Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3527.38₮
  • Евро
    3797.58₮
  • Японы иен
    26.6₮
  • Швейцар франк
    3821.85₮
  • Шведийн крон
    340.62₮
  • Английн фунт
    4324.74₮
  • Болгарын лев
    1941.32₮
  • Унгарын форинт
    9.73₮
  • Египетийн фунт
    113.97₮
  • Энэтхэгийн рупи
    42.65₮
  • Хонгконг доллар
    449.51₮
  • ОХУ-ын рубль
    45.69₮
  • Казахстан тэнгэ
    7.6₮
  • БНХАУ-ын юань
    512₮
  • БНСУ-ын вон
    2.69₮
  • БНАСАУ-ын вон
    27.13₮
  • Канадын доллар
    2573.23₮
  • Австралийн доллар
    2361.23₮
  • Чех крон
    159.44₮
  • Тайван доллар
    115.56₮
  • Тайланд бат
    102.44₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    789.83₮
  • Сингапур доллар
    2639.37₮
  • АНЭУ-ын дирхам
    960.54₮
  • Кувейт динар
    11508.21₮
  • Шинэ Зеланд доллар
    2191.74₮
  • Данийн крон
    509.97₮
  • Польшийн злот
    809.82₮
  • Украйны гривн
    96₮
  • Норвегийн крон
    334.51₮
  • Непалын рупи
    26.67₮
  • Өмнөд Африкийн ранд
    190.46₮
  • Туркийн лира
    185.32₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6842782.1₮
  • Мөнгө /унцаар/
    78880.33₮
  • Зээлжих тусгай эрх
    4732.92₮
нийгэм,

Аяны богц арвин ар, өвөрмонголын сэтгүүлчдийн хамтарсан томилолт

нийтлэсэн Site Default4 сар 23, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
za8

С.УЯНГА

Их гүрний умард хэсэгт Далан хар уулын өвөр, хатан голын хормойд оршиж буй Хөх хотын хөгжил, дэвшлийн түүчээ. Тэнд аж төрж буй өвөрлөгч  ах дүүсийн  ахуй амьдрал, өөрчлөлт шинэчлэлийг сурвалжилсан Монголын сэтгүүлчдийн жим хийгээд “түүх”-ийг авч үзвэл дурайсан өргөн зам, харилцан хамтын ажиллагаа өндөр төвшинд хөгжиж ирсэн байдаг. Тэр дундаа сүүлийн жилүүдэд Хятад, Монголын хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаа үлгэр жишээ өргөжиж ирсэнтэй маргах хүн үгүй.

Тэгвэл энэ удаад ч Монголын сэтгүүлчдийн баг өргөн бүрэлдэхүүн, өндөр ач холбогдол бүхий “айлчлал”-ыг урд хөршид хийв. Энэ үеэр “70 жилийн гэрч” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын анхны шанг татаж, хөшгийг сөхсөн юм. Ийнхүү хоёр орны сэтгүүлчид Хятад гүрний 70 жилийн туршид хуримтлуулсан туршлага, ололт амжилтыг хамтдаа сурвалжлахын сацуу харилцан нэгнээсээ суралцсан, халуун дотно нөхөрлөл үүсгэж аяны богц дүүрэн явлаа.

Хоёр орны дипломат харилцааны томоохон илэрхийлэл болж, хамтарсан сурвалжлагын анхны шанг татсан “70 жилийн гэрч” түүхэн үйл явдлыг Хятадын талаас ӨМӨЗО-ы Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Өвөрмонголын Өдрийн сонины “Солонго” мэдээллийн төв болон Монголын талаас Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран зохион байгуулсан юм. Албан ёсны арга хэмжээг нээж, туг гардуулах ёслолын үеэр ӨМӨЗО-ы Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юйшян “Монгол, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэгийн салбарт гарсан хөгжил дэвшлийг үзүүлэхийг зорьсон. Үүний зэрэгцээ хоёр орны найрамдалт харилцаа, нөхөрсөг үйл ажиллагааны үр дүнг гүйцэд харуулахаар хоёр орны хэвлэл мэдээллийнхний хамтарсан аяллыг цувралаар зохион байгуулж байна” гэдгийг онцолсон юм.

Харин МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Манай хоёр орны харилцан ойлголцол, хамтын ажиллагааны хүндлэл 70 жилийн түүхтэй. Тэр дундаа хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагаа сүүлийн 10 жилд эрчимтэй хөгжиж ирсэн. Энэ үйл хэрэгт Сэтгүүлчдийн эвлэлийг удирдаж байсан нэрт сэтгүүлч Б.Галаарид онцгой үүрэг гүйцэтгэж, өнөөдрийн хамтын ажиллагааны жимийг гаргасан юм шүү. Нэг талаас Хятад улсын хөгжил дэвшил, нөгөө талаас сэтгүүлчдийн хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлох ёстой” гэсэн юм.

Ийнхүү хоёр орны хамтарсан сурвалжлагыг түүчээлэх багт МСНЭ-ийн төв болоод хөдөө орон нутгийн салбар зөвлөлийн дарга нар, өдөр тутмын сонин, телевиз, цахим мэдээллийн хэрэгсэл нийлсэн 20 гаруй сэтгүүлч хамрагдаж Хөх хот, Янь Ань хот, Бугат, Ордос, Хятадын хувьсгалын өлгий нутагт аяны дөрөө мулталлаа. Харин Хятадын талаас Синьхуяа, Талын дуу хоолой радио, Монгол одон телевиз, Солонго мэдээллийн төвийн сэтгүүлчид бидэнтэй дөрөө нийлүүлэн томилолт өвөртөлсөн нь дээр дурдсанчлан харилцан суралцаж, халуун дотно нөхөрлөлөөр цалгисан аяны богц  дүүрэн долоо хоногийг өнгөрүүлсэн нь богино мэт боловч урт замын аялал, хамтын ажиллагааны эхлэл байсан гэж хэлж болно. Гар, сэтгэл нийлсэн өвөрмонгол сэтгүүлчид бидэнд хэчнээн элэгсэг дотно, Монголын талаар өргөн мэдлэгтэй нь асууж сонжих асуулт бүрээс нь мэдрэгдэж явлаа. Тэдэн дунд Монголд хэд хэдэн удаа ирж байсан, бусад улс орноос илүү ар монголыг л онцолж  ирэхийг хүссэн сэтгүүлчид олон байв. Монголд ирвэл хамгийн эхэнд уудам тал нутагт Монгол гэрээ бариад, таван хошуу малаа тааваараа адгуулж буй жирийн малчны ахуйг сурвалжлахыг хамгийн ихээр хүсч байгаа. Гэвч одоо хүртэл орон гэргүй ядуу зүдүү хүмүүс, гуйлга гуйдаг хүүхдүүд байдаг гэсэн мэдээллийг олон удаа сонссон ч итгэдэггүй. Төр засаг болоод бусад хүмүүс нь яагаад тусалж дэмждэггүй юм бэ гэж гайхширч буйгаа  Синьхуяа агентлагийн сэтгүүлч Үзэсгэлэн ярьж байв.

Харин өмнө нь Улаанбаатарт багахан хугацаанд ажиллах томилолт өвөртөлсөн талаараа Талын дуу хоолой радиогийн сэтгүүлч Чэнь Тана “Монгол надад маш гүн сэтгэгдэл төрүүлсэн. Хамгийн гоё нь гудамжаар зөрөх хүн бүхэн монгол гэж бодохоор л сайхан санагдсан. Монголын уур амьсгал, хүмүүсийн эелдэг дотно харилцаа ч таатай сэтгэгдэл төрүүлдэг. Дараа гэр бүлээрээ аялахаар төлөвлөж байгаа” гэж байна. Түүнчлэн Монгол гэх юм бүхэн танил дотно мэдрэмж төрүүлдэг ч Улаанбаатарт байгаа үйлчилгээний газрууд яагаад хаягаа босоо бичгээрээ бичдэггүй. Тэр дундаа баялаг сайхан монгол нэрээрээ оноож нэрлэдэггүйд эмзэглэж, гайхаж явдаг яриа ч өрнөсөн юм.

Ер нь Ар, Өвөрмонголчууд хэдийгээр хил хязгаараар зааглагдсан ч сэтгэл зүрх нэг, Монгол гэсэн тодотголтой бүхнийг авч үлдэх гэж хэрхэн тэмцэж байгаа нь алхам тутамд анзаарагдаж байв. Үүний нэг тод жишээ нь бүх байгууллагын хаягийг уйгаржин монгол бичгээр бичиж, араас нь ханзаар давхар хаягласан нь нүдэнд илхэн. Энэ бол босоо бичиг үсгээ эрхэмлэж, хадгалж үлдэх өвөрлөгч ахан дүүсийн чин хүслийнх нь илрэл гэлтэй.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.4.23 № 84 (6051)

463
Өмнөх

О.Алтансүх: Аудитаас хүүхэд хамгааллын зардлын мөнгийг идсэн, хувьдаа завшсан байна гэж нэг ч төгрөгийн акт тавиагүй

4 сар 23, 2019
Дараах

ФОТО: 1,700 гаруй төрлийн ургамал ургуулдаг Хөх хотын жишиг хүлэмж

4 сар 23, 2019

Төстэй нийтлэлүүд

335049064_522808730034721_3481131063601656190_n
нийгэм, Онцлох,

Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног
zOyIN7AZk0ZXGga2uXEq
нийгэм, Онцлох,

Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    өмнө 2 өдөр
  • Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    өмнө 2 өдөр
  • Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    өмнө 7 өдөр
  • Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    өмнө 7 өдөр
  • Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    өмнө 7 өдөр
  • Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    өмнө 1 долоо хоног
  • УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    өмнө 1 долоо хоног
  • Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    өмнө 1 долоо хоног
  • Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    өмнө 1 долоо хоног
  • Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт