Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3545.45₮
  • Евро
    4158.28₮
  • Японы иен
    22.83₮
  • Швейцарийн франк
    4451.01₮
  • Шведийн крон
    382.36₮
  • Английн фунт
    4737.96₮
  • Болгарын лев
    2126.53₮
  • Унгарын форинт
    10.78₮
  • Египетийн фунт
    74.64₮
  • Энэтхэгийн рупи
    39.08₮
  • Хонконгийн доллар
    455.63₮
  • ОХУ-ын рубль
    44.7₮
  • Казахстаны тэнгэ
    6.8₮
  • БНХАУ-ын юань
    502.99₮
  • БНСУ-ын вон
    2.41₮
  • БНАСАУ-ын вон
    27.27₮
  • Канадын доллар
    2575.98₮
  • Австралийн доллар
    2356.66₮
  • Чехийн крон
    171.17₮
  • Тайванийн доллар
    113.06₮
  • Тайландын бат
    112.64₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    866.86₮
  • Сингапурын доллар
    2747.88₮
  • АНЭУ-ын дирхам
    965.33₮
  • Кувейтийн динар
    11561.12₮
  • Шинэ Зеландын доллар
    2050.33₮
  • Данийн крон
    556.73₮
  • Польшийн злот
    985.13₮
  • Украины гривн
    83.91₮
  • Норвегийн крон
    349.9₮
  • Непалын рупи
    24.43₮
  • Өмнөд Африкийн ранд
    210.29₮
  • Туркийн лира
    83.11₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    15385462.55₮
  • Мөнгө /унцаар/
    224302.89₮
  • Зээлжих тусгай эрх
    4845.98₮
нийгэм,

Хилийн дээсээр сэтгэлээ хязгаарлаагүй ахан дүүс

нийтлэсэн Site Default4 сар 23, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
zold

Урд хөрш бол нүүрсний зах зээлийн хамгийн том хэрэглэгч хэмээх төсөөллөөс цаашгүй залуу сэтгүүлч миний бие ӨМӨЗО-нд албан ажлын шугмаар найман хоног саатах томилолт өвөртлөв. Ачаа тээшээ бэлдэх тэр үеэс л “Хүний нутагт олон хоног томилолтоор ажиллана. Хэрэг болж мэдэх зүйлээ марталгүй аваарай” гэж хэлэх дотнын хүмүүсийн захиас анх удаагаа Өвөрмонголд очих гэж байгаа надад нэг сонин мэдрэмж төрүүлэх аж. Ийнхүү БНХАУ тэрдундаа Өвөрмонголын талаар хэвлэлээс авсан мэдээлэл төдийхөнтэй би бээр энэ сарын 11-нд урд зүгийн тийш хүлгийн жолоо залсан юм. 

“70 жилийн гэрч” хэмээх хүндтэй алдрыг тээсэн сэтгүүлчдийн багийг Өвөр Монголын Өдрийн сонины “Солонго” мэдээллийн төвийн сэтгүүлчид Эрээн хотод  тосон авав. Угталтын багийнхан бидэнтэй “Сайн байна уу. Та аян замдаа алжаалгүй сайн явж ирэв үү” гэж мэндлэх нь сонин содон сонсогдов. Учир нь эх хэлээ глобалчлалын дайрлагаас хамгаалж чадаагүй монголчууд бид “Та замдаа сайн явж ирсэн үү. Аян замдаа алжаав уу” гэж жинхэнэ монголоороо мэндлэхээс илүүтэй “Hi” гэж мэндчилэх нь олонтай. Гэтэл тэд бидэнтэй цэвэр Монгол хэлээр мэндлэх нь сонин санагдав. Угтаа бол “你好嗎 (ni hao ma?) ч юм уу эсвэл Hi, Hello” гэсэн мэндчилгээг л хүлээж байсан мэт. Энэ үеэс л би гэдэг хүн аяны богцоо жижигдүүлснээ ойлгосон юм.

Өөрөөр хэлбэл, “70 жилийн гэрч” тэр дундаа Монгол-Хятадын хамтарсан сурвалжлагын цувааны эхний баг гэдэг утгаараа Монголд нэвтрүүлж болох сайн жишээг эндээс богцлох ёстой гэсэн зорилго төдийнхнөөр хязгаарлагдахгүй гэдгийг ойлгосон нь энэ. Учир нь энд зөвхөн албан ажлаас гэлтгүй ахан, дүүсийн дотно харилцаа, тэндээс ундрах их сэтгэлийг тээх ёстойгоо мартах дөхжээ. Азаар сэтгэлийн богцоо дүүргэх боломж хэзээд бэлэн байх юм даа.

Ийнхүү ар, өвөр монголын сэтгүүлчид энэ сарын 12-нд Хөх хотод очилоо. Тэнд “Усыг нь уувал ёсыг нь дагадаг” ёс үйлчилдэггүй, үйлчлэх ч шаардлагагүй байв. Учир нь  “хүний нутагт” бус өөрийн нутагтаа мэт, “хүний хүнтэй” бус харин өөрийн хүнтэй харьцаж байгаа мэт сэтгэгдлийг бидэнд төрүүлсэн юм. Өөдөөс Монголоор ярихаас эхлээд бидний саатсан зочид буудлын үүдэнд монгол эмэгтэйн баримал, үүдний баруун хэсэгт жижигхэн монгол гэр, тэр бүү хэл хаягаа хүртэл дэлхийд цор ганц босоо бичгээрээ бичжээ. Өндөр шилэн барилга, сэлүүхэн зам, техникийн дэвшилтэд энэ л нийгэмд нүүдэлчин монголчуудын өв соёлын нэгээхэн хэсэг хадгалагдаж оршин буй нь бахархмаар санагдав.

Энэ мэтчилэн эерэг сэтгэгдэл тээн явах зуур “Би тэдний талаар юу мэдэх билээ” гэсэн ганцхан асуултыг өөрөөсөө асуув. Хариулт нь “хангалттай биш” гэсэн сэтгэл гонсойлгосон хариултыг өөрөөсөө авах үед яагаад ч юм бэ, сэтгэлд эвгүй санагдав.

Ар, Өвөрмонголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын багт найман Өвөрмонгол сэтгүүлч багтсан юм. Өвөрлөгч түмнийг өөрөөсөө өөр мэтээр бодож, харь өнцгөөр харж ирснээ тэр үеэс л ухаарав. Монгол хүн болж төрөх тэр дундаа монгол цус, хэл, соёлыг тээж үлдэх нь тэдний хувьд юугаар ч хэмжээлэшгүй үнэт зүйл нь ажээ.

Тиймдээ ч хамтарсан сурвалжагын үеэр ижилдсэн дассан нөхдийнхөө талаар цухасхан боловч дурдахгүй өнгөрвөл алдах биз ээ. Монгол эмэгтэйн намба тээсэн Өвөрмонголын “Талын дуу хоолой” радиогийн сэтгүүлч Тана, аялга үгүй яриатай Саранчимэг, аливаад буурьтай ханддаг Солонго мэдээллийн төвийн дэд дарга Хишигбаяр, сэтгүүлч Сүлд гээд олон хүмүүс сэтгэлд минь хоногшин үлджээ. Түүнчлэн Мэргэнбилэг, Үзэсгэлэн, Өөдлөх, Үндэсбат, Хөхмөчир гээд элдэв хэв маяг оруулаагүй Монгол нэртэй найзуудтай болсон. Тэд бол “Ар Монгол” гэхээр сэтгэлээ дэвсдэг өвөрлөгч ахан дүүс юм. Нэрнээсээ эхлээд гүн утга агуулга агуулсан ийм л нөхөдтэй есөн хоног саатаж, сурвалжлага бэлтгэснээ бид өмнөх дугаартаа хүргэсэн билээ. Тиймээс сурвалжлагынхаа дараагийн дугаарыг маргааш нийтлэн хүргэх болно гэж хэлэхэд таатай байна.

Р.Хишигжаргал

696
Өмнөх

ӨМӨЗО-оор зорчсон тэмдэглэл I

4 сар 23, 2019
Дараах

Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар Ерөнхий Сайд У.Хүрэлсүхтэй ойлголцохыг хичээж эхэлжээ

4 сар 24, 2019

Төстэй нийтлэлүүд

IMG_4949(1)
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024
464494141_974564748032085_1696668555067864149_n
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 1 сар
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 1 сар
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 2 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 2 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 2 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 2 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 2 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт