” сэдвээр сонсгол, хэлэлцүүлгийг “Пума Империал” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Сонсгол, хэлэлцүүлэгт “Глоб интернэшнл” ТББ, Хэвлэлийн хүрээлэн, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл, Мэдээллийн сайтуудын ассиоцаци, “Медиа порт” телевизүүдийн консорциум, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Нийслэлийн сонины холбоо, МҮОНРТ, Gogo.mn сайт, “Оллоо” ХК зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон юм. Оролцогч 16 байгууллагын төлөөлөл санал нэгтэйгээр оюуны өмчийг дээдлэх, сэтгүүлчийн аливаа бүтээлийг зөвшөөрөлгүйгээр авдаг байдлыг таслан зогсоох, төрийн эрх бүхий байгууллагууд оюуны өмчийн зөрчил гаргасан хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаах, зогсоохыг урьтал болгохгүйгээр зөрчлийг арилгуулах, өөрийн зохицуулалтаар шийдвэрлүүлэхийг дэмжиж, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ДЭЭДЛЭХ ТУНХАГ-ийг баталлаа.
– 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг www.etzone.mn, www.etpost.mn, Номин телевизийн www.nbtv.mn, www.erdenettimes.mn сайтуудыг албан ёсоор Монголын сайтын холбооны гишүүнээр бүртгэж гишүүнчлэлийн гэрчилгээ олголоо.
– 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар Монголын сайтын холбоотой хамтран “Ил тод, нээлттэй байхад бидний оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Төрийн үйлчилгээг иргэдэд ил тод нээлттэй болгох, мэдээ мэдээллийг үнэн зөв, бодитой, хүртээмжтэй хүргэх, сумдын нийгмийн ажилтнуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх , орон нутгийн хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнуудыг чадавхижуулах зорилготой тус сургалтыг Монголын Сайтын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Мандахбаярын санаачлагаар ийнхүү амжилттай зохион байгууллаа.
– 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Сайтын Холбооноос Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Глоб Интернэшнл төвтэй хамтран “Хэвлэл мэдээллийн ёс зүй ба эгэх хариуцлага” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтыг Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан Дэд Ерөнхийлөгч Б.Цоожчулуунцэцэг “Хэвлэл мэдээллийн эгэх хариуцлага, Хэвлэл мэдээллийн ёс зүй, Сэтгүүлчийн аюулгүй байдал” гэсэн гурван багц, найман сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулсан юм.
– 2017 оны 4 дүгээр сарын 27-ны энэ өдөр Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизийн MNB.mn сайтын админ М.Базарраднааг Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан “Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан” тэмдгээр, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр Гранд сэтгүүлийг үүсгэн байгуулагч, Grandnews.mn сайтын эзэн М.Уранчимэг, “Ган үзэгтэн” цол тэмдэгээр zindaa.mn сайтын сэтгүүлч Т.Амартүвшин нарыг шагнажээ. Мөн Монголын сайтын хобооны “Цахим эрх чөлөө одонгоор Openmongolia.mn сайтын сэтгүүлч Д.Ундармаа, Factnews.mn сайтын сэтгүүлч Б.Атарцэцэг, Zindaa.mn сайтын сэтгүүлч Б.Энх-Уянга, Olloo.mn сайтын сэтгүүлч Б.Сансартуя, Etoim.mn сайтын гэрэл зурагчин Б.Дашням нарыг шагнажээ.
– 2017 оны 4 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү мужийн хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд, сэтгүүлчдээс бүрдсэн Хэвлэл мэдээллийн ажилтнуудын чуулга уулзалтад Монголын Сайтын Холбооны төлөөлөл урилгаар оролцлоо. Гишүүд энэхүү чуулганд Монгол улс дахь Цахим сэтгүүл зүйн хөгжлийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийж, хоёр орны цахим сэтгүүлчид хамтран ажиллах боломжийн талаар санал бодлоо солилцож, Эрхүү хотын Улсын их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимээр зочилсон байна. Чуулганы хүрээнд Монголын Сайтын Холбооны төлөөлөгчид Эрхүүгийн Их сургууль болон Аист телевизийн удирдлагуудтай уулзаж хамтран ажиллахаар болжээ. Тухайлбал, Монголын Сайтын Холбооны шугамаар Эрхүүгийн Их сургуулийн бакалаврт, магистрантур, аспирантурт оюутан суралцуулах асуудлыг нааштайгаар шийдвэрүүлсэн бөгөөд 25 жилийн ойгоо хийж байгаа Аист телевизтэй Монголын Сайтын Холбооны гишүүн сайтуудын мэдээ мэдээллийн талаар долоо хоногт нэг удаа видео контент бэлтгэж цацахаар тохиролцсон байна.
-2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Монголын сайтын холбоо, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл, Германы DW академи хамтран сайтын сэтгүүлч, удирдлагуудад сургалт зохион байгууллаа. Сургалтыг олон улсын сургагч ноён Манфред Протце удирдан явуулж, ХБНГУ-ын Дойче Веллэгийн олон улсын харилцааны хэлтсийн дарга ноён Клаус Бэргмэнн оролцлоо. Энэ үеэр Германы хэвлэлийн зөвлөлийн гишүүн ноён Менфред Протце сэтгүүлчдэд ёс зүйн асуудал болон бусад тулгамдсан асуудлын талаар яриа өрнүүлж жишээнд дурдан ярилаа.
-2017 оны 12 дугаар сарын 30-ний өдөр цахим салбарын шилдгийн шилдгийг тодруулах “Веб авардс-2017” ёслолын ажиллагааг УДЭТ-т зохион байгуулав. Гурав дахь удаагын наадмыг “Монголын Сайтын холбоо”, “Тэргүүлэгч сайтуудын холбоо”, “Мэдээллийн сайтуудын ассоциаци” зэрэг ТББ-ууд нэгдэн, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан юм.
– 2018 оны 03 дугаар сарын 06-ний өдөр буюу Монгол улсад үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 105 жилийн ойн баярын өдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Анхдагч” хэмээх шагналыг Отгонтэнгэр их сургуулийн сэтгүүлзүй Олон улсын харилцааны тэнхимийн эрдэмтэн багш нар болон Монголын сайтын холбооны хамт олонд гардуулан өглөө.
-2018 оны 03 дугаар сарын 30-ний өдөр Сэтгүүл зүй судлаачдын “Цахим эрин ба сэтгүүл зүй, чиг хандлага” сэдэвт үндэсний IV симпозиумыг Монголын сайтын холбоо дэмжин оролцож сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлддэг их, дээд сургуулиудын эрдэмтэн багш, судлаачид оролцож, цахим сэтгүүлзүйн хөгжилтэй холбоотой салбарын тулгамдсан асуудлаа хэлэлцсэн юм.
– Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар Монголын сайтын холбоотой хамтран хэрэгжүүлж байгаа “Ил тод, нээлттэй байхад бидний оролцоо” сэдэвт сургалтыг 2018 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр Өмнөговь аймагт зохион байгуулав.
-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Цахим сэтгүүл зүйн II форумыг 2018 оны 05-р сарын 01-ны өдөр зохион байгуулж цахим орчин дахь мэргэжлийн сэтгүүлзүйн хөгжил, тулгамдсан асуудлыг мэргэжлийн байгууллагуудын хамт хэлэлцсэн.
– 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Редакторуудын улсын зөвлөгөөн”-ыг анх удаа зохион байгуулж, сэтгүүл зүйн хэл найруулгад голлон анхаарч эх хэлний баялаг үсгийн санг ашиглах асуудлыг хөндсөн.
-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран “Хараат бус сэтгүүл зүй 2018” үндэсний форумыг “Эрх мэдлийг хяналтандаа байлгах нь хэвлэл мэдээлэл, шударга ёс, хууль дээдлэх ёс” уриан дор амжилттай зохион байгуулсан.
Мөн зөрчлийн хуулиар хэвлэл мэдээллийн хэрэгслийн амыг барих болдогтой хатуу тэмцэхээр олон арга хэмжээг шат дараатай авсаар байгаа юм.
Монголын сайтын холбоо энэ хүртэл оршин тогтноход уншигч, хэрэглэгч, үе үеийн удирдлагууд, гишүүд дэмжигчид, уншигч, хамтрагч нарын оролцоо байсныг онцлон тэмдэглэж байна.
Монголын Сайтын Холбоо үүсгэн байгуулагдсаны 9 жилийн ойн мэндийг үе үеийн удирдлагууд, гишүүд дэмжигчид, уншигч, хамтрагч нарт нь хүргэе. Нэгэн цагт нэг хамт олон болж явсан холбооныхоо найз нартаа ажлын амжилт хүсч, хамгийн сайн сайхан бүхнийг ерөөе!
Цахим сэтгүүл зүйн хөгжил дүрэлзэн бадрах болтугай!