Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.88₮
  • Евро
    4020.2₮
  • Японы иен
    24.61₮
  • Швейцарийн франк
    4301.57₮
  • Шведийн крон
    368.57₮
  • Английн фунт
    4738.53₮
  • Болгарын лев
    2055.27₮
  • Унгарын форинт
    9.93₮
  • Египетийн фунт
    70.6₮
  • Энэтхэгийн рупи
    41.81₮
  • Хонконгийн доллар
    459.43₮
  • ОХУ-ын рубль
    42.79₮
  • Казахстаны тэнгэ
    6.92₮
  • БНХАУ-ын юань
    493.08₮
  • БНСУ-ын вон
    2.55₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2567.83₮
  • Австралийн доллар
    2290.39₮
  • Чехийн крон
    161.35₮
  • Тайванийн доллар
    118.17₮
  • Тайландын бат
    108.19₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    830.03₮
  • Сингапурын доллар
    2751.97₮
  • АНЭУ-ын дирхам
    972.74₮
  • Кувейтийн динар
    11646.77₮
  • Шинэ Зеландын доллар
    2108.89₮
  • Данийн крон
    538.8₮
  • Польшийн злот
    947.49₮
  • Украины гривн
    86.01₮
  • Норвегийн крон
    343.6₮
  • Непалын рупи
    26.13₮
  • Өмнөд Африкийн ранд
    196.63₮
  • Туркийн лира
    92.21₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11887954.3₮
  • Мөнгө /унцаар/
    116701.69₮
  • Зээлжих тусгай эрх
    4831.06₮
нийгэм, Онцлох,

НМХГ-ын даргын суудал ганхаж эхлэх шиг боллоо

нийтлэсэн Site Default5 сар 3, 2019
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
712-1556847866ereer

Нийслэлд сүүлийн үед “Хордлого авлаа”, “Осол боллоо” гэх мэдээлэл тасрахаа болилоо. Харамсалтай нь энэ мэдээ болгоны ард хүний алтан амь, аль эсхүл хүүхдүүд, томчуудын эрүүл мэндийн асуудал яригддаг юм. Налайхын уурхай, Төв цэвэрлэх байгууламжийн осол гээд хэд хэдээр нь хүний амь авч одсон айхтар ослууд ойрхон гарлаа. Мөн улс төрд нөлөө бүхий эрхмүүдийн томоохон компаниудын барилга дээр ажиллаж байсан хүний амь сүйдсэн хэрэг өнгөрсөн намар гарч байлаа. Ер нь сүүлийн үед ингэж цаг бусаар амиа алдсан хүмүүсийн тоо ялангуяа нийслэлд байн байн гарах болсон.Бас нэр хүндтэй компаниудын оруулж ирсэн дэлхийд нэртэй сүлжээ хоолны газрын бүтээгдэхүүнээс хордсон тохиолдол нэг бус удаа гарлаа.Үүнээс гадна нийслэлийн ундны усны гол ундарга болдог Туулын эхийг хамгаалах, энэ голын дагуу  хайрга дайрганы карьер ажилладаг. Энэ ногоон бүсэд улс төр, бизнест нөлөө бүхий хүмүүс барилга байгууламж олноор барьдаг явдал гаарсан. Энэ бүхэнд хараа хяналт тавих ёстой хамгийн эхний байгууллага бол Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/.Угаасаа Мэргэжлийн хяналтын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийг сахиулан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Тиймээс НМХГ гэж данхар том бүтэцтэй газар ажилладаг юм.НМХГ-ын даргаар Л.Эрдэнэчулуун 2012 оны УИХ-ын сонгуульд АН ялснаас хойш ажиллаж байгаа. Энэ хүн хоёр дэд даргатай. Бас Тамгын газрын дарга бий. Тамгын газар нь таван хэлтэстэй. НМХГ буюу Л.Эрдэнэчулуун даргын мэдэлд дээрхээс гадна мэргэжлийн чиг үүрэг бүхий хяналтыг хийдэг есөн хэлтэс, бас Төв лаборатори байдаг. Мөн есөн дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс бий. Ингэхээр НМХГ-т харьяалагддаг Улсын байцаагчийн тоо зуу зуугаараа яригдана гэсэн үг.Гэвч ийм бүтэцтэйгээр ажиллаад дээр дурдсан осол, хордлого, байгаль орчныг сүйтгэх явдлыг зогсоохгүй байна уу гэвэл үгүй гэж болно.Эх сурвалжуудын мэдээллээс харахад энэ бүхэнд НМХГ-ын даргын үүрэг чухал байдаг байна. НМХГ-ын даргыг нэр цохож хэлдэг УИХ-ын гишүүн ч бий.Шуудхан хэлэхэд ямар ч байгууллага даргынхаа бодлого, чиг баримжаагаар л ажилладаг. Ялангуяа Монголд энэ бол тодорхой болсон зүйл юм.Сүүлийн үед эрх баригчид, Мэргэжлийн хяналтын байгууллагынхан НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг энэ албан тушаалд ажиллах хугацаа нь болсон гэж үзэж эхэлсэн бололтой байна.Хэрвээ Төрийн өндөр дээд албан тушаал хашиж буй нэр бүхий эрхэм хаалт хийгээд зогсоочихгүй л бол Л.Эрдэнэчулууныг ажлын хариуцлага хүлээлгэх зарчмаар ойрын үед албан тушаалаас нь өөрчлөх сураг Төрийн ордон хавиас гараад эхэллээ.  Ө.БААСТ

712
Өмнөх

МЭНДЧИЛГЭЭ

5 сар 3, 2019
Дараах

Хүүхдүүд хүчирхийлэл, ялгаварлан гадуурхах, архидалтгүй нийгмийг мөрөөдөж байна

5 сар 3, 2019

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 4 долоо хоног
e7477dadf05a8054ad059828830bbfd93a97fb78
Онцлох, Эдийн засаг,

Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

нийтлэсэн Site Defaultөмнө 4 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 4 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт