Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.07₮
  • Евро
    4058.59₮
  • Японы иен
    24.95₮
  • Швейцарийн франк
    4326.9₮
  • Шведийн крон
    372.26₮
  • Английн фунт
    4769.61₮
  • Болгарын лев
    2075.22₮
  • Унгарын форинт
    10.04₮
  • Египетийн фунт
    70.46₮
  • Энэтхэгийн рупи
    42.23₮
  • Хонконгийн доллар
    460.35₮
  • ОХУ-ын рубль
    44.21₮
  • Казахстаны тэнгэ
    6.94₮
  • БНХАУ-ын юань
    494.2₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2591.27₮
  • Австралийн доллар
    2316.13₮
  • Чехийн крон
    162.82₮
  • Тайванийн доллар
    117.92₮
  • Тайландын бат
    109.47₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    841.97₮
  • Сингапурын доллар
    2767.97₮
  • АНЭУ-ын дирхам
    972.51₮
  • Кувейтийн динар
    11650.21₮
  • Шинэ Зеландын доллар
    2144.49₮
  • Данийн крон
    543.96₮
  • Польшийн злот
    949.75₮
  • Украины гривн
    86.22₮
  • Норвегийн крон
    347.94₮
  • Непалын рупи
    26.38₮
  • Өмнөд Африкийн ранд
    195.76₮
  • Туркийн лира
    92.43₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    12101583.77₮
  • Мөнгө /унцаар/
    117904.39₮
  • Зээлжих тусгай эрх
    4843.34₮
улс төр,

Ерөнхийлөгч үнэнийг шударгаар хэлжээ

нийтлэсэн Site Default5 сар 27, 2019
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
Jenco_Ih_hural

Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны тавдугаар сарын 23-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганд оролцож хэлсэн үгэндээ “…Наад зах нь Төрийн ордны тухай хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчиж, албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирснаас  эрдэнэт хүний амь сүйдэх нөхцөл ч үүсчээ…” гэж манай улстөрчдийн увайгүй байдал, гутамшигт үнэн нүүр царайг ил цагаанаар хэлчихлээ.

Төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан төр, нийгмийн зүтгэлтэнтэй хамгийн сүүлд уулзсан УИХ-ын гишүүн, мөн амиа алдсаныг нь хамгийн түрүүнд харж, тагнуулын байгууллагад мэдэгдсэн УИХ-ын гишүүн хоёулаа их хэмжээний согтуу байсныг цаад утгаараа хэлчихсэн ч юм билүү.

Байдлыг товчхон эргэцүүлье. Дээрх хоёр гишүүн өөрсдийнх нь өгсөн хэвлэлийн хурал, мэдэгдэл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан баримт, УИХ-ын гишүүд, зөвлөх, туслахууд болон Төрийн ордонд ажилладаг бусад хүмүүсийн яриаг үндэслэн 2019 оны тавдугаар сарын 17-нд болсон үйл явдал (архидалт)-д дүгнэлт хийвээс дараах дүр зураг харагдаж байна.

Үүнд:

1. УИХ-ын гишүүн Н нь өдрийн хоолноос эхлэн спиртийн өндөр агууламжтай (53-56 градус) хятад архи ууж эхэлснээ өөрөө хэвлэлийнхээ хурлын үеэр сэтгүүлчдийн өмнө хэлсэн.

2. Төрийн ордонд ажилладаг УИХ-ын гишүүд, туслахуудын яриагаар УИХ-ын гишүүн Ч-гийн өрөөнд Э, С нарын гишүүд үдийн хоолны дараагаар хэсэг бүлгээрээ архи ууцгаасан бөгөөд гишүүн Н хамгийн их уусан гишүүний нэг байжээ.

3. Түүний дараагаар хүчний байгууллагын өндөр албан тушаалтан, гишүүн Н-ын өрөөнд ороход тэрбээр архиар дайлж, өөрөө гурван удаа татжээ. Харин уг өндөр албан тушаалтан уугаагүй болохыг Н-ын туслах нь бусад туслахуудад ам алдсан яриа Төрийн ордноор нэг яригдаж байна.

4. МАН-ын Хяналтын зөвлөлөөр арга хэмжээ авагдсан УИХ-ын хоёр гишүүний улстөрчийн хувь заяаг МАН-ын Удирдах зөвлөл болон бүлгийн хурлаар шийдэхийн өмнө хэрхэх талаар С.Бямбацогт гишүүний өрөөнд МАН-ын хэсэг гишүүд ярилцаж суухдаа мөн л согтууруулах ундаа  хэрэглэн, сэтгэлээ нээн ярилцахад гишүүн Н ч мөн манлайлан оролцсоныг хамт байсан УИХ-ын гишүүд, туслахууд нь ярьцгаасан байна.

5. УИХ-ын гишүүн Н талийгаач Б-тэй өрөөндөө ярилцаж суухдаа мөн л архиар дайлж, өөрөө ихээхэн уусныг зөвлөх нь мэдүүлэгтээ хэлсэн болохыг сошиалаар олонтаа мэдээлсэн. Энэ бүгдээс харахад өдрийн 13 цагаас эхэлсэн МАН-ын бүлгийн хуралд ортлоо нийт 6 цагийн турш спиртийн өндөр агууламжтай (53-56 градус) архи их хэмжээгээр тасралтгүй уусан гишүүн Н өөрийгөө хянаж чадахааргүй, хүнтэй аятайхан ярих ч чадахгүй болтлоо согтох нь хэнд ч ойлгомжтой. Түүний догшин ширүүн, харгис зан авирыг монголчууд бидний түүний сүүлийн арав гаруй жилийн дуулиант хэргүүдээс хэдийнэ мэдэх болсон.

Иймд их хэмжээний согтолттой байсан гишүүн Н бүлгийн хуралдаа оролцох хэмжээний, өөрийнх нь хэлснээр гөлөмцүү болж, сэргэсэн нь түүнд тохиолдсон гэнэтийн сэтгэл санааны цочрол шоконд орсноос үүдэлтэй байх магадлалтай. Талийгаач Б өөрийн үхлээр үхээгүй болох нь шүүхийн задлан шинжилгээгээр нэгэнт тодорхой болсон бөгөөд толгойн тус газраа хүнд гэмтэл авч улмаар өндрөөс унаснаар амиа алдсан гэдэг нь тогтоогдсон. Талийгаачтай хамгийн сүүлд уулзсан хүн гэдгээ гишүүн Н өөрөө хэвлэлийн хурал хийж хүлээн зөвшөөрсөн. Уулзахдаа маш их хэмжээний согтолттой байсан гэдэг нь энэхүү уулзалтаас хойш 3-4 минутын дараа бүлгийн хуралдаа ороод согтуурхан, намын дарга Ерөнхий сайдтайгаа хэрүүл уруул хийж, хажууд сууж байсан гишүүд нь танхимаас хүчээр авч гарсан гэж УИХ-ын бүлгийн гишүүд нь олонтаа мэдэгдсэн.

Талийгаачийн цогцсыг анх харж, Төрийн ордны хамгаалалтын албанд мэдэгдсэн гишүүн Б нь их хэмжээний согтолттой байсныг хамгаалалтын албаныхан тодорхойлсон ба туслах нь ч үүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Төрийн ордон архи далайд живж, хөлчүүрхсэн төрийн түшээдийн ёс бус увайгүй үйлдлүүдийг Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож хэлсэн үгэндээ “УИХ-ын гишүүдийн дийлэнх нь гэмт хэрэг, авилга, ёс зүйн доголдолд нэр холбогдсон, хатуухан хэлэхэд УИХ маань “гэмтнүүдийн чуулбар” болсон аятай дүр төрхийг үзүүлэх болсныг ард түмэн ил тодоор шүүмжлэн хэлэлцэх болжээ” хэмээн мэдэгдсэн нь гэмтнийг УИХ-ын чуулганы танхимд сууж байгаа гэж шуудхан хэлснийг хууль хүчний байгууллагынхан эрх биш анхааралдаа авна биз ээ.

С.Сарнай

Эх сурвалж: sonin.mn

722
Өмнөх

Х.Мандахбаяр: “Оюуны Ундраа” группын удирдлагуудыг бүх насаараа муулахгүй байх ХААЛТЫН ГЭРЭЭ надаас ШААРДСАН

5 сар 25, 2019
Дараах

“Номин“-гоос худалдан авалт хийхгүй бойкотлоё, Улаанбаатарчууд аа

5 сар 27, 2019

Төстэй нийтлэлүүд

kleBFKoVP2P4nkQsM9ei
Онцлох, улс төр,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

нийтлэсэн Site Defaultөмнө 4 долоо хоног
7bad59e8-11c3-4eb7-b0a2-052bb4eaea14
Ерөнхийлөгч, Онцлох, улс төр,

Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

нийтлэсэн Site Defaultөмнө 4 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт