Өдөр тутамд дадал болчихсон зуршлууд биднийг урт хугацаанд амжилтад хүрэх эсэхийг тодорхойлдог. Муу зуршилтай хүн жаргалтай байх нь ховор байдаг. Тиймээс ирэх ондоо дараах таван муу зуршлаасаа салаарай.
Aжлаа хойш тавих
Залхуурч, ажлаа хойш нь тавьж дараа хийнэ гэж үлдээдэг хүмүүс олон байх. Гэвч энэ арга асуудлыг шийдэх гэхээсээ илүү стресстүүлж, сэтгэл түгшээх нь олонтаа. Цагаа зөв, зохимжтой хуваах хэрэгтэй. Жишээ нь томоохон төслийг жижиг хэсгүүд болгон хувааж хийж болно. Ингэснээрээ нэг дор бүх ажлыг амжуулах дарамтад орохгүй юм.
Хэт их дэлгэц ширтэх
Ажил дээр компьютерийн дэлгэц ширтээд, гэртээ утас, зурагт ширтсээр өдрийн ихэнхийг барж байна уу? Төхөөрөмжүүдээ унтраагаад хүмүүстэй нүүр тулан ярилцаарай. Дэлгэцээсээ холдож, хааяа ч гэсэн тэнгэрлүү ширт. Таны төвлөрөл сайжирч, стресс, сэтгэл зовнил багасах болно. Шинэ ондоо дэлгэцээсээ холдож нүдээ амраагаарай!
Хувийн зохион байгуулалтгүй байх
Хоцрох гэдэг залхуу, хувийн зохион байгуулалтгүй хүний үйлдэл. Үйлчлүүлэгч эсвэл эмч ч бай цаг тохирсон уулзалтдаа хоцорно гэдэг үл хүндлэл шүү дээ. Гэнэтийн том асуудал гарч ирэхгүй л бол цагаа зөв хувиарлаж, хийх зүйлсийн дарааллаа төлөвлөж сурах хэрэгтэй.
Хангалттай нойр авахгүй байх
Хүн унтахгүй явлаа гээд бусдаас илүү амжилтад хүрээд байдаггүй. Биеэ л зовоож, дархлаагаа муутгана. Мөн стресс, зовнил ч нэмэгдэх аюултай. Хангалттай нойр авснаар төвлөрөл сайжирч, хоол шингэц хурдсаж, стресс багасаж, сэтгэл санаа тогтворжино. Насанд хүрсэн хүн өдөрт 8 цаг унтах ёстой ба 23:00-с 04:00 цагийн хооронд хүний бие хамгийн сайн амардаг байна.
Сонголтдоо хариуцлага хүлээхгүй байх
Богино хугацаанд тавьсан зорилгодоо хүрэхээс хойш суух шалтаг олох амархан. “Тэрийг маргааш хийчхэж болно“, “Яг маргааш л фитнесдээ явъя“ гэх мэт бодлууд үүнд багтана. Муу зуршлуудаасаа салж, залхуу байдалтайгаа хариуцлага тооцох болжээ. Та хийх болон хийхийг хүсээгүй зүйлсээ сонгосон. Эрт босож ажил амжуулах уу эсвэл үд болтол унтах уу? найзуудтайгаа уулзах уу эсвэл фитнесд яваад уулзалтаа хойшлуулах уу? Сонголт амаргүй байх болно. Гэхдээ сонголтууд, зуршлууд цаашлаад өөрийнхөө амьдралаа хяналтад авж хариуцлага тооцох цаг болжээ.
Эх сурвалж:N24.mn