Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3545.52₮
  • Евро
    4134.96₮
  • Японы иен
    22.93₮
  • Швейцарийн франк
    4417.27₮
  • Шведийн крон
    376.62₮
  • Английн фунт
    4734.33₮
  • Болгарын лев
    2114.65₮
  • Унгарын форинт
    10.81₮
  • Египетийн фунт
    74.53₮
  • Энэтхэгийн рупи
    39.38₮
  • Хонконгийн доллар
    455.49₮
  • ОХУ-ын рубль
    46.71₮
  • Казахстаны тэнгэ
    7.05₮
  • БНХАУ-ын юань
    501.56₮
  • БНСУ-ын вон
    2.41₮
  • БНАСАУ-ын вон
    27.27₮
  • Канадын доллар
    2542.05₮
  • Австралийн доллар
    2348.73₮
  • Чехийн крон
    170.84₮
  • Тайванийн доллар
    113.5₮
  • Тайландын бат
    111.25₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    862.97₮
  • Сингапурын доллар
    2737.75₮
  • АНЭУ-ын дирхам
    965.33₮
  • Кувейтийн динар
    11551.18₮
  • Шинэ Зеландын доллар
    2047.18₮
  • Данийн крон
    553.66₮
  • Польшийн злот
    977.55₮
  • Украины гривн
    84.04₮
  • Норвегийн крон
    351.03₮
  • Непалын рупи
    24.61₮
  • Өмнөд Африкийн ранд
    209.3₮
  • Туркийн лира
    83.62₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    14977213.56₮
  • Мөнгө /унцаар/
    206436.66₮
  • Зээлжих тусгай эрх
    4840.86₮
Онцлох, улс төр,

Ерөнхий сайдын рейтинг ба махны үнэ

нийтлэсэн Site Default5 сар 15, 2019
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
sa

Махны үнийн өсөлт энэ хаврын улс төрийн синдромоос илүүтэй хамгийн халуун сэдэв болоод байна. Энэ янзаараа махны үнийн дэргэд Хэнтийн нөхөн сонгууль тойрсон Цэцийн шийдвэр ч жижигрэх бололтой. Үнэ нь өссөн махны талаарх сэдэв явсаар зарим нэг улстөрчөөр идэх махныхаа хэмжээг “жинлүүлэх” дээрээ тултал өндрөө авав.

Хамгийн сүүлийн мэдээллээр 60 сая малтай Монгол Улсад маань нэг кг үхрийн мах 16500, ширхэг хуушуур 1200 төгрөг хүрээд байна. Энэ нь олон нийтийг ихэд эгдүүцүүлж, төрөл бүрээр л бухимдлаа илэрхийлж байна.

Угаас 60 мал гаднаа бэлчээчихээд махны үнэд дарлуулж сууна гэж баймгүй. Гэтэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээс мах үргэлж  магнаг байгаагүйг харж болно. Статистикийн байгууллага сонгосон цэгүүдийн үнийг долоо хоногийн зайтай нэгбүрчлэн судалж харьцуулдаг гэхээр “Үнэ хөөсөрлөө” гэж хардах боломжгүй юм. Энэ мэдээллээс харвал өнгөрсөн жилийн хаврын тавдугаар сарын 16-ны өдөр үхрийн ястай мах кг нь 8435 төгрөг, харин намар нь 7835 болж бүхэл 1000 төгрөгөөр буурсан байна. Харин энэ сарын 8-ны  мэдээллээр үхрийн ястай мах нэг килограмм нь 9599 төгрөг болж үнэ өсчээ.  Хонины махаар жишээ авч үзвэл өнгөрсөн намар хонины ястай мах кг нь 6580 төгрөг байсан бол өнөөдөр 8750 төгрөг болсон байх юм.

Өөрөөр хэлбэл, махны үнэ хавар өсч намар огцом буухад хэн ч мэдэж анзаардаггүй мөртлөө үнэ өсөнгүүт хоолой мэдэн хашхирдаг нь бидний зан биш гэм бололтой. Уг нь монголчуудын хүнсний үндсэн хэрэглээ маш цомхон. Мах, гурил, шатахууны үнээс л шалтгаалчихаж байгаа юм. Энэ гурвын үнэ дундаж байвал монголчууд барагтай л бол дуугарахгүй дээ. Харин сүүлийн үед шатахуун, махны үнэ байсхийгээд л “дээшлээд” байгаа болохоор ингэж бухимдах нь аргагүй ч байж мэднэ.  Ер нь бол махны үнээ ингэж алдсан Засгийн газарт иргэд тааруухан хандаж эхлээд байгаа юм.

Гэтэл Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхийн рейтинг махны үнэтэй зэрэгцэн өссөн байдаг. “Сантмарал” сангийн судалгааны байгууллагын 2018 оны гуравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 2-ний өдрийн хооронд Улаанбаатар хот болон 21 аймгаас түүвэрлэн хийсэн судалгааны дүнгээс харвал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг өнгөрсөн жилийн өдийд 14.7 хувь буюу улс эх орны хэмжээний шилдэг улстөрчдийн жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж байжээ.

Энэ судалгаанд Ерөнхийлөгч Х.Баттулга 33.6 хувиар тэргүүлсэн бол МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр 20.8 хувь, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар 19.8, У.Хүрэлсүх 14.7 хувийн санал авч байсан аж.  Харин “Сантмарал”-ын энэ оны гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 9-ний хооронд хийсэн судалгаагаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг өмнөхөөсөө болоод бусад улстөрчдөөс хол тасарчээ. Судалгаанд Улаанбаатар хот болон Архангай, Сэлэнгэ, Булган, Дорнод, Дорноговь, Завхан, Говь-Алтай аймгуудийн 1200 иргэнийг хамруулахад 24.9 хувьтай байжээ.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын рейтинг, махны үнэ хоёр энэ хавар зуны цагийн хамгийн огцом өсөлт байсан гэж болно. Гэхдээ өндөр рейтингтэй байгаа Ерөнхий сайд өндөр үнэтэй махны үнийг нам дарах үндсэн ажилтай. Тиймээс дээр хэлсэнчлэн махны үнэ өссөнд иргэд Засгийн газрыг буруутгаад байгаа хэрэг.

Өчигдөр Засгийн газрын салбар хариуцсан сайд нь “Амралтын өдрүүдэд махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Дулааны аргаар мах бэлтгэж байгаа үйлдвэрүүд экспортоор гаргаж буй махныхаа тодорхой хэмжээг дотооддоо нийлүүлсэн байх шаардлага тавина. Тиймээс  махны үнэ тогтворжиж эхэлнэ” гэж л байна.

Үнэхээрийн тогтворжоод, бас бууж байвал болж л байна. Хэрвээ үгүй бол олон нийт огцом өсөлттэй яваа Ерөнхий сайдын рейтингийг шалд нь буутал доошлуулж мэдэхээр болоод байгааг дуулгая.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

725
Өмнөх

Roasting Coffee: Is Not That Difficult As You Think

5 сар 15, 2019
Дараах

Б.Хурц С.Зоригийг хөнөөсөн хэргийг үнэн зөвөөр шийдсэн гэж өгүүлжээ

5 сар 15, 2019

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 4 долоо хоног
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 1 сар

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 1 сар
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 1 сар
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 1 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 1 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 2 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 2 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 2 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт