Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэргий Х.Болормаагийн дүү Х.Болдбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: ” Би анхны цалингаараа Юндэн Нансалмаа хоёрын зургийг худалдаж авч зураг цуглуулж эхэлсэн.Тухайн үеийн “Улаан-Од “сонины сэтгүүлч, жижигхэн дэслэгч байхад нь эгчийнхээ нөхөр Ц.Элбэгдоржтой анх 1988 онд танилцаж байлаа.
Ах бид хоёрын сонирхол нэг. Би 1989 оноос хойш бизнес хийж байна, үүнээс сүүлийн 10 гаруй жилд нь барилгын салбарт ажиллаж байгаа.
Би мөн одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын жолооч байсан. Би тэр хүний оймсыг угааж, гутлыг нь тосолж явсан. Хувь заяаны тохиолоор хоёр Ерөнхийлөгчтэй их ойр явлаа.” хэмээсэн юм.