Сүүлийн үед олон нийтийн хараад ихээхэн өртөх болсон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хууль хянгалтын байгууллагад ч хэд хэд дуудагдаад авсан.
Тэгвэл цагдаагийн байгууллагаас өчигдөр буюу гуравдугаар сарын 19-нд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын байранд нэгжлэг хийж хэд, хэдэн уран зургийг хураан авсан гэх мэдээлэл цахим орчинд таржээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Уг үйл явдал болсон нь үнэн. Түүний уран зургуудтай холбоотой хэрэг үүссэн байж болзошгүй” гэх мэдээллийг өглөө. Нэгжлэг хийхэд түүний өрөөнд 1000 гаруй уран зураг байсан гэх мэдээлэл байна.
Тэгвэл цагдаагийн байгууллагаас өчигдөр буюу гуравдугаар сарын 19-нд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын байранд нэгжлэг хийж хэд, хэдэн уран зургийг хураан авсан гэх мэдээлэл цахим орчинд таржээ. Энэ мэдээлэлд “Уг үйл явдал болсон нь үнэн. Түүний уран зургуудтай холбоотой хэрэг үүссэн байж болзошгүй” гэх мэдээллийг өглөө. Нэгжлэг хийхэд түүний өрөөнд 1000 гаруй уран зураг байсан гэх мэдээлэл тарсан.
Тэгвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаа мэдээллүүдэд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж твиттер хуудсаараа дамжуулан дараах хариуг өгчээ. “Женко технологи. Таван толгойд бүрдүүлсэн цаас нь болохоо байсан уу! Эсвэл 10 хоногийн өмнө төрд шахсан 280сая $-ын шороо нь олны анхааралд орох гээд байна уу? ШХАБ-д гишүүнээр элсэх санаархал нь бүтэхээ байсан уу. Миний өрөөнд нэгжлэг болоогүй. Би зураг цуглуулдаг, зураг хулгайлдаггүй” гэжээ.
dorgio.mn