Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.49₮
  • Евро
    4154.09₮
  • Японы иен
    23.1₮
  • Швейцарийн франк
    4512.14₮
  • Шведийн крон
    378.45₮
  • Английн фунт
    4689.43₮
  • Болгарын лев
    2123.64₮
  • Унгарын форинт
    10.79₮
  • Египетийн фунт
    75.69₮
  • Энэтхэгийн рупи
    40.25₮
  • Хонконгийн доллар
    459.74₮
  • ОХУ-ын рубль
    43.99₮
  • Казахстаны тэнгэ
    6.84₮
  • БНХАУ-ын юань
    503.2₮
  • БНСУ-ын вон
    2.45₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2544.6₮
  • Австралийн доллар
    2330.69₮
  • Чехийн крон
    171.73₮
  • Тайванийн доллар
    114.63₮
  • Тайландын бат
    110.35₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    864.38₮
  • Сингапурын доллар
    2745.11₮
  • АНЭУ-ын дирхам
    972.65₮
  • Кувейтийн динар
    11647.78₮
  • Шинэ Зеландын доллар
    2025.96₮
  • Данийн крон
    556.25₮
  • Польшийн злот
    980.81₮
  • Украины гривн
    85₮
  • Норвегийн крон
    355.55₮
  • Непалын рупи
    25.16₮
  • Өмнөд Африкийн ранд
    208.68₮
  • Туркийн лира
    84.4₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14933240.41₮
  • Мөнгө /унцаар/
    189142.09₮
  • Зээлжих тусгай эрх
    4859.09₮
улс төр,

Өвчин, үхэл хоёроор улс төр хийхээ боль л доо!

нийтлэсэн Site Default5 сар 6, 2019
2
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
712-1556687794olloo_mn_1545274978_oyu

Өнөөдөр Монголын улс төр гэдэг маань ус нь ширгээд улайсчихсан тогоо шиг болсон байна. Хамгийн муухай нь өвчилсөн, нас барсан хүмүүсээр улс төр хийж олон түмнийг бухимдуулах юм даа. Цахим сүлжээний цаад талд улстөрчид байдаг.

Их мөнгөөр хүмүүсийг худалдан авч хуурамч нэрээр бичүүлдэг, үзүүлдэг нь нууц биш болсон. Аль намын хэн өвчилж, хэн нас барж байна, түүнийг өлгөн авч улс төрийн зорилгоор дэвэргэдэг боллоо. Хамгийн сүүлийн баримт нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн хэд хоног өвчилсөн явдал. Үүнийг улстөржүүлж, мөн ч их шуурлаа даа. 

Нэг талаас нь харвал Л.Оюун-Эрдэнэ үнэхээр олны хайр хүндэтгэлийг хүлээж, анхаарлын төвд нь оржээ. Түүний төлөө санаа зовж “Яасан юм бол, ямар тус дэмжлэг хэрэгтэй байгаа юм бол” гэсэн бодол санаа илт давамгайлж байна.

Зэрэгцээд улс төр! “Зориуд санаатайгаар хордуулсан байна”, “Шинэчлэлээс айгчид хор өгч”, “Амь насыг нь хорлох нууц төлөвлөгөө хэрэгжиж эхэллээ”, “Энэ бол эхлэл. Цаад хэдийг нь ч хордуулж ална”, “Хорлож сурсан хүмүүс” гэхчлэн жиргэж, бичжээ. Зарим нь нам, бүлэглэл, хувь хүн рүү ч хандсан байна.

Л.Оюун-Эрдэнэ энэ замбараагүй байдлаас залхахдаа арга буюу ярилцлага өгсөн байх. Тэрээр “Өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч чадаагүйгээс ийм байдал үүсгэсэндээ уучлалт гуйж байна” гэж олон түмэндээ хандаад, болсон явдлыг нэг нэгэнгүй тайлбарласан байна.

Хоолны хордлого гээд төгс сайн эмчлүүлэлгүй яваад байсан чинь хүндэрч, хөлнийх нь үрэвсэлтэй хэсэг рүү хүртэл нөлөөлсөн юм байна. Энэ үед гэр бүлийнхэн, нөхөд нь яаралтай сайн эмчлүүлэхийг зөвлөөд БНСУ руу явуулж л дээ. Ер нь ямар ч төрлийн хордлого хүний биеийн аль эмзэг эрхтэн, үрэвсэлтэй газар руу нөлөөлдөг гэдгийг анагаахынхан хэлдэг. Хүмүүс ч мэднэ. Тэгээд хөл рүү нь нөлөөлж л дээ.

БНСУ-ын эмнэлэг яаралтай шинжилгээ авч, эмчилгээ хийн, жижиг мэс ажилбарт оруулаад нутаг буцаажээ. Гэхдээ биеэ гамнаж байхыг зөвлөөд нарийн шинжилгээнд орохгүй бол эрсдэлтэй байж магадгүй гэсэн юм билээ. Ингээд ямартаа ч ажил, амралтын дэглэмээ нарийн зохицуулах шаардлагатай болоод байгаа юм байна.

Л.Оюун-Эрдэнийн шинжилгээний хариу бүрэн гараагүй, эмчилгээ хийлгэж байгаа энэ үед цахим сүлжээнд худал үнэн зүйл бичиж олон түмнийг төөрөгдүүлэх, өөрийнхөө сэтгэлийг битгий зовоогооч гэж зарим нэг сэтгүүлч, бичигч, комментчидоос гуймаар байгаа юм.

Өвчилсөн, нас барсан хүмүүсээр мөн ч их улс төр хийлээ дээ. Хэлэх хэлэхгүй, бичих бичихгүй зүйл гэж бий л дээ. Улс төрийн зохион байгуулалттай аллагуудыг бол бичилгүй яахав. Хэн ч бичих эрхтэй. Харин жирийн нэг өвчлөл, нас баралтаар улс төр хийн олон түмнийг төөрөгдүүлээд байх нь манай сэтгүүлчид, бичигчдийн эрх үүрэг биш шүү гэдгийг хэлмээр байна. Л.Оюун-Эрдэнийн шинжилгээний хариу бүрэн төгс гараг. Бие нь илааршиж эрүүл саруул болог. Учир явдал аяндаа тодорхой болно. Их ажлынх нь үеэр сэтгэл амар, тайван байлгая л даа.

Г.Жамъяан (СГЗ)

1,302
Өмнөх

Ходоод баярлуулах төдий ‘Үдийн цай’-г тэжээл сайтай хоол болгоё

5 сар 6, 2019
Дараах

ОХУ-д нисэх онгоц осолдон 41 хүн амиа алджээ

5 сар 6, 2019

Төстэй нийтлэлүүд

kleBFKoVP2P4nkQsM9ei
Онцлох, улс төр,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

нийтлэсэн Site Defaultөмнө 7 сар
7bad59e8-11c3-4eb7-b0a2-052bb4eaea14
Ерөнхийлөгч, Онцлох, улс төр,

Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

нийтлэсэн Site Defaultөмнө 10 сар

Шинэ мэдээлэл

  • НИТХ-ЫН ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРОО, НОГООН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДАЖ НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН 2026 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ

    НИТХ-ЫН ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРОО, НОГООН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДАЖ НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН 2026 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар
  • ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХОРОО ХУРАЛДЛАА

    ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХОРОО ХУРАЛДЛАА

    өмнө 2 сар
  • ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

    ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

    өмнө 2 сар
  • ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХТАЙ ХОЛБООТОЙГООР ТӨСӨВТ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

    ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХТАЙ ХОЛБООТОЙГООР ТӨСӨВТ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

    өмнө 2 сар
  • Г.БАТЗОРИГ: АЙЛ ӨРХ БҮР ГЭР, ОРОН СУУЦНЫХАА ХААЛГА, ЦОНХ, ХАНА, ОРЦ ЗЭРГЭЭ САЙТАР ДУЛААЛЖ, ӨӨРСДӨӨС ХАМААРСАН БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЯ

    Г.БАТЗОРИГ: АЙЛ ӨРХ БҮР ГЭР, ОРОН СУУЦНЫХАА ХААЛГА, ЦОНХ, ХАНА, ОРЦ ЗЭРГЭЭ САЙТАР ДУЛААЛЖ, ӨӨРСДӨӨС ХАМААРСАН БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЯ

    өмнө 2 сар
  • А.АМАРТҮВШИН: ИРГЭД “ХОТУЛА” АППЛИКЕЙШНИЙГ ГАР УТСАНДАА СУУЛГАСНААР ВИРТУАЛ КАРТ ҮҮСЭЖ, НҮҮРСЭЭ АВНА

    А.АМАРТҮВШИН: ИРГЭД “ХОТУЛА” АППЛИКЕЙШНИЙГ ГАР УТСАНДАА СУУЛГАСНААР ВИРТУАЛ КАРТ ҮҮСЭЖ, НҮҮРСЭЭ АВНА

    өмнө 2 сар
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРААР АХЛУУЛСАН АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙНХЭН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРААР АХЛУУЛСАН АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙНХЭН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

    өмнө 2 сар
  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРОО ХУРАЛДЛАА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРОО ХУРАЛДЛАА

    өмнө 2 сар
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

    өмнө 2 сар
  • ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

    ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт