Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3525.51₮
  • Евро
    3817.42₮
  • Японы иен
    27.07₮
  • Швейцар франк
    3841.68₮
  • Шведийн крон
    341.04₮
  • Английн фунт
    4326.15₮
  • Болгарын лев
    1951.84₮
  • Унгарын форинт
    9.94₮
  • Египетийн фунт
    113.91₮
  • Энэтхэгийн рупи
    42.87₮
  • Хонгконг доллар
    449.15₮
  • ОХУ-ын рубль
    46.32₮
  • Казахстан тэнгэ
    7.75₮
  • БНХАУ-ын юань
    514.67₮
  • БНСУ-ын вон
    2.73₮
  • БНАСАУ-ын вон
    27.12₮
  • Канадын доллар
    2569.24₮
  • Австралийн доллар
    2357.86₮
  • Чех крон
    161.69₮
  • Тайван доллар
    116.27₮
  • Тайланд бат
    103.52₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    796.73₮
  • Сингапур доллар
    2655.05₮
  • АНЭУ-ын дирхам
    960₮
  • Кувейт динар
    11520.15₮
  • Шинэ Зеланд доллар
    2198.51₮
  • Данийн крон
    512.39₮
  • Польшийн злот
    815.75₮
  • Украйны гривн
    95.46₮
  • Норвегийн крон
    339.15₮
  • Непалын рупи
    26.79₮
  • Өмнөд Африкийн ранд
    194.43₮
  • Туркийн лира
    184.89₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    7014072.66₮
  • Мөнгө /унцаар/
    81621.02₮
  • Зээлжих тусгай эрх
    4751.31₮
нийгэм,

Ц.Баатархүү: Хүүхдийн орчин аюулгүй байх ёстой

нийтлэсэн Site Default5 сар 20, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
bh

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү өнгөрсөн амралтын өдрөөр өөрийн сонгогдсон Чингэлтэй дүүргийн XVI хорооны иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонсож, ажлаа тайлагналаа. 

Тэрбээр, Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт ямар байгаа, сайжруулсан түлшийг хаагуур борлуулж буй, үнэ ханш нь ямар байгаа, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг цаашид яаж зохицуулах гэж байгаа гээд иргэдээс маш олон асуудлыг тавьж байгааг уулзалтын өмнө хэлж байлаа. Мөн сонгогдсон тойрогтоо хийж буй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудаас онцлон тайлагнасан юм.

Өнгөрсөн хугацаанд тус тойрогт хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөжээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн XV хороонд 240 хүүхдийн ортой, 24 цагаар ажилладаг 83 дугаар цэцэрлэгийг ашиглалтад оруулсан бол XV хороонд 102 дугаар цэцэрлэгийг барьж, ирэх хичээлийн жилээс буюу есдүгээр сарын 1-нээс ажиллахаар болсныг дуулгалаа. Мөн XII, XVI хороодод бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулаад байгаа ажээ. Гэхдээ XVI хороонд барьсан бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулаад орхисонгүй, урд талд нь газар чөлөөлж, авто зам, автозогсоол барьж ашиглалтад оруулсан гэлээ. Одоогоор тус талбайд хурд сааруулагч тавих шаардлага байгаа гээд хүүхдийн орчин хамгийн аюулгүй байх ёстой хэмээсэн юм.

Түүнчлэн тус дүүргийн XIV хороонд Түргэн тусламжийн эмнэлгийн барилгын ажил дуусаж буй бөгөөд үүний үр дүнд Чингэлтэй дүүргийн иргэд түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай авах боломж бүрдэж байгааг хэллээ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд Чингэлтэй дүүрэгт авто замын бүтээн байгуулалт чамлахааргүй өрнөсөн бөгөөд гудамж болгондоо замтай болж байгааг тэрбээр онцолж байв. Тодруулбал, тус XVI  хороог Хайлааст Дэнжийн мянгатай холбох замыг 899 сая төгрөгөөр барьж ашиглалтад өгсөн бол Таван буудлаас Дарь-Эх, Баянзүрх дүүрэг рүү нийлэх замыг зургаан тэрбум төгрөгөөр барьж байгаа гэлээ.

Тэгвэл уулзалтад оролцсон иргэдийн зүгээс нэлээдгүй саналуудыг хэлж, уламжилсан. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулах санаачилгыг дэмжиж байгаа ч хэрэглээнд нэвтрүүлж буй шахмал түлшний талаар сэтгэл дундуур байгаагаа хэлсэн. Учир нь шахмал түлш илч муутайгаас гадна, 5000 төгрөгөөр борлуулж байгаад бухимдаж байлаа. Мөн дулаан цагт халаахгүй байгаа түлшийг эд өвлийн хүйтэнд хэрхэх талаараа санаа зовниж байна гэлээ.

Мөн энэ үеэр газрын асуудал, тэр дундаа нэг хүнээс нөгөөд газраа шилжүүлэхэд тогтоосон татвар өндөр болсныг шүүмжилсэн. Түүнчлэн хогийн цэг байхгүйгээс иргэд хогоо гудамж талбайд хаях асуудал гарч байгааг дуулгасан юм. Тэгвэл ахмадуудын зүгээс амралтад амрах хугацааг 10 хоног байсныг долоо болгон өөрчилсөнд шүүмжлэлтэй хандсан бол ахмадын орон сууцанд хамрагдах талаар мэдээлэл хомс, хүртээмж муу байгааг хэлж байсан юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

392
Өмнөх

Бичлэг: ‘Орилоон-2’ киноны хэсгээс

5 сар 20, 2019
Дараах

What’s Right About Manual Coffee Grinder

5 сар 21, 2019

Төстэй нийтлэлүүд

335049064_522808730034721_3481131063601656190_n
нийгэм, Онцлох,

Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног
zOyIN7AZk0ZXGga2uXEq
нийгэм, Онцлох,

Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • Богдхан төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авахыг дэмжлээ

    Богдхан төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авахыг дэмжлээ

    өмнө 1 өдөр
  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд хүслээ

    Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд хүслээ

    өмнө 1 өдөр
  • НИЙСЛЭЛИЙН ЗҮРХЭНД НОГООН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БҮТЭЭХ ЗУРАГ ТӨСӨЛ БАТЛАГДЛАА

    НИЙСЛЭЛИЙН ЗҮРХЭНД НОГООН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БҮТЭЭХ ЗУРАГ ТӨСӨЛ БАТЛАГДЛАА

    өмнө 1 өдөр
  • Жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх саналыг Засгийн газраас өглөө

    Жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх саналыг Засгийн газраас өглөө

    өмнө 2 өдөр
  • Монголбанк 6 сая ам.доллар худалдаж, 12 сая ам.долларыг худалдан авлаа

    Монголбанк 6 сая ам.доллар худалдаж, 12 сая ам.долларыг худалдан авлаа

    өмнө 3 өдөр
  • Богдхан төмөр замын трассын нийт урт нь 144.9 км урт байна

    Богдхан төмөр замын трассын нийт урт нь 144.9 км урт байна

    өмнө 3 өдөр
  • ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    өмнө 1 долоо хоног
  • Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    өмнө 1 долоо хоног
  • Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    өмнө 2 долоо хоног
  • Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт