Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3525.51₮
  • Евро
    3817.42₮
  • Японы иен
    27.07₮
  • Швейцар франк
    3841.68₮
  • Шведийн крон
    341.04₮
  • Английн фунт
    4326.15₮
  • Болгарын лев
    1951.84₮
  • Унгарын форинт
    9.94₮
  • Египетийн фунт
    113.91₮
  • Энэтхэгийн рупи
    42.87₮
  • Хонгконг доллар
    449.15₮
  • ОХУ-ын рубль
    46.32₮
  • Казахстан тэнгэ
    7.75₮
  • БНХАУ-ын юань
    514.67₮
  • БНСУ-ын вон
    2.73₮
  • БНАСАУ-ын вон
    27.12₮
  • Канадын доллар
    2569.24₮
  • Австралийн доллар
    2357.86₮
  • Чех крон
    161.69₮
  • Тайван доллар
    116.27₮
  • Тайланд бат
    103.52₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    796.73₮
  • Сингапур доллар
    2655.05₮
  • АНЭУ-ын дирхам
    960₮
  • Кувейт динар
    11520.15₮
  • Шинэ Зеланд доллар
    2198.51₮
  • Данийн крон
    512.39₮
  • Польшийн злот
    815.75₮
  • Украйны гривн
    95.46₮
  • Норвегийн крон
    339.15₮
  • Непалын рупи
    26.79₮
  • Өмнөд Африкийн ранд
    194.43₮
  • Туркийн лира
    184.89₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    7014072.66₮
  • Мөнгө /унцаар/
    81621.02₮
  • Зээлжих тусгай эрх
    4751.31₮
улс төр,

Зүгээр л ИНЭЭМСЭГЛЭ, З.Энхболд дарга аа

нийтлэсэн Site Default5 сар 6, 2019
2
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
zandaahuugiin-enhbold-2-e

Монголын улс төрд мод мэт ургаж, идэр залуу наснаасаа үндэс мөчир мэт шигдсэн олон тооны улстөрчийн тэргүүн магнайд яах аргагүй Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд бичигдэнэ.

Ардчилсан хувьсгалын буянаар идэр залуу насандаа Төрийн өмчийн хороог удирдаж, өмч хувьчлалын алдаа, оноотой түүхийг тэрбээр нэгэн үедээ эхлүүлсэн.

Үүгээрээ ардчилсан нийгмийн хамгийн том үнэт зүйл болох хувийн өмчийг Монголд тунхаглахад онцгой хувь нэмэр оруулсан нэгэн гэдэгтэй маргах аргагүй. Хэдийгээр тухайн цаг мөчид хувьчлал нэрийн дор Монголын баялаг ардчилагчдын халаасанд орсон хэмээн ард түмэн хардаж, гоочилдог ч үнэт зүйлийг үрслүүлсэн гэдгээр нь харвал талархах шалтгаан бий гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ хувь хүнийх нь хэгжүүн араншин, хэдэр үг, үл ойшоосон дээрэнгүй бардам харилцаа нь өдгөө Монголын төрийн нэгэн том эмгэг болоход хүрчихлээ.

Ердөө л жил гаруйн өмнө УИХ-ын даргын хувиар тэрбээр чуулганы танхимд байрлуулсан хүндэт индрээс гишүүн нэг бүрийг загнаж, микрофоныг нь хааж, элдэвлэж, доромжилж явсан. Харамсалтай нь, тэр цагийн араншингаа тэрбээр өнөөдөр ид бах мэт үргэлжлүүлж байна.

Уг нь Монголын ард түмэн 2016 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан намын даргын хувиар ч, УИХ-ын даргын хувиар ч олон олон алдаа гаргасных нь төлөө түүнээс саналаа харамласан.

Зөвхөн түүнээс ч төдийгүй Ардчилсан намаас итгэлээ УИХ-ын сонгуулийн санал хураалтаар булааж авсан. Хэдийгээр Ардчилсан намын Засгийн газраа огцруулснаас эхлээд төмөр замаар талцаж, Тавантолгойноос болж зөрчилдсөн тоолж барамгүй олон алдаа тэрхүү ялагдалд нөлөөлсөн ч даарин дээр давс гэдэгчлэн З.Энхболд хэмээх хувь хүнийх нь араншин намаа олиггүй харагдуулж чадсан юм. Үүнийг улс төр судлаачид ч, ард иргэд ч, бүр намынхан нь ч хэлдэг, ярьдаг.

Мэдээж 50 насыг шүргэж, идэр залуу наснаасаа улс төрийн эрх мэдлээс зүүгдсэн түүнд өнөөдөр араншингаа зас, алдаагаа багасга хэмээн хэлэх, зөвлөх нь утгагүй хэрэг байж болно. Тэр дундаа хувь хүнийх нь онцлог, өс зангидах мөн чанарыг нь бодолцож үзэхэд шүү дээ. Гэсэн ч энд залруулж болох, залж болох нэг зүйл бол албан тушаалын аранга юм. УИХ-ын даргын хуваарь тэрбээр АН-ыг АН гэхгүй, МАН-ыг МАН гэхгүй дарангуйлж байсан байж болно. Харин өнөөдөр бол тэрбээр ялагдагч.

Бүр тодруулбал, Ерөнхийлөгчийн саналыг танилцуулж, Ерөнхийлөгчийн үйл хэргийг саадгүй үргэлжлүүлэх ёстой зохион байгуулагч. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Тамгын газрын дарга П.Цагаан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэгж л ажилласан. Ерөнхийлөгчийнхөө өмнөөс УИХ-ын гишүүдийг загнах бус харин мэдээлэл өгөхийг чухалчилдаг байсан. Төрийн шийдвэрийг өөрийнхөө араншингаар тайлбарлах бус хууль ярьж, хуулийн төсөл танилцуулах зарчмаар УИХ-ын чуулганд, байнгын хороонд суудаг байлаа.

Гэтэл одоо З.Энхболдын араншингаас улбаалаад “Монгол Улс хоёр Ерөнхийлөгчтэй” гэсэн бодол, сэтгэгдэл олон нийтийн дунд түгж байна. Энэ хэрээр хувь хүнийх нь алдаа нэмэгдээд өнгөрдөг бол яая гэх вэ. Харамсалтай нь, Ерөнхийлөгч Х.Баттулга Тамгын газрын даргынхаа авираас үүдээд хамтдаа муухай харагдаж эхэллээ. Ердөө л гурван сарын өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгад итгэж саналаа өгсөн сонгогчид өнөөдөр Ерөнхийлөгчид үл итгэх шалтгаанаа тоолоод сууж байна.

-Монголчуудыг талцуулж байна.

-Төрийн дэг жаяг алдагдлаа.

-Төрийн албан бичгийн утга найруулга, дэс дараа гэж юм алга боллоо.

-Ерөнхийлөгч төрийн ажлыг гацааж байна.

-Монгол Улс хоёр Ерөнхийлөгчтэй боллоо.

-Ерөнхийлөгч 30 гэр бүлээр худлаа оньсого таалгаж байна.

-З.Энхболд Ерөнхийлөгчийг атгачхаж… гэх мэтээр Ерөнхийлөгчийг тойрсон муу үг, тааруу дүгнэлтүүд өдрөөс өдөрт олширч байна. Ийм байхад Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хувиар өөрийн сонирхлоо татаж, хэгжүүрхлээ зогсоож, хувь хүний улс төр хийхээ больчихмоор. Гэтэл тэгсэнгүй.

Дээр нь, Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага буюу Үндсэн хуулиар төрийг ч, нийгмийг ч удирдах онцгой бүрэн эрхтэй УИХ-ын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан хүн албан тушаалын эрэмбэ зиндаа буурч Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллах нь хэр зохистой вэ. Харамсалтай нь, энэ жишгийг Монголын улстөрчид өнгөрсөн таван жилийн хугацаанд та бидэнд хангалттай олон харууллаа.

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаяр салбарынхаа дэд сайдаар ажлаа үргэлжлүүлсэн. УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир гэхэд л спикерийнхээ алхыг тушаагаад Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдын албыг хашиж байх жишээний. Барууны улс төрд бол ичиж, нуугдмаар, эгдүүцэж бухимдмаар ийм албан тушаалын аранга доошилж, төрөөс зууралддаг жишгийг энэ удаад З.Энхболд үргэлжлүүлж байна. Тэр үүнээсээ ичихгүй байна. Бизнесмен байсан бол дампуураад эргэж сэргэж байна гэж бодоод ойлгох сон.

Урлаг, соёлын алдартан бол алдаж онож яваад эргэн тайзан дээрээ гарахын тулд хичээн зүтгэж байна хэмээн өмгөөлөх сөн. Харин УИХ-ын дарга байсан хүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга буюу зохион байгуулагчийн үүрэг гүйцэтгэхийг хэрхэн зөвтгөж бодох вэ. Тэр дундаа төрийн хамгаалалт дэргэдээс нь буугаагүй байхад шүү. Иймд З.Энхболд даргад хандан “Зүгээр л инээмсэглэ” гэж зөвлөе.

Өмч хувьчлалыг гардан эхлүүлж, төрийн өмчийг хувийнх болгож дөнгөлөө, Төрийн тусгай хамгаалалтад багтаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний нэг байх их хувь тохиолоо, УИХ-ын гишүүнээр сонгогдож, алх цохиод авлаа, Ардчилсан намыг ялалтаас нь эхэлж удирдаад ялагдалд хүргээд буцлаа… Одоо танд юу хэрэгтэй юм бэ гэж. Тавантолгойг гацааж, зогсоож чадлаа.

Ардчилсан намын зөрчлийг хурцатгаж, үсэрсэн оч бүрийг нь дэвэргэж, гал асааж дөнгөлөө. Монголын ард түмний итгэлийг авч нэг, алдаж нэг үзлээ. Одоо харин инээмсэглэхэд суралц, Гэхдээ ялалт, ялагдлаа ялгахгүй харц шилбүүрдэж, доромжлохоо больчих. Залуус цаана чинь “Зүгээр л инээмсэглэ” гэж дуулаад байна. Тэр дууг сур. Тэгээд зүгээр л инээмсэглэ. Ерөнхийлөгчийг, төрийг чөлөөл… Өөрөөсөө.

Г.Отгонжаргал

Эх сурвалж: Үндэсний шуудан

447
Өмнөх

Та цэвэр агаарт ажиллаж, өндөр цалин авахыг хүсэж байна уу

5 сар 6, 2019
Дараах

Дуучин Rokit Bay-ийн “Орилоон” хүүхэд залуусыг айлгасаар л байг уу?

5 сар 6, 2019

Төстэй нийтлэлүүд

FbiqesW06fBUWYU1LW26
Онцлох, улс төр,

Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног
6146eab8a9684ca393ed7848956d548a
Онцлох, улс төр,

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    өмнө 5 өдөр
  • Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    өмнө 5 өдөр
  • Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    өмнө 1 долоо хоног
  • Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    өмнө 1 долоо хоног
  • Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    өмнө 1 долоо хоног
  • Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    өмнө 2 долоо хоног
  • УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    өмнө 2 долоо хоног
  • Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    өмнө 2 долоо хоног
  • Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    өмнө 2 долоо хоног
  • Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт