Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3573.95₮
  • Евро
    4052.14₮
  • Японы иен
    24.81₮
  • Швейцарийн франк
    4337.32₮
  • Шведийн крон
    372.75₮
  • Английн фунт
    4817.15₮
  • Болгарын лев
    2071.55₮
  • Унгарын форинт
    10.04₮
  • Египетийн фунт
    71.82₮
  • Энэтхэгийн рупи
    41.77₮
  • Хонконгийн доллар
    455.72₮
  • ОХУ-ын рубль
    45.35₮
  • Казахстаны тэнгэ
    6.99₮
  • БНХАУ-ын юань
    496.64₮
  • БНСУ-ын вон
    2.59₮
  • БНАСАУ-ын вон
    27.49₮
  • Канадын доллар
    2586.54₮
  • Австралийн доллар
    2293.76₮
  • Чехийн крон
    162.48₮
  • Тайванийн доллар
    119.64₮
  • Тайландын бат
    109.16₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    841.23₮
  • Сингапурын доллар
    2771.04₮
  • АНЭУ-ын дирхам
    973.03₮
  • Кувейтийн динар
    11647.6₮
  • Шинэ Зеландын доллар
    2129.54₮
  • Данийн крон
    543.23₮
  • Польшийн злот
    953.97₮
  • Украины гривн
    86.05₮
  • Норвегийн крон
    351.59₮
  • Непалын рупи
    26.11₮
  • Өмнөд Африкийн ранд
    200.11₮
  • Туркийн лира
    91.07₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11776594.12₮
  • Мөнгө /унцаар/
    118455.18₮
  • Зээлжих тусгай эрх
    4841.66₮
нийгэм, Онцлох,

“Хундаам”-гүй байшин буюу зээлийн хүү

нийтлэсэн Site Default11 сар 27, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
aqqq

Монголчууд зээл гэх өрийн сүлжээнд аль хэдийнээ хэрэгдсэн. Адаглаад хэрэглээний зээлтэй. Монгол Улсын иргэн Б.Болдынх ам бүл тав. Хашаа байшингийн зээлнээс гадна цалингийн зээлтэй аж. Хашаа байшингийнхаа зээлд сар бүр 525 мянган төгрөг төлнө. Харин цалингийн зээлдээ 108 мянгыг төлдөг юм байна. Мэдээж Б.Болдынх сард 1.5 сая төгрөгийн орлоготой. Хэдийгээр сар бүр зээлэндээ 633 мянган төгрөг төлж байгаа боловч сарын орлого нь хэрэглээндээ хүрэлцэхгүй байгааг гэрийн эзэгтэй учирлав. Жилийн дөрвөн улиралд хүнсний хэрэгцээндээ сард 300-350 мянган төгрөг зарцуулна. Өнгөрсөн өвөл гэхэд зөвхөн нүүрсний зардалд 750 мянган төгрөг зарцуулсан аж.

Энэ мэтчилэн бусад хэрэглээ, хувцас, хүүхдийн хичээлийн хэрэглэл зэрэгт чамгүй мөнгө зарцуулах шаардлага гарч буй учраас тэдний орлого хүрэлцдэггүй хэмээн ярилаа. Мэдээж Б.Болдынх зээлийн хүү буураасай гэж хүсдэг мянга мянган өрхийн төлөөлөл. Тэгвэл зээлийн хүү хэрхэн тогтдог талаар мэдээлэл хүргэе.

ЗЭЭЛИЙН ХҮҮ ХЭРХЭН ТОГТДОГ ВЭ?

Зээлийн хүү гэдэг нь нэг ёсондоо зээлийн үнэ. Аливаа зүйлийн үнэ эрэлт, нийлүүлэлтээс тогтдог. Тэгвэл энэ хууль ч бас зээлийн хүүнд нөлөөлдөг. Тэгвэл арилжааны банк болон бусад санхүүгийн байгууллагууд харилцах, хадгаламжийн хэлбэрээр хөрөнгө татан төвлөрүүлдэг. Энэ нь зээлийн нийлүүлэлт болж буй учраас хүүнд нөлөөлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлт нь нэмэгдэх тусам хүү багасах боломж бий.

Бүр тодруулбал, зээлийн хүү эдийн засгийн байдал, инфляц, татвар гээд олон зүйлээс шалтгаалан хэлбэлздэг юм байна. Нөгөөтээгүүр, манай улсад хөрөнгийн захын хөгжил сул байгаагаас үүдэн арилжааны банкууд урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээл олгох орчин бүрдээгүй хэмээн эдийн засагчид тайлбарладаг. Энэ нь зээлийн хүү хангалттай буурах нөхцөл бүрдэхгүй байгааг харуулж буй ажээ.

ХАДГАЛАМЖ БА ЗЭЭЛИЙН ХҮҮ

Зээлийн хүүнд хадгаламжийн хүү нөлөөлдөг гэдгийг хүн бүр мэднэ. Санхүүгийн салбарын нэг багана болох хөрөнгийн зах зээл хөгжөөгүй учраас хүмүүс хадгаламжийн хүүг аль болох өндөр байгаасай гэж хүсдэг. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар нийт хадгаламжийн үлдэгдэл 12222.7 тэрбум төгрөг байсан бөгөөд 9512.8 тэрбум нь төгрөгийн хадгаламж.

Үүнээс 8225.8 тэрбум нь иргэдийнх бол 1287 тэрбум нь аж ахуйн нэгжийнх аж. Хадгаламжийн сарын хүү 12.3 хувьтай байгаа юм. Хадгаламжийн хүүг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 0.7 пунктээр буурсан байна. Хадгаламжийн хүү 12.3 хувь байгаа энэ үед зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах боломжгүй. Учир нь харилцагчийн хадгаламжийн хүүг олгохын зэрэгцээ банкууд үйл ажиллагааны зардал болоод бусад эрсдэлийг тооцоолон зээлийн хүүгээ тогтоодог юм байна. Мэдээж салбарын өрсөлдөөн, эрсдэл, ашиг, зардал, алдагдсан боломж ч хүүнд нөлөөлөх хүчин зүйл мөн. Үүнээс гадна нарийндаа бол бодлогын хүү болоод зах зээлийн нөхцөл байдалтай салшгүй холбоотой аж.

Зээлийн хүүд хязгаар тогтооно гэдэг нь хадгаламжийн хүүд хязгаар тогтоохтой адилхан. Банкны хөрөнгийн 90 хувь нь иргэд, компани, төр засгийн хадгаламжаас бүрддэг. Иргэд, компаниуд хүүгийн орлого олох гэж банканд мөнгөө хадгалуулдаг. Хүүгээс олох орлого нь багасахаар мөнгөн хөрөнгөө банкнаас эргүүлж татах үзэгдэл газар авна. Банкнаас татсан мөнгөн хөрөнгө сүүдрийн эдийн засгаар эргэлдэх, татвараас зайлсхийх, үүний улмаас төсвийн болон татварын орлого буурах, зээлийн үйлчилгээ хумигдах болно гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Нөгөөтэйгүүр банкны зардал нэмэгдээд ашиг буурч байгаа учраас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхол буурна. Тэгэхээр банкны салбараа татаж унагана гэсэн үг. Зээлийн нийлүүлэлт саарах, хумигдах, мөнгөний эргэлт хяналтаас гадуур гарах үзэгдлийг хөөрөгдөх болно гэдгийг ч мөн тэд сануулж байна.

БОДЛОГЫН ХҮҮ МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУУРЬ…

Бодлогын хүү гэдэг нь мөнгөний нийлүүлэлтийн суурь үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, аливаа улсын Төвбанкнаас банк болон санхүүгийн байгууллагуудад шаардлагатай мөнгөн хөрөнгийг санхүүжүүлэхэд олгодог зээлийн хүү аж. Харин банк, санхүүгийн байгууллагууд түүн дээр үндэслэн үйлдвэрлэл, бизнесийн салбарт чиглэсэн өөрийн зээлийн хүүг тодорхойлдог байна. Тэгэхээр бодлогын хүү ямар байхаас банкны зээлийн хүү тодорхой хэмжээгээр хамаарах нь. Үүнээс гадна санхүүгийн зах зээл нь хангалттай хөгжсөн улс орнуудад банкны зээлийн хүү харьцангуй бага гэдгийг мэргэжилтэн, судлаачид хэлдэг.

Манай улсын хувьд зээлийн хүү хөгжингүй орнуудтай харьцуулахад өндөр байгаа нь инфляц, хадгаламжийн зах дээрх үнийн өрсөлдөөн гээд олон зүйлээс хамаардаг аж. Инфляц тогтвортой бага байж чадвал зээлийн хүү дагаад буурах боломжтой гэдэг. Яагаад гэвэл, улс орны санхүүгийн зах зээл хэт баригдмал, цөөхөн хэдэн тоглогчтой, хөрөнгийн зах зээл нь хөгжөөгүй бол зээлийн хүү бага байх тухай төсөөлөхөд бэрх. Гэтэл өнөөдөр манай улсад эдийн засгийн өсөлт саарсан, хөрөнгө оруулалт гацаанд орчихсон байгаа болохоор инфляц ч өндөр байхаас аргагүй болжээ.

Санхүүгийн зах зээл зөвхөн банк гэсэн ганц хөлтэй байгаа энэ үед хувьцаа, үнэт цаас, бонд, хөрөнгө оруулалтын компаниуд гээд олон хөлтэй болох учиртай. Ингэснээр олон улсын жишгийн дагуу зээлийн хүү буурах бодит нөхцөл бүрдэх юм байна. Тэгэхээр санхүүгийн зах зээлд хүч хэрэглэх биш харин хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг гарц гаргалгаа, боломжийг эрэлхийлэх учиртай аж. Ямартай ч хундаамгүй байшин барихтай ижил үйлдэл хийхийг санаархахын оронд сууриа сайн бэхжүүлэхийг эдийн засагч, судлаачид анхааруулж буй юм.

Б.БАТСҮХ: ЗЭЭЛИЙН ЗАХ ЗЭЭЛ ХУМИГДАНА

СЭЗИС–ийн доктор, профессор 

Зээлийн хүү буурч, эрэлт нэмэгдвэл зах зээл дээр “зээлийн хомсдол” үүсдэг. Тухайн тогтоосон хүүгээр зээлийн материалыг хурдан бүрдүүлэх, эсвэл “банкинд нөлөөтэй” хувь хүн, аж ахуйн нэгжүүд зээл авч чадах боловч, зээлийн материалын хувьд “банкны хүнд сурталд өртөх” жирийн аж ахуйн нэгж, хувь хүний хувьд зээл олдохгүй болох эрсдэлтэй. Тиймээс төрийн оролцооны муу үр дагавартай арга хэрэглэх нь зээлийн зах зээлийг урт хугацаандаа гажуудуулах талтай.

Нөгөөтээгүүр, зээлийн зах зээлийн хомсдол нь банкны системийн гадуур “илүү өндөр хүүтэй” өөр нэг далд зээлийн бизнес хөгжих үндсэн нөхцөлийг бүрдүүлэх болно. Тухайлбал, банк бус санхүүгийн байгууллагын хүү банкнаас даруй хоёр дахин өсөх хандлага бий болох юм. Эсвэл хадгаламж зээлийн хоршооны төрөл рүү шилжинэ. Энэ тохиолдолд жижиг аж ахуйн нэгж, иргэд илүү өндөр хүүтэй зээлийг зах зээлээс олох шаардлагатай тулгарна. Нөгөө талаас өндөр хүүтэй хадгаламж татсан арилжааны банкууд үйл ажиллагаа явуулах орон зай хумигдах юм.

Ч.ГАНЗОРИГ: ДАЛД ЭДИЙН ЗАСАГ ЦЭЦЭГЛЭН, АЖИЛГҮЙДЭЛ ӨСНӨ

“Ард кредит” ББСБ–ын гүйцэтгэх захирал 

-Төсвийн хяналтгүй зарцуулалтыг хазаарлаж, хяналт, сахилга батыг сайжруулж, татварын мөнгөний зарцуулалтыг хариуцлагажуулах хэрэгтэй. Тэгвэл Монголбанк бодлогын хүүгээ бууруулна, төгрөгийн ханш тогтвортой болно. Монгол Улсын эрсдэлийн төвшин буурсан цагт санхүүгийн байгууллагууд зах зээлийн жамаараа хүүгээ бууруулах болно. Мөн Засгийн газрын бонд нэрээр 15 хувийн эх үүсвэрийг татаж авдгаа хязгаарлаж, тэр мөнгө банкнаас хувийн хэвшлийн бизнест очих боломж бүрдэнэ. Ер нь тогтворгүй эдийн засагт төгрөгийн ханш хэдхэн жилийн дотор 50-60 хувь унаж байхад зээлийн хүү өдий зэрэгтэй байгаа нь их юм.

Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох хууль гараад эхэндээ олон хүн алга ташиж, улстөрчид мундаг зүйл хийсэн гэж ярих байх. Дунд болон урт хугацаандаа энэ нь харин эсрэг үр дүнд хүрч, нийгэм, эдийн засагт нөхөж баршгүй хохирол авчирна. Энэ хуулийн үр дүнд олон жижиг бизнес зогсч, далд эдийн засаг цэцэглэн, ажилгүйдэл нэмэгдэнэ. Мөн хууль бус зээл өгдөг хүмүүс маш ихээр гарч ирэх бөгөөд санхүүгийн салбарт авлигал хээл хахууль нүүрлэх эрсдэлтэй.

Д.Оюунчимэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

703
Өмнөх

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

11 сар 27, 2018
Дараах

Ю.Цэдэнбалын хятадчилах бодлогын эсрэг хийсэн тэмцэл

11 сар 27, 2018

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар
e7477dadf05a8054ad059828830bbfd93a97fb78
Онцлох, Эдийн засаг,

Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 2 сар
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 2 сар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 2 сар
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 5 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 5 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 5 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт