Говь-Алтай аймгийн Жаргалан сумын дунд сургуулийн нэгэн ангийн тааз нуржээ. Азаар энэ үед тухайн ангид сурагчид байгаагүй аж.
1975 онд ашиглалтад орсон энэ барилга хэзээ мөдгүй нурахад бэлэн байна. Хүүхэд багачуудын амь нас, эрүүл мэнд хохирохгүй гэсэн баталгаа огтоос алга байна.
Энэ талаар Жаргалан сумын сургуулийн захирал Ш.Болдбат тайлбар өгөхдөө “Өчигдөр өдөр нэг ангийн тааз нурсан. Манай сургуулийн барилга 1973 онд баригдсан. Насжилт өндөртэй. Өнгөрсөн хугацаанд нэг ч удаа их засвар хийгдээгүй. Анги танхимуудад дусаал их гоождог. Үүнээс үүдээд цаашид ч олон ангийн тааз нурах эрсдэлтэй байна. Аз болж сургууль амарсан байсан учраас хүүхэд гэмтээгүй. Бид 2013 оноос хойш сургуульдаа их засвар хийхээр зураг төслөө гаргаад холбогдох газруудад хүргүүлсэн ч шийдэгдээгүй өнөөдрийг хүрээд байна” гэсэн мэдээлэл өглөө.
Сурагч хүүхдүүд сурч боловсрохдоо хүртэл ийм аюултай хэзээ мөдгүй нурах эрсдэл дунд байгаа нь эндээс харагдаж байна. Тиймээс холбогдох газрууд нь анхааралдаа аваасай.