Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3575.09₮
  • Евро
    4080.25₮
  • Японы иен
    24.94₮
  • Швейцарийн франк
    4359.33₮
  • Шведийн крон
    372.64₮
  • Английн фунт
    4848.89₮
  • Болгарын лев
    2086.24₮
  • Унгарын форинт
    10.11₮
  • Египетийн фунт
    71.98₮
  • Энэтхэгийн рупи
    41.7₮
  • Хонконгийн доллар
    455.61₮
  • ОХУ-ын рубль
    45.31₮
  • Казахстаны тэнгэ
    7.01₮
  • БНХАУ-ын юань
    497.69₮
  • БНСУ-ын вон
    2.63₮
  • БНАСАУ-ын вон
    27.5₮
  • Канадын доллар
    2614.99₮
  • Австралийн доллар
    2324.52₮
  • Чехийн крон
    164.6₮
  • Тайванийн доллар
    119.39₮
  • Тайландын бат
    109.8₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    843.88₮
  • Сингапурын доллар
    2780.76₮
  • АНЭУ-ын дирхам
    973.37₮
  • Кувейтийн динар
    11656.26₮
  • Шинэ Зеландын доллар
    2158.1₮
  • Данийн крон
    547.04₮
  • Польшийн злот
    953.59₮
  • Украины гривн
    86.16₮
  • Норвегийн крон
    353.62₮
  • Непалын рупи
    26.06₮
  • Өмнөд Африкийн ранд
    200.83₮
  • Туркийн лира
    90.88₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    12050412.86₮
  • Мөнгө /унцаар/
    123747.81₮
  • Зээлжих тусгай эрх
    4859.13₮
нийгэм, Онцлох,

Биеэ үнэлэгч хамгийн эрэлттэй мэргэжил болоо юу

нийтлэсэн Site Default3 сар 4, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
hk

Нийтлэлч Меган Дэвидсон Лэдлигийн Монгол дахь биеэ үнэлэгчдийн талаар бичсэн нийтлэл нэг хэсэг нам гүм болоод байсан сэдвийг олны анхаарлын төвд дахин авчирлаа. 

The Telegraph зэрэг хэд хэдэн газарт нийтлэгдсэн энэхүү нийтлэлд дурдсанаар уул уурхайн хөгжлийг дагаад Монголд биеэ үнэлэлт газар авчээ. НҮБ-ын сургалт, судалгааны институтын тайланд дурдсанаар жилд 3-5 мянган эмэгтэйг биеийг нь үнэлүүлэх гэж Улаанбаатарт авчирдаг байна. Харин НҮБ-ын хүүхдийн сангийн тооцоолсноор Монголд ойролцоогоор 19 мянган идэвхтэй биеэ үнэлэгч байдаг аж.

“Сүүлийн 10 гаруй жилд Монголын уул уурхайн салбар идэвхтэй хөгжлөө. Энэ хэрээр гэр орноосоо хол ажиллах эрчүүдийн тоо нэмэгдсэн. Энэ нь биеэ үнэлэлтийг цэцэглүүлжээ. Ялангуяа уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж буй өмнийн говь буюу БНХАУ-тай хил залгаа  бүс нутаг биеэ үнэлэлтийн шинэ төв болоод байна” хэмээн Telegraph-д бичсэн байна.

Бид мэддэг хэрнээ ярьдаггүй, тоолгүй өнгөрүүлдэг нэгэн эмзэг сэдвийг гадаадын сэтгүүлч хөндсөн нь энэ. Ингэхдээ тэрбээр багагүй эрэл хайгуул хийж, олон хүнтэй уулзаж ярилцсан нь илт байна. Түүний бичсэнээр бол Ука гэх эмэгтэй холын тээвэрт явж буй жолооч нартай нэг удаа ойртоход 50 мянга, цагаар бол 80 мянга, хоногоор бол 200 мянган төгрөгийн хөлс авдаг аж. Хэрэв жолооч нар бэлэн мөнгөгүй тохиолдолд оронд нь шатахуун авах тохиолдол ч бий гэнэ.

Улаанбаатарыг бодвол Өмнөговьд очиж биеэ үнэлэх нь элдэв дарамт багатай, орлого ч сайн байдаг аж. Тиймээс биеэ үнэлэгч бүсгүйчүүд өмнийн цэнхэр говийг овоо хараагаа болгоод байна. Энд жолооч нар хил нэвтрэх ээлжээ хүлээн олон өдөр, цагаар машинтайгаа дугаарлан зогсдог. Чухам энэ үеэр биеэ үнэлэгчид гол ажлаа амжуулдаг талаар бичжээ.
“Нийгэмд биеэ үнэлэгчдийг жигшин зэвүүцдэг. Биеэ үнэлэхийг хуулиар хориглосон тул энэ хүмүүсийн эрх ашиг маш ихээр хөндөгддөг. Тэдний хувьд хүний наймааны золиос болох нь түгээмэл. Тэд цагдаад очсон ч хамгаалалт авч чаддаггүй учир чимээгүй өнгөрөхөөс өөр замгүй байдаг” хэмээн бичсэн байна.

Олон улсад Монголыг тун ч эвгүй байдлаар харагдуулсан энэ нийтлэл үнэхээр бодит байдлыг илчилсэн болохоор хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Үнэнийг хэлэхэд биеэ үнэлэх явдал улам нэмэгдсээр байгааг хүн бүхэн л ярьж, бичиж байна. Үүний учир шалтгааныг тэдэнд оноож буй  шийтгэл хэт хөнгөн байдагтай холбон тайлбарлажээ. Өмнө нь биеэ үнэлэхийг гэмт хэрэг гэж үзэж, баривчлах ялтай байсан. Харин шинэ хуулиар үүнийг өөрчилж, зөрчил гэж үздэг болсон тул багахан хэмжээний торгууль оноогоод явуулахаас аргагүйд хүрчээ. Тухайлбал, биеэ үнэлсэн хүнийг 50 мянга, зохион байгуулсан хүнийг 100 мянган төгрөгөөр торгох заалттай. Тиймээс тэд баригдсан ч юман чинээ тоохгүй. Торгуулийн мөнгийг нь төлөөд л арилж өгнө. Хэт зөөлдсөн энэхүү заалтаас болоод биеэ үнэлэлт газар авч, үүнийг дагаад бэлгийн замын халдварт өвчин хүрээгээ тэлсээр байгааг мэргэжлийн хүмүүс сануулж байна.

Биеэ үнэлэлтийг дагаад хүний наймаа, хүчирхийлэл хэрээс хэтэрлээ

Монголд биеэ үнэлэгчдийн талаар хийсэн сүүлийн үеийн судалгаа, статистик мэдээлэл байдаггүй. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил хэд бүртгэгдэж, ямар арга хэмжээ авсан нь ч тодорхой бус. Цагдаагийн байгууллагаас нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, гэнэтийн шалгалт хааяа явуулна. Энэ үеэр нэг дор 10 гаруй охид, бүсгүйчүүдийг барьж илрүүллээ гээд л сүржин мэдээлдэг. Гэвч дээр дурдсанчлан бага хэмжээний мөнгөөр торгоод явуулдаг тул нөгөөдүүл нь гараад л “үндсэн ажлаа” үргэлжлүүлэн хийсээр байгаа юм.

Тэдний хувьд биеэ үнэлэх болсон шалтгаан нь ерөнхийдөө ижилхэн. Эзэмшсэн мэргэжилгүй, ажил олддоггүй, олдсон ч дэндүү бага цалинтай гэх мэт. Түүнчлэн биеэ үнэлж буй хоёр эмэгтэй тутмын нэг нь өмнө нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гэх судалгаа анхаарал татна. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэй цааш биеэ үнэлэгч болох магадлал өндөр болдог нь эндээс харагдах байх.

Хууль бус биеэ үнэлэлтийг байнга дагаж явдаг зүйл нь бэлгийн замын халдварт өвчин. Манай  улсад бүртгэгддэг нийт халдварт өвчний 40 орчим хувийг бэлгийн замын халдварт өвчин эзэлж буй. Энэ нь жил ирэх тусам өсөх хандлагатай байгааг статистик мэдээллээс харж болно. Тухайлбал, халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээлснээр 2018 оны эхний долоон сард бэлгийн замаар дамжих халдварт өвчин 9277 бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.7 хувиар өссөн үзүүлэлт аж. Нийт өвчлөлийн 38 хувийг тэмбүү, 32 хувийг заг хүйтэн эзэлж байгаа юм.

2001 онд тэмбүү өвчний тархалт 10 мянган хүн амд 7.2 хувьтай байсан бол 2013 онд 22.2 хувьтай болж өссөн гэх мэдээлэл байна. 2015 онд 19 хүн, 2017 онд 13 хүн уг өвчнөөр нас барсан бол өнгөрсөн жил 45 хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрсөн гэх харамсалтай тоо байна.

Ямартай ч садар самуун, биеэ үнэлэлт замбараагаа алдаж, хүрээгээ тэлсээр буйг гаднынхан бидэнд санууллаа. Үүнийг мэдсэн хэрнээ юу ч болоогүй мэт дүлий дүмбэ оргиод суух уу. Цагдаа нар бөөн ажил болж баривчилгаа явуулдаг ч энэ нь үр дүнд хүрэхгүй хэвээр. Тиймээс хууль дүрмээ чангаруулж, үүний эсрэг дорвитойхон тэмцвэл яасан юм бэ. Эсвэл гаднын орнууд шиг албан ёсоор хуульчилж, эмх цэгцэнд нь оруулах ёстой юу.

Үгүй бол охид залуус чинь бэлгийн замын халдварт өвчинд нэрвэгдэж гүйцлээ. Хүний наймаа, хүчирхийлэл хэрээс хэтэрлээ. Энэ бүхэн биеэ үнэлэлттэй ямар нэг байдлаар холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрч, арга хэмжээ авах цаг болжээ. Үгүй бол гаднын хэвлэлүүд бидний муу муухайг уудлан гаргаж, эвгүй байдалд оруулсаар байх болно.

ЗГМ сонин

815
Өмнөх

Энэ сард 3 болон 8-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгслийн татварыг төлнө

3 сар 4, 2019
Дараах

“Та чи” Бэйкери “Хотол” үйлдвэр өөрчлөлтөөр манлайлна

3 сар 4, 2019

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар
e7477dadf05a8054ad059828830bbfd93a97fb78
Онцлох, Эдийн засаг,

Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 2 сар
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 2 сар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 2 сар
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 5 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 5 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 5 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 5 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 5 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 5 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 5 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт