Тус бичлэгийг Малайзын жуулчин хийж интернетэд байршуулжээ.
Бичлэг дээрхи хүү Мандарин, Тайланд, Япон, Англи, Солонгос, Франц, Испани хэлээр ярьж чаддаг байна. Мөн Герман, Хятадын кантон, Филипин-Тагалог аялгыг ойлгодог гэнэ.
Орон нутгийн телевизийн мэдээлснээр хүү есдүгээр ангид суралцдаг бөгөөд дүүгийн хамт жуулчдад бэлэг дурсгалын зүйл зарах ажлыг хийх явцдаа эдгээр хэлийг сурчээ.
Хүүгийн аав мөн адил жуулчдын зургийг зурж гэр бүлийн хэрэгцээгээ хангадаг гэнэ. Олон хэлээр төвөггүй ярьж буй түүний бичлэг цацагдсны дараа Камбож улсын Засгийн газар хүүг үнэ төлбөргүй сургана гэдгээ амлажээ.
Эх сурвалж: 9gag.com