Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.59₮
  • Евро
    4037.38₮
  • Японы иен
    24.76₮
  • Швейцарийн франк
    4320.98₮
  • Шведийн крон
    369.68₮
  • Английн фунт
    4749.76₮
  • Болгарын лев
    2064.31₮
  • Унгарын форинт
    9.98₮
  • Египетийн фунт
    70.47₮
  • Энэтхэгийн рупи
    42.02₮
  • Хонконгийн доллар
    459.79₮
  • ОХУ-ын рубль
    43.67₮
  • Казахстаны тэнгэ
    6.92₮
  • БНХАУ-ын юань
    493.71₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2577.53₮
  • Австралийн доллар
    2295.21₮
  • Чехийн крон
    162.12₮
  • Тайванийн доллар
    118.12₮
  • Тайландын бат
    108.87₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    836.18₮
  • Сингапурын доллар
    2758.54₮
  • АНЭУ-ын дирхам
    972.66₮
  • Кувейтийн динар
    11651.14₮
  • Шинэ Зеландын доллар
    2118.72₮
  • Данийн крон
    541.17₮
  • Польшийн злот
    945.47₮
  • Украины гривн
    86₮
  • Норвегийн крон
    344.61₮
  • Непалын рупи
    26.26₮
  • Өмнөд Африкийн ранд
    195.66₮
  • Туркийн лира
    92.43₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11945347.65₮
  • Мөнгө /унцаар/
    115761.56₮
  • Зээлжих тусгай эрх
    4848.29₮
Онцлох,

Сураг тасарсан Казиногийн хууль

нийтлэсэн Site Default3 сар 12, 2019
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
casi

Монголын парламент байсхийгээд Казиногийн  хуультай болно гэдэг. Хэдэн хүн төсөл боловсруулдаг ч үлдсэн хэсэг нь  татаж унагаасаар ирсэн.

1998, 2007, 2009, 2015 онд УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачилсан нь ийм байдалтай явж ирэв. 2016 онд Өмнөговиос УИХ-д сонгогдсон Л.Энхболд гишүүнийг ажлын хэсгийн ахлагчаар томилж, Казино байгуулах хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулан өргөн мэдүүлэхээр болсон. Бас л ямар учиртай вэ, цаана нь хэн байна гэсэн хардлага, сэрдлэг хөвөрсөөр  өдгөө сураг тасарчээ.

Казино байгуулах хуулийн төсөлтэй  холбоотой түүх сөхвөл:

1997 он

1997 оны хавар  Улаанбаатарт анх  “Казино” байгуулагдаж, “Чингис”- зочид буудалд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Германы иргэн  Монголын компанитай хамтарч  байсан ч 1998 онд хаагаад гадагшаа гарчээ.

1996-2000 он

УИХ Казиногийн хууль баталсан ч  тендер будилуулж, авлига авсан гэх  хэргээр  Хуульзүйн сайд С.Батчулуун агсан, гишүүн  Д.Энхбаатар, Д.Баттулга нарыг хорьсноор асуудал  намжсан.

2005 он

“Хадгаламж” банкийг хувьчлах үед 14 тэрбум төгрөг дутсан. Энэ мөнгөөр тус  банкны нягтлан бодогч, МАН-ын дэргэдэх МАСЗХ-ны тэргүүлэгчдийн нэг Ц.Чимэдцэрэн “Казино” тоглосон хэрэгт буруутгагдаж байв.

Ч.Сайханбилэгийн  Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд  аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж,  олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэн 2020 онд гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий  14 орчим хувийг тус  салбараас бүрдүүлэхийг онцлон тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын  салбарын хөгжүүлэх, валютын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд Казиног зайлшгүй  шаардлагатай  гэж тэд үзэж байсан юм.

2006-2007 он

Ц.Шаравдорж тэргүүтэй  гишүүд  Казиногийн  тухай хууль санаачлан өргөн барьсан нь  “захиалгатай” гэх хардлага, сэрдлэгээр бас л хаагдсан. Хуулийн ажлын хэсэгт А.Бакей, Батж.Батбаяр, Р.Гончигдорж, А.Мурат, Р.Нямсүрэн, К.Сайран, Д.Туяа нарын гишүүн хамтарсан юм.

2006-2007 он

УИХ-ын гишүүн Л.Гүндалай ажлын хэсэгтэй “барьцан” Казиногийн хуулийн төсөл боловсруулснаа өргөн барьсан нь ердөө хоёрхон хуудастай байв. Тэрээр бусдыгаа гадны санхүүжилттэй “Морин нуур ресурс”  компанийн лоббигоор ажиллаж байна   хэмээсэн нь  хуулийн төсөл буцахад  нөлөөлсөн юм.

2009-2010 он

УИХ-ын гишүүн Д.Загджав, Д.Кёкүшюзан Батбаяр нар ажлын хэсэг ахлан З.Алтай, Б.Батбаяр, Г.Баярсайхан,  Р.Буд, Х.Жекей, Д.Хаянхярваа, Ц.Цэнгэл, Ж.Энхбаяр нарын  бүрэлдэхүүнтэй “Лобби бүлэг” байгуулснаа зарлан  Казиногийн тухай хуулийн төслийг  өргөн барьж байв.  Энэ нь мөн л  гадны лоббигоор хийсэн  захиалгатай гэх шүүмжлэлд өртөж дэмжлэг аваагүй.

2014-2015 он

Ч.Сайханбилэгийн Засгийн газраас Сангийн яамнаас ажлын хэсгийг зохион байгуулан Хязгаарлагдмал  Казиногийн тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьж байв.

2016 онд

Л.Энхболд гишүүнээр ахлуулсан таван гишүүнтэй  ажлын хэсэг  2015 онд Засгийн газраас боловсруулсан Казиногийн хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-аар хэлэлцүүлэх үүрэг хүлээсэн. 

Өнгөрсөн намрын чуулганы үеэр Л.Энхболд гишүүнээс тодруулахад “Хуулийн төсөл бэлэн болсон ч УИХ-ын даргын зөвлөл дээр хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй байна”  гэж байсан юм. Энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад  Казиногийн тухай хуулийн төсөл байгаа эсэхийг  УИХ-ын Тамгын газраас тодруулахад  “Хэлэлцэх асуудлын жагсаалтад байхгүй” гэсэн хариуг өглөө.

2015 онд Ч.Сайханбилэгийн  Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд  аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж,  олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэн 2020 онд гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий  14 орчим хувийг тус  салбараас бүрдүүлэхийг онцлон тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын  салбарын хөгжүүлэх, валютын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд Казиног зайлшгүй  шаардлагатай  гэж тухайн үеийн Засгийн газар үзэж байсан юм.

Уг хуулийн төслөөр монголчуудаа мөнгөө алдахаас сэргийлсэн хязгаарлалтыг хийж, жилд 20-40 сая төгрөгийн татвар төлдөг, 25-аас дээш  насны  монгол хүнд   Казинод үйлчлүүлэх эрх олгохоор хуульчилсан. Харин аж ахуйн нэгжүүдэд 10 жилийн хугацаатай зөвшөөрөл олгохоор хуулийн төсөлд тусгасан байв.

Казино хөгжсөн улсуудын туршлагыг авч үзвэл АНУ, Австрали, БНСУ, Сингапур, Макао, Франц улс  тухайн газарт зохицуулах, хянах эрх бүхий байгууллага, тоглогч нь хэн байх, тоглогчийн насны хязгаар, казиногийн байршил, тусгай зөвшөөрлийн зохицуулалт, татварын төрөл, хувь хэмжээ, хариуцлага, зөрчлийг хянан шийдвэрлэх гэсэн асуудлыг Казиногийн тухай хуулиараа зохицуулдаг. Харин хэрэгжилттэй нь холбоотой бусад асуудлыг дагалдаж гарах журмаар зохицуулдаг.  БНСУ дотоодын иргэдээ казиногоор үйлчлүүлэхийг зөвшөөрдөггүй. Тэгвэл Сингапур улс  дотоодын иргэдээ Казинод тодорхой хязгаарлалтын үндсэн дээр 24 цагийн турш 100 сингапур доллар эсвэл жилийн 2000 ам.доллар төлж гишүүнчлэлийн эрх авч тоглохыг зөвшөөрдөг. Насны доод хязгаарын хувьд 18-21 гэж заасан байдаг юм билээ. Гэхдээ ихэнх оронд 21 наснаас эхэлж тоглохыг зөвшөөрдөг. Макао, Солонгос, Сингапурт казиногийн зохицуулах, хянах хороо агентлаг хэлбэрээр ажилладаг юм байна.

Казиногийн тухай хуулийн төсөл  Монголын парламентын төвшинд яригдах бүртээ эдийн засгийг сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, гаднаас мөнгө татах тухай шаардлагыг гол зорилгоо  болгосон гэсэн тайлбартай явж ирсэн. Үүний зэрэгцээ Казиног дагаад хар  тамхи, биеэ үнэлэлт, эрүүгийн ноцтой гэмт хэргүүд гардаг гэсэн айдас, болгоомжлол, шүүмжлэл өрнөдөг. Гэвч эдийн засгаа эрчимжүүлж, аялал жуулчлалаас мөнгө босгох боломж зөвхөн Казинод л бий гэлцдэг билээ.

Ч.Зотол

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

695
Өмнөх

С.Баярцогт Оюутолгойн хувьцаанаас ямар хэмжээний ашиг хүртсэн бэ?

3 сар 12, 2019
Дараах

Биеэ үнэлэгчидтэй ажилладаг “Төгс бүсгүйчүүд” улирал тутам 100 саяын санхүүжилт авчээ

3 сар 12, 2019

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног
e7477dadf05a8054ad059828830bbfd93a97fb78
Онцлох, Эдийн засаг,

Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт