Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.07₮
  • Евро
    4058.59₮
  • Японы иен
    24.95₮
  • Швейцарийн франк
    4326.9₮
  • Шведийн крон
    372.26₮
  • Английн фунт
    4769.61₮
  • Болгарын лев
    2075.22₮
  • Унгарын форинт
    10.04₮
  • Египетийн фунт
    70.46₮
  • Энэтхэгийн рупи
    42.23₮
  • Хонконгийн доллар
    460.35₮
  • ОХУ-ын рубль
    44.21₮
  • Казахстаны тэнгэ
    6.94₮
  • БНХАУ-ын юань
    494.2₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2591.27₮
  • Австралийн доллар
    2316.13₮
  • Чехийн крон
    162.82₮
  • Тайванийн доллар
    117.92₮
  • Тайландын бат
    109.47₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    841.97₮
  • Сингапурын доллар
    2767.97₮
  • АНЭУ-ын дирхам
    972.51₮
  • Кувейтийн динар
    11650.21₮
  • Шинэ Зеландын доллар
    2144.49₮
  • Данийн крон
    543.96₮
  • Польшийн злот
    949.75₮
  • Украины гривн
    86.22₮
  • Норвегийн крон
    347.94₮
  • Непалын рупи
    26.38₮
  • Өмнөд Африкийн ранд
    195.76₮
  • Туркийн лира
    92.43₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    12101583.77₮
  • Мөнгө /унцаар/
    117904.39₮
  • Зээлжих тусгай эрх
    4843.34₮
Онцлох,

Ард түмний өмчийг ард түмэн л захиран зарцуулах ёстой

нийтлэсэн Site Default3 сар 13, 2019
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
712-1552374773olloo_mn_1546063676_ord

Макро ертөнцөд үнэн бол ганцхан, нэг л хувилбартай. Харин микро ертөнцөд үнэн бол олон хувилбартай байж болдог. Жинхэнэ үнэн бол зөвхөн шинжилж судалж олоод туршлагаар нотолсон шинжлэх ухааны мэдлэгт байдаг. Чухам үүний учир аж ахуйн үйл ажиллагааг ч гэсэн шинжлэх ухааны мэдлэгт л тулгуурлаж төлөвлөдөг, хэрэгжүүлдэг. Энд эдийн засгийн шинжлэх ухааны мэдлэг хэрэгтэй, бас хууль, эрхийн мэдлэг, техник-технологийн мэдлэг гээд тун олон талын мэдлэг, мэдээлэл, хувийн туршлага, чадавх хэрэг болдог. Би эрхийн харилцаатай холбоотой нэг л асуудлыг хөндөх, тайлбарлах гэсэн юм.  Өмч, өмчлөх харилцаа бол нийгмийн эдийн засгийн амьдралд хэрэгжиж байдаг үйлдвэрлэх, хуваарилах, солилцох, хэрэглэх бүхий л харилцааны үндэс болдог. Өмчлөх харилцаа бол тодорхой нэгэн баялгийн хувьд хүмүүсийн хооронд, төр ба аж ахуйн нэгжийн хувьд, мөн улс орнуудын хувьд үүсч, үйлчилдэг. Өмчлөх харилцаа нь эзэмших, ашиглах, өмчлөх, захиран зарцуулах, өвлүүлэх, өвлөх, захиран зарцуулах эрхгүйгээр өмчлөх гэх мэтийн олон хэлбэртэй… Манай орны хувьд бол газар, түүний хөрсөн дээрх болон доорх бүх баялаг, ан амьтад, ус, ой мод бүгд л нийт ард түмний өмч. Энэ өмчийг нийт ард түмнээс сонгогдсон төр засаг нийт ард түмний нэрийн өмнөөс эзэн нь болж эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулдаг.    100 хувь нийгэмчлэгдсэн (улсын болон хоршооллын өмч) байсан өмчийг хувьчлах ажил Монголд буруу, зөрүү явагдлаа. Энэ ажлыг эрхэлж явуулсан хүмүүст энэ талын шаардагдах зөв мэдлэг, мэдээлэл, туршлага байсангүй. Бас ч гэж чамлахааргүй хэмжээнд бүрэлдчихээд байсан материал-техникийн бааз, фондууд үрэгдэж, шамшигдаад олборлох болон боловсруулах аж үйлдвэрүүд зогсчээ.   Хувьчлагдсан бүх нэгжүүд зориулалтаараа ашиглагдсангүй. Хуучин хэвээр үлдэж, бүр чанаржиж, өргөжсөн нь архи, пивоны үйлдвэр л байв. Ажлын байрууд хот, хөдөөгүй хаврын цас мэт алга болж хүн амын ядуурал эхэлжээ… Хууль, эрхийн нөхцөл, хяналт шалгалт үгүй шахам байхад ашигт малтмалыг хайх, олборлох лицензүүдийг кино үзэх тасалбар мэтээр тараажээ. Энд хатуу болзол, дүрэм, журам гэж байсангүй. Дээрээс нь ашигт малтмалын талаар мэдээлэл сайтай хуучин сайд, дарга нар шунал ихтэй залуусын нууц зөвлөх болж улсын зардлаар хайгуул хийж тодруулсан олон ордыг хулгай, луйврын замаар оруулжээ. Шуналтангууд дорхноо л гадаад хамсаатнуудтай болж чадаад нийт ард түмний өмч болох алт, мөнгө, зэс, нүүрс, үнэт чулуу, эмийн ургамал, ер нь л юм бүхнийг цөлмөн авч хил давуулж эхэлжээ. Тэд хайгуул хийх эрхээ шууд л өмчлөх эрх мэтээр, ашиглах эрх мэтээр, бүр захиран зарцуулах эрх, худалдах, өвлүүлэх эрх мэтээр ойлгож дураараа дургиж байв. Нийт ард түмний өмч, хөрөнгөнөөс хулгайлж, завшиж байгаагаа, гэмт хэрэг үйлдэж байгаагаа тэдний олонхи нь ойлгох хэмжээний боловсрол, мэдлэггүй хүмүүс байлаа.   Олон сая жилийн өмнө байгалийн жамаар үүссэн баялгийг олон мянган жил бидний өвөг дээдэс амь нас, цусаараа хамгаалан хадгалсаар өнөөгийн бидэнд өвлүүлэн үлдээснийг цөөн хэдхэн хүмүүс, гэр бүл хулгай, луйврын аргаар өмчлөх, ашиглах, зарцуулах болсныг хот, хөдөөгийн хүн амын олонхи нь бас ойлгосонгүй…   Хорлон сүйтгэгчид, хүйтэн гартангууд бараг л 30 шахам жил хулгайлж, луйвардлаа. Одоо болноо! “Эзэд нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” цаг иржээ. Энэнийг эс ойлгож, үл зөвшөөрөх аваас буруутай хүн бүхэнтэй “төр төмөр нүүрээрээ” л харьцах жамтай. Зөвхөн түр эзэмших эрх, тодорхой хугацаагаар л ашиглах эрх, зарах, өвлүүлэх эрхгүйгээр өмчлөх эрх (захиран зарцуулах эрхгүйгээр өмчлөх эрх), өмчийн жинхэнэ эзний давуу эрх, нөхөн төлбөрийг олгоод өмнөх бүх гэрээ, хэлэлцээрийг хүчингүй болгох эрх гэх мэтийн олон хэлбэрийн, олон түвшний эрх байдгийг өнөөдөр дээр дооргүй мэдэх, сахих, үг дуугүй захирагдах ёстой. Шүүхүүд ч ийм байр, сууринаас санал, гомдлыг барагдуулж байх учиртай.     Судлаач, профессор Д.Чулуунжав

666
Өмнөх

Ц.Элбэгдоржид өгсөн Л.Мөнхбаясгалангийн хариу

3 сар 13, 2019
Дараах

Эрдэнэтгейт ба мөнгө угаалга

3 сар 13, 2019

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног
e7477dadf05a8054ad059828830bbfd93a97fb78
Онцлох, Эдийн засаг,

Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт