Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.88₮
  • Евро
    4020.2₮
  • Японы иен
    24.61₮
  • Швейцарийн франк
    4301.57₮
  • Шведийн крон
    368.57₮
  • Английн фунт
    4738.53₮
  • Болгарын лев
    2055.27₮
  • Унгарын форинт
    9.93₮
  • Египетийн фунт
    70.6₮
  • Энэтхэгийн рупи
    41.81₮
  • Хонконгийн доллар
    459.43₮
  • ОХУ-ын рубль
    42.79₮
  • Казахстаны тэнгэ
    6.92₮
  • БНХАУ-ын юань
    493.08₮
  • БНСУ-ын вон
    2.55₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2567.83₮
  • Австралийн доллар
    2290.39₮
  • Чехийн крон
    161.35₮
  • Тайванийн доллар
    118.17₮
  • Тайландын бат
    108.19₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    830.03₮
  • Сингапурын доллар
    2751.97₮
  • АНЭУ-ын дирхам
    972.74₮
  • Кувейтийн динар
    11646.77₮
  • Шинэ Зеландын доллар
    2108.89₮
  • Данийн крон
    538.8₮
  • Польшийн злот
    947.49₮
  • Украины гривн
    86.01₮
  • Норвегийн крон
    343.6₮
  • Непалын рупи
    26.13₮
  • Өмнөд Африкийн ранд
    196.63₮
  • Туркийн лира
    92.21₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11887954.3₮
  • Мөнгө /унцаар/
    116701.69₮
  • Зээлжих тусгай эрх
    4831.06₮
нийгэм,

Б.Гүнзаяа: “Юуг нь ч мэдэхгүй байж чимээгүй бай, өөрөө ч эрсдэлд орно гэж хүмүүс анхааруулж байна“

нийтлэсэн Site Default12 сар 11, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
fffffffff

Талийгч Ч.Чамин-Эрдэний 49 хоног маргааш буюу 12 дугаар сарын 12-ны өдөр болно.

Тэрээр “Монгол модель” загварын агентлагт харъяалагддаг байсан бөгөөд “Mon­golia’s next top model 2018” шоу нэвтрүүлэгт оролцож байх үедээ ийнхүү харамсалтайгаар амиа алдсан билээ.

Хэрэг 10 дугаар сарын 24 ны өдөр болсон бол шүүх эмнэлгийн дүгнэлт 14-21 хоногийн дотор гарах ёстой ч нэг сарын дараа олон нийтэд ил болсон юм. Тэд талийгчийг гадны ямар нэгэн нөлөөгүй амиа алдсан хэмээн үзсэн.

Харин уг дүгнэлтийг ар гэрийхэн нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ах Ч.Гэрэлхүү, болон талийгчийн ээж Г.Чимгээ нар хувийн мөрдөгч хөлслөн талийгчийн хэргийг ил болгохыг зорьж буй юм. Уг хэрэгт Д.Тамир гэх өмгөөлөгч ажиллаж байгаа ч өмгөөлөгч ажлаа хангалттай хийхгүй байна гэж үзэн түүнийг Р.Булгамаа өмгөөлөгчөөр солих хүсэлтээ Ч.Гэрэлхүү, Г.Чимгээ нар илэрхийлээд байгаа ч өмгөөлөгч Д.Тамир ямар нэгэн холбоо өгөлгүй олон хоног болж байгаа гэх.

Тэд өөрсдийн хийж буй ажлыг цахим орчинд нээлттэй байдлаар явуулж буй учир олон иргэд тэднийг дэмжихээ илэрхийлээд байгаа юм. Харин талийгчтэй мэргэжил нэгт загвар салбарыхан уг хэрэг явдалд ямар нэгэн байдлаар үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлэхгүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Тэгвэл өчигдөр загвар өмсөгч Б.Гүнзаяа цахим хуудсаараа дамжуулж уг хэрэгт бусад загвар өмсөгч модель нарыг олны танил болсон дуу хоолойгоороо нэгдэж талийгчийн хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэгдэхэд түлхэц болж өгөөч хэмээн уриаллаа.

Түүний бичснийг хүргэвэл: “Өөрийн үзэл бодлоо бичлээ. Жил бүр нэг охин, маш олон охид алуулж мөн хүчирхийлүүлж эсвэл алга болж, дарамтанд амьдарч бна. Нэг Салбарт мөр зэрэгцэн алхаж мандаж явсан нэг маань санаатайгаар хүний гарт амь эрсэдчихээд байна. Үнэхээр дотор муухайрч байна, айж байна, өрөвдөж байна, сэтгэл үймэрч байна. Босгоод ирж чадахгүй юм гэхэд яаж ийгээд үнэнг нь олоод сүнсийг нь тайван нойрсуулахсан. Юуг нь ч мэдэхгүй байж чимээгүй бай, өөрөө ч эрсдэлд орно гэж хүмүүс анхааруулж зөвлөж байна. Нийгэмд бүү хэл төрд шударга бус явдал хэрээс хэтэрч бна. Мөнгөтэй эрх мэдэлтэй бүхэнд Монголын хууль хүчний байгууллагууд үйлчилж бна. Монголд охид эмэгтэйчүүдийн амь нас эрх нь ингэж байнга үнэгүйдэж яргачид, хүчирхийлэгч, алуурчдын гарт цэцэг цэврүү шиг охидоо алдсаар байх нь зөв үү! Удахгүй таалийгаачийн 49 хоног болох гэж байна. Чадахаараа нэгдэж зул өргөцгөөе гэж уриалмаар байна. Мөн шударга үнэний төлөө тэмцэгч хууль, хяналтын байгууллагыхан онцгойлон анхааралаа хандуулж өгөөч ээ. Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Хүний эрх хамгаалах газрууд үнэний төлөө дуу хоолой болж өгөөчээ гэж гуймаар байна. Дуу хоолойгоо шударга бус, хууль бусын эсрэг олуулаа нэгдэж дуу хоолойгоо хүргэж үнэнг олохын төлөө шаардъя. Загварынхан минь ээ та нар бас уриалаад давалгаалаад өгөөчээ. Дараа нь хэний охин? Хэн? Ингэж хүний гарт амиа алдахыг хүлээнэ вэ? Ингээд л амиа хорлосон болоод өнгөрөөгөөд байх уу? Эсвэл өөрт чинь хамаагүй гээд надаар дутав гээд чимээгүй суугаад байгаа юм уу? Ийм үед л зүрх сэтгэлээ нэгтгэж нэг салбар нэгнийхээ төлөө гэдгээ зүрх сэтгэлээрээ харуулаачээ? Олны танил болсон юм бол бусаддаа үнэнийг түгээх дуу хоолой нь болоочээ… Үхсэн хүн үр хэлэхгүй гэж даапаалан талийгч Ч.Чамин-Эрдэнэ охины алтан амийг гаргуунд нь гаргаж “Амиа хорлолт“ болгож мушгин доромжлохыг эсэргүүцэх ёстой“ хэмээн уриалжээ. Тэрээр уг уриалгын хамт олны танил загвар өмсөгч модель нарын сошиал хаягийг хавсарган оруулсан байх ч тэднээс үзэл бодлоо илэрхийлсэн нь цөөхөн харагдаж байлаа.

www.Seen.mn 

993
Өмнөх

Амьдралыг чинь баялаг болгох 5 гоё үйлдэл

12 сар 11, 2018
Дараах

Эхнэрийг нь авч явах гэсэн түргэн тусламжийн ажилтанд нөхөр нь согтууран танхайрч гэмтэл учруулжээ

12 сар 11, 2018

Төстэй нийтлэлүүд

IMG_4949(1)
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Defaultөмнө 7 сар
464494141_974564748032085_1696668555067864149_n
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Defaultөмнө 7 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 4 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт