Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.59₮
  • Евро
    4037.38₮
  • Японы иен
    24.76₮
  • Швейцарийн франк
    4320.98₮
  • Шведийн крон
    369.68₮
  • Английн фунт
    4749.76₮
  • Болгарын лев
    2064.31₮
  • Унгарын форинт
    9.98₮
  • Египетийн фунт
    70.47₮
  • Энэтхэгийн рупи
    42.02₮
  • Хонконгийн доллар
    459.79₮
  • ОХУ-ын рубль
    43.67₮
  • Казахстаны тэнгэ
    6.92₮
  • БНХАУ-ын юань
    493.71₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2577.53₮
  • Австралийн доллар
    2295.21₮
  • Чехийн крон
    162.12₮
  • Тайванийн доллар
    118.12₮
  • Тайландын бат
    108.87₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    836.18₮
  • Сингапурын доллар
    2758.54₮
  • АНЭУ-ын дирхам
    972.66₮
  • Кувейтийн динар
    11651.14₮
  • Шинэ Зеландын доллар
    2118.72₮
  • Данийн крон
    541.17₮
  • Польшийн злот
    945.47₮
  • Украины гривн
    86₮
  • Норвегийн крон
    344.61₮
  • Непалын рупи
    26.26₮
  • Өмнөд Африкийн ранд
    195.66₮
  • Туркийн лира
    92.43₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11945347.65₮
  • Мөнгө /унцаар/
    115761.56₮
  • Зээлжих тусгай эрх
    4848.29₮
Онцлох, улс төр,

Энэ их хурал эх орноосоо урвагчтай болжээ

нийтлэсэн Site Default5 сар 9, 2019
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
hurel

Дэлхийд гуравт ордог Оюутолгойн орд Монголоос алсраад арваад жил боллоо. Энэ ордын ашиглалттай холбоотой ноцтой мэдээлэл олон бий.

Гэхдээ өнгөрсөн жилүүдэд Оюутолгойтой холбоотой тааруухан мэдээллийг манай улстөрчид дарсаар ирсэн. Ил болгохыг хүсдэггүй юм.

“…Энэ ордыг алдчихлаа” гэж хашгирсан улстөрчдийг Оюутолгойн хөрөнгө оруулагчийг хамгаалдаг улстөрчдийн арми “…Попорлоо” хэмээн цоллож байгаад намнадаг. Ийм жишээ олон бий. Ингэж л явж ирсэн.

Олон жилийн турш бугшсан энэ байдал одоо дэлбэ үсрэх дээрээ тулаад байгаа бололтой.

АТГ, УИХ-ын ажлын хэсэг Оюутолгойн гэрээнүүд, хөрөнгө оруулагчдын санхүүгээс ноцтой зөрчлүүдийг гаргаж ирсэн нь хөрөнгө оруулагчид хийгээд тэднийг хамгаалдаг улстөрчдийн армийг үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болгож байна.

Үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр Оюутолгойн хөрөнгө оруулагчид хоёргүй сэтгэлээр зүтгэдэг улстөрчдийн цайрсан үйлдэл Монгол төрийн дархлаанд халдав.

Учир юу гэвэл Д.Тэрбишдагваар ахлуулсан УИХ-ын ажлын хэсэг Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг УИХ-ын ажлын хэсэг жил гаруй шалгаад өнгөрсөн онд дүгнэлтээ гаргасан. Улсын нууцын тамгатай дүгнэлтээ гишүүдэд тарааж, УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байв. Гэтэл тэрхүү дүгнэлттэй нь гишүүд танилцаж амжаагүй байтал “Оюутолгой” ХХК-иас  УИХ-д тайлбар ирүүллээ.

Хамгийн гол нь УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт нууцын зэрэглэлтэй байсан. Мөн ажлын хэсэгт орж ажилласан мэргэжилтнүүдээс нууцын баталгаа хүртэл авсан байдаг.

Ажлын хэсэг Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг чухам юу гэж дүгнээд, “Оюутолгой” ХХК түүнийг олж авчихаад ямар тайлбар ирүүлээд байгааг энд онцлохгүй.

Харин дээр хэлсэнчлэн Монгол Улсын нууцын зэрэглэлтэй баримт бичгийг Монгол төрийн эрхийг барих дээд байгууллагын хэн нэгэн эрх мэдэл бүхий албан тушаалтан “Оюутолгой” ХХК-д гаргаад өгчихжээ.

Энэ баримт бичигтэй шууд холбогдох гурван албан тушаалтан байна. Тэд бол УИХ-ын дарга Г.Занданшатар, ЭЗБХ-ны дарга Д.Дамба-Очир, Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва гурав юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар Оюутолгойн асуудлыг өөрөөсөө түлхчихээд байгааг олон нийт анзаараад байгаа. Уг нь энэ хүн Монголын ард түмний эрх ашгийн үүднээс Оюутолгой тойрсон энэ асуудлыг бариад Аюулгүйн зөвлөл рүүгээ гүйж байх ёстой байв. Нөгөөтэйгүүр УИХ-аас нууцын зэрэглэлтэй бичиг баримт алдагдаж, тэр мөрөөр нь УИХ-д хариу нь ирчихсэн ноцтой асуудал үүсчихээд байхад УИХ-ын дарга дуугүй сууна гэдэг тун ойлгомжгүй байгаа юм. Энэ бүхнээс УИХ-ын дарга Г.Занданшатарт Оюутолгойгоос хол байх шалтгаан байна уу гэж хардахад хүргэж байна.

Дараагийн хүн нь ЭЗБХ-ны дарга Д.Дамба-Очир. Энэ хүн болж буй үйл явдалтай хамгийн их хамаатай байж болзошгүй. Алдагдсан дүгнэлтийн талаар уржигдархан “…Оюутолгойтой холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг “Рио Тинто”-гийнханд би өгөөгүй” гэж байлаа. Гэтэл өчигдөр УИХ-ын Тамгын газрын ажилтан “…Д.Дамба-Очир дарга өнгөрсөн баасан гаригт материалыг “Оюутолгой” ХХК-д өг гэж хэлсэн” гэв.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын Тамгын газрын ажилтан Байнгын хорооны хурал дээр Д.Дамба-Очир дүгнэлтийг “гаргасан” гэдгийг зарлачихаж байгаа юм.

Үүнтэй зэрэгцээд Д.Дамба-Очирт “Оюутолгой” ХХК-ийг өмгөөлөн хамгаалах шалтгаануудыг зарим хэвлэлд тайлбарлаад эхэлсэн байна. Д.Дамба-Очирын “Очир төв ” ХХК нь “Оюутолгой” ХХК-ийн замын тендерт хоёр удаа шалгарсан байдаг байна.

“Очир төв ” ХХК Оюутолгой-Цагаанхад хүртэл баяжмал тээвэрлэх 85 км замын 31 км-ийг нь 2014 онд барьсан.  Оюутолгойн баяжмалыг Хятадын хил хүртэл тээвэрлэх Цагаанхад-Гашуунсухайт хүртэл 18 км зам барих тендерт 2015 онд онд шалгарчээ.

Гурав дахь нь болох Ажлын хэсгийн ахлагч Д. Тэрбишдагва энэ дүгнэлтийг бүтэн жил гаруй хадгалсан байна. Бас тэрээр уржигдар “ …Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир өнгөрсөн тав дахь өдөр Оюутолгойн хөрөнгө оруулагчдад дүгнэлтийг хүргүүлсэн” гэж мэдэгдсэн. Нэг үгээр, Д.Тэрбишдагва нь нууцын зэрэглэлтэй дүгнэлтийг “Оюутолгой” ХХК-д өгсөн хүн нь Д.Дамба-Очир гэж баталсан хоёр дахь хүн нь юм.

Ийм холион бантан УИХ-д болж байна.

Ер нь энэ УИХ, түүний удирдлагууд, нэр бүхий гишүүд Оюутолгойн гэрээний асуудлыг хөндөх маш дургүй байгаа нь хөндлөнгөөс тодорхой харагдаж байна. Дээрээс нь Оюутолгойн хөрөнгө оруулагчид энэ хэдийг маань “азаргалаад” байдаг нь бас ил байгаа юм.

Энэ бүхэнд ноцтой гэдэг дүгнэлт багадна.

“…Энэ УИХ-д Оюутолгойн гэрээнд аудит хийлгэхгүй гэсэн санаархал бий” гэж Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар санаандгүй унагаагүй үг болох нь одоо тодорч байна.

Ингэхээр энэ бүхнийг зүгээр нэг “шүгэл”-дээд өнгөрөөж болохгүй гэсэн үг. Ажлын хэсгийн дүгнэлтийг Д.Дамба-Очир гэдэг Байнгын хорооны дарга “Оюутолгой” ХХК-д өгсөн гэдэг хуулиар нотлогдвол энэ маш ноцтой. Хамгийн түрүүнд Д.Дамба-Очир, цаашилбал УИХ-ын дарга Г.Занданшатартай хариуцлага ярих болно.

Өөрөөр хэлбэл, УИХ улсын нууцыг задруулсан нь тодорхой болчихлоо.

Эд нар эрх мэдэл, албан тушаалын аархалдаа манараад энэ алдаагаа ухаараагүй байх шиг байна.

Та бүхэн санаж байгаа бол арваадхан жилийн өмнө цаас дамжуулсан хэргээр Д.Цахилгаан сайдын хүү ял авч байсан шүү дээ.

Тухайн үед БНХАУ-д сууж байсан Элчин сайд Д.Цахилгааны хүү Жаргалсайхан УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлстийн зөвлөхөөр ажиллаж байв. Тэрээр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн айлчлалын талаарх мэдээллийг ОХУ руу дамжуулсан хэргээр шүүхээс ял авч байлаа. Ц.Жаргалсайханыг тэр үед ОХУ, БНХАУ-д Монгол Улсын нууцыг дамжуулан өгсөн гэсэн үндэслэлээр “Эх орноосоо урвагч” гэж шүүх үзсэн байдаг.

Харин энэ удаагийн Д.Дамба-Очирын дамжуулсан гэж байгаа Ажлын хэсгийн дүгнэлтийн хэмжээ дамжаа, ач холбогдлоороо дээр дурдсан жишээнээс хэд дахин том юм.

Энэ ноцтой үйл явдал цааш хэрхэн үргэлжлэхийг бүү мэд.

Юутай ч энэ УИХ-д эх орноосоо урвагч байна гэдэг л тодорхой боллоо. Нэг үү, нэжгээд үү гэдэг бас л сонин.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

707
Өмнөх

Өнөөдөр Ялалтын баярын өдөр

5 сар 9, 2019
Дараах

‘Сахал’ Д.Эрдэнэбилэг Ерөнхийлөгчийн санаачилсан төслүүдэд хөрөнгө оруулахаар сонирхож эхэлжээ

5 сар 9, 2019

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног
e7477dadf05a8054ad059828830bbfd93a97fb78
Онцлох, Эдийн засаг,

Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт