Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.88₮
  • Евро
    4020.2₮
  • Японы иен
    24.61₮
  • Швейцарийн франк
    4301.57₮
  • Шведийн крон
    368.57₮
  • Английн фунт
    4738.53₮
  • Болгарын лев
    2055.27₮
  • Унгарын форинт
    9.93₮
  • Египетийн фунт
    70.6₮
  • Энэтхэгийн рупи
    41.81₮
  • Хонконгийн доллар
    459.43₮
  • ОХУ-ын рубль
    42.79₮
  • Казахстаны тэнгэ
    6.92₮
  • БНХАУ-ын юань
    493.08₮
  • БНСУ-ын вон
    2.55₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2567.83₮
  • Австралийн доллар
    2290.39₮
  • Чехийн крон
    161.35₮
  • Тайванийн доллар
    118.17₮
  • Тайландын бат
    108.19₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    830.03₮
  • Сингапурын доллар
    2751.97₮
  • АНЭУ-ын дирхам
    972.74₮
  • Кувейтийн динар
    11646.77₮
  • Шинэ Зеландын доллар
    2108.89₮
  • Данийн крон
    538.8₮
  • Польшийн злот
    947.49₮
  • Украины гривн
    86.01₮
  • Норвегийн крон
    343.6₮
  • Непалын рупи
    26.13₮
  • Өмнөд Африкийн ранд
    196.63₮
  • Туркийн лира
    92.21₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11887954.3₮
  • Мөнгө /унцаар/
    116701.69₮
  • Зээлжих тусгай эрх
    4831.06₮
улс төр,

Ц.Нямдорж төрсөн дүүдээ ШШГЕГ-ын 5 өрөө байрыг 13 саяар өгчээ

нийтлэсэн Site Default5 сар 17, 2019
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
nyamka-final-Хаврын-чуулган-Нямдорж-e

Монгол Улсын Хууль зүй, Дотоод хэргийн сайдаар тав дахь удаагаа ажиллаж байгаа Ц.Нямдорж өөрийгөө хамгийн шударга, зарчимч, хууль журмаа биелүүлэгч гэж цоллодог.

Монголын хуулийн салбарын завхрал, шударга бус зүйлийг одоо ч өөрийн гараар “цэгцэлж” яваа Ц.Нямдорж сайд үнэхээр шударга хүн мөн үү, эсвэл шударга царайлагч уу гэдгийг дүгнэхүйц нэгэн баримтыг хүргэж байна.

Ц.НЯМДОРЖ САЙД ДҮҮДЭЭ ШШГЕГ-ЫН БАЙРЫГ 13 САЯАР АВЧ ӨГЧЭЭ

УИХ-ын 2008 оны сонгуульд МАН олонхийн суудал авч, Засгийн газраа бүрдүүлэхдээ Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдоржийг томилж байсан. Тэрбээр дөрвөн жил /2008-2012/-ийн хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан бөгөөд энэ хугацаанд өөрийн төрсөн дүү болох Ц.Батсүхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-ын харьяа 127 метр квадрат бүхий таван өрөө орон сууцыг хувьчилж өгчээ.Тодруулбал, Баянзүрх дүүргийн 25-р хороо, 13-р хороололд байрлах ШШГЕГ-аас эрх олгосон таван өрөө байранд түүний төрсөн дүү болох Цэндийн Батсүх амьдарч эхэлснээсээ хойш ердөө нэг сарын дараа өөрийн болгон өмчилсөн байна.Ингэхдээ 127 метр квадрат байраа ердөө 13.7 /13.716.000/сая төгрөгөөр өмчилж авсан байгаа юм. Гайхалтай нь өмчилж авахдаа байрны метр квадрат тутмын үнийг 150 мянган төгрөгөөр тооцжээ. Тухайн үед Орон сууцны холбооны мэргэжилтэн, ашиглалтын байцаагч таван өрөө орон сууцны үнийг дараах аргачлалаар бодсон байна.

1 метр квадрат 150,000*0,72*127=13.716.000

Гэвч 2012 онд орон сууцны метр квадратын дундаж үнэ 1,4-1,6 сая төгрөг байсан. Тухайн үеийн дундаж ханш 1,5 сая төгрөгөөр тооцоход 127 метр квадрат таван өрөө байр 177 орчим сая төгрөгөөр үнэлэгдэхээр байж. Чухам ямар аргачлал, үндэслэлээр метр квадратыг нь 150 мянган төгрөгөөр үнэлсэн, өөрийн хамаарал бүхий хүндээ харьяа агентлагаараа дамжуулан өгсөн бэ гэдэг өөрөө давуу байдлаа ашигласан гэж хардахаас аргагүйд хүргэж байгаа юм.

Ц.Нямдорж сайдын төрсөн дүү болох Ц.Батсүхэд ШШГЕГ-аас 2012 оны зургадугаар сарын 15-ны өдрийн 085 тоот эрхийн бичиг олгож, Баянзүрх дүүргийн 25 хороо, 13-р хорооллын 167-р байрны таван өрөө байранд оршин суух эрх олгосон байна. Үүнээс ердөө нэг сарын дараа 2012 оны долдугаар сарын 16-ны өдөр Ц.Батсүх Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд өргөдөл гаргаж, ШШГЕГ-аас олгосон байраа өмчилж авах хүсэлтийг  гаргажээ.Тухайн үед ШШГЕГ-ын даргаар Д.Ядамдорж ажиллаж байсан бөгөөд тэрбээр одоо ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргаар ажиллаж буй. Ц.Нямдорж сайдын суудалд суух бүрт Д.Ядамдорж даргын суудалд суудаг нэгэн. Өөрөөр хэлбэл, Ц.Нямдорж сайдын “гарын” хүмүүсийн нэг гэсэн үг. Ийнхүү УИХ-ын сонгуулийн өмнө Д.Ядамдоржоор шийдвэр гаргуулж, таван өрөө байр маш хурдан хугацаанд Ц.Батсүхийн нэр дээр очжээ.Долдугаар сарын 16-ны өдөр Ц.Батсүх хүсэлт гаргаснаас хойш ердөө долоо хоногийн дараа Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны дарга Г.Мөнхбаяр 16 дугаар тогтоол гаргаж, таван өрөө байрыг Ц.Батсүхэд хувьчилж өгсөн байна. Чухам яагаад ШШГЕГ-ын удирдлага харьяа сайдынхаа төрсөн дүүд таван өрөө байранд амьдрах эрх олгох шийдвэр гаргасан, түүнээс сарын дараа зах зээлийн үнээс 10 дахин хямд үнээр өмчлүүлэх болов гэдэг өнөөдөр эргэлзээ төрүүлж байна. Сайдын дүү учраас орон сууцаа өмчлөх хүсэлтийг нь холбогдох байгууллагууд нь долоо хоногийн дотор шийдвэрлэж өгсөн нь Ц.Нямдорж сайдыг ямар нэг байдлаар энэ шийдвэрт нөлөөлөөгүй, хууль бус үйлдэл хийгээгүй гэдэгт нь итгэмгүй.

Өнөөдөр Хууль зүй, Дотоод хэргийн сайд өөрийн нэр дээр орон сууц байхгүй, өндөр түрээстэй байранд амьдарч байгаа гэдэг. Тэгвэл 2012 онд улсын мэдэлд байсан таван өрөө байрыг 13-хан сая төгрөгөөр дүүдээ авч өгсөн ганцхан баримт энэ. Ц.Нямдорж сайдад өөрийн эзэмшлийнх ч бусдын нэр дээр авсан өөр хэдэн байр байгаа бол?

Ш.Чимэг

Эх сурвалж: News.mn 

704
Өмнөх

Маргааш автомашингүй өдөр

5 сар 17, 2019
Дараах

Өнөөдөр дуучин Хүрэлээ ‘Мөрөөдлийн зүг’ тоглолтоо толилуулна

5 сар 17, 2019

Төстэй нийтлэлүүд

kleBFKoVP2P4nkQsM9ei
Онцлох, улс төр,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

нийтлэсэн Site Defaultөмнө 4 долоо хоног
7bad59e8-11c3-4eb7-b0a2-052bb4eaea14
Ерөнхийлөгч, Онцлох, улс төр,

Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

нийтлэсэн Site Defaultөмнө 4 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт