Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3575.08₮
  • Евро
    4084.53₮
  • Японы иен
    24.84₮
  • Швейцарийн франк
    4355.07₮
  • Шведийн крон
    372.65₮
  • Английн фунт
    4842.09₮
  • Болгарын лев
    2088.43₮
  • Унгарын форинт
    10.13₮
  • Египетийн фунт
    72.02₮
  • Энэтхэгийн рупи
    41.71₮
  • Хонконгийн доллар
    455.6₮
  • ОХУ-ын рубль
    44.98₮
  • Казахстаны тэнгэ
    7.01₮
  • БНХАУ-ын юань
    497.6₮
  • БНСУ-ын вон
    2.63₮
  • БНАСАУ-ын вон
    27.5₮
  • Канадын доллар
    2615.27₮
  • Австралийн доллар
    2322.73₮
  • Чехийн крон
    164.75₮
  • Тайванийн доллар
    119.5₮
  • Тайландын бат
    109.58₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    845.17₮
  • Сингапурын доллар
    2779.89₮
  • АНЭУ-ын дирхам
    973.37₮
  • Кувейтийн динар
    11667.06₮
  • Шинэ Зеландын доллар
    2158.81₮
  • Данийн крон
    547.54₮
  • Польшийн злот
    952.47₮
  • Украины гривн
    86.39₮
  • Норвегийн крон
    354.01₮
  • Непалын рупи
    26.07₮
  • Өмнөд Африкийн ранд
    201.14₮
  • Туркийн лира
    91.03₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    12014216.68₮
  • Мөнгө /унцаар/
    129328.52₮
  • Зээлжих тусгай эрх
    4869.9₮
улс төр,

Н.Алтанхуяг нам байгуулах гэж буй мэтээр АН-ын удирдлагад шахалт үзүүлж байгаа юу?

нийтлэсэн Site Default1 сар 21, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
712-1542000992url

Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг 2018 оны 12 сарын 19-нд  мэдээлэл хийж “Нэгдмэл монгол” хөдөлгөөн байгуулснаа зарласан билээ.

Тэрээр мэдээлэл хийх үеэрээ:  “Монголчууд бид эв нэгдэл үнэт зүйлээ сахин хамгаалах ёстой. Намууд шударга бусын үүр болж төр авлигын диваажин болж хувирсан. 65 тэрбумаар наймаалцаж концесс нэрээр төсвийн мөнгийг хэдэн тэрбумаар завшиж гэр бүлийн сайхан амьдрах боломжийг булаасан УИХ-ыг даруй тарааж шударга иргэдийн төлөөллийг дэмжихийн төлөө тэмцэе. Шударга бусын хонгилыг нурааж шударга ёсыг сэргээх цаг ирээд байна. Би ард түмэнтэйгээ нэгдэж нэн яаралтай гурван ажлыг хийнэ.

Нэгдүгээрт, Шударга ёсыг сэргээн тогтооё,

Хоёрдугаарт, Газрын доорх баялгийг ард түмний өмч болгоё,

Гуравдугаарт, Чинээлэг дундаж давхаргыг бодлогоор дэмжиж, бий болгоё

Хууль шүүхийн байгууллагад бий болсон шударга бусын хонгил нийгэм рүү үсэрхийлж байна. Шударга бусын хонгилыг нураая, эрх мэдэлтнүүдэд ээлттэй иргэддээ халтай хууль дүрмийг өөрчилье. Намуудыг өмчгүй болгоё. Сонгуулийг жижиг мажоритор системээр явуулдгийг болъё.

Уул уурхайн бус бусад барааны экспортыг эрс нэмэгдүүлэх шаардлага үүсээд байна. Бүтээн байгуулалтгүйгээр улс хөгжихгүй. Маргаашийг бий болгох бүтээн байгуулалтыг өрнүүлж. Чинээлэг дундаж давхаргыг бодлогоор дэмжье. ЖДҮ-ийг дэмжиж татварыг нь хөнгөвчилнө. Эдийн засгийн ардчилал гэж байхаа больсон. Тиймээс эдийн засгийн ардчиллыг бий болгоно. Монгол хүн монголдоо тайван сайхан амьдарч авч байгаа цалин нь амьдрал нь хүрэлцдэг тийм нийгмийг бүтээн төлөө “Нэгдмэл монгол” хөдөлгөөн байгуулснаа зарлаж байна. Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүрийг энэ хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна” хэмээсэн юм.

Мөн тэрээр сэтгүүлчдийн асуултанд хариулах үеэрээ “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн нам болно гэдгийг огт үгүйсгээгүй билээ.

Үүнээс хойш даруй нэг сарын хугацаа өнгөрөөд буй ч “Нэгдмэл Монгол Хөдөлгөөн” байгуулах санаачилга төдий л амжилтанд хүрэхгүй байгаа аж.

Нөгөөтэйгүүр угаасаа Ерөнхий сайд асан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуягт жинхэнээсээ нийгмийн хөдөлгөөн зохион байгуулах сонирхол байхгүй, гагцхүү улс төрийн нам байгуулах гэж буй мэтээр АН-ын удирдлагад шахалт үзүүлж, УИХ-ын дараагийн сонгуульд нэр дэвших ахиухан квот өөрийн багтаа авах сонирхол л байж мэдэх тухай эх сурвалж өгүүлж байна.

Ер нь АН-ын лидерүүд сүүлийн үед өөрийн “халаасны нам”-тай болох хачирхалтай үзэгдэл гарч эхэлсэн бөгөөд саяхан Улсын дээд Шүүхэд бүртгүүлсэн Гэр Хороолол Хөгжлийн Нам гэхэд л Монгол Улсын Баатар Э.Бат-Үүлийн туслах, хэвлэлийн төлөөлөгчдийнх нь байгуулж, удирддаг нам байх жишээтэй. Энэ нь тухайн улс төрчид нам байгуулж, санал хуваалцах эрсдэлийг АН-даа зохиомлоор үүсгэж, түүгээрээ намын удирдлагадаа шахалт үзүүлж, тодорхой асуудлаар тохиролцоонд хүрэх, мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх боломж олгох нөөц нам болгохын төлөө ажиллах гэх мэт олон зорилготой байдаг бололтой.

Ч.Явуу

sonin.mn

627
Өмнөх

ФОТО: 10 years challenge-д нэгдсэн олны танил эрхмүүд

1 сар 21, 2019
Дараах

Д.Түмэндэмбэрэл: Өнөөдрөөс худалдаанд гарах гахайн махан бүтээгдэхүүнд иргэд эргэлзэх шаардлагагүй

1 сар 21, 2019

Төстэй нийтлэлүүд

kleBFKoVP2P4nkQsM9ei
Онцлох, улс төр,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар
7bad59e8-11c3-4eb7-b0a2-052bb4eaea14
Ерөнхийлөгч, Онцлох, улс төр,

Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

нийтлэсэн Site Defaultөмнө 5 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 2 сар
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 2 сар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 2 сар
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 5 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 5 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 5 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 5 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 5 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 5 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 5 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт