Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.49₮
  • Евро
    4154.09₮
  • Японы иен
    23.1₮
  • Швейцарийн франк
    4512.14₮
  • Шведийн крон
    378.45₮
  • Английн фунт
    4689.43₮
  • Болгарын лев
    2123.64₮
  • Унгарын форинт
    10.79₮
  • Египетийн фунт
    75.69₮
  • Энэтхэгийн рупи
    40.25₮
  • Хонконгийн доллар
    459.74₮
  • ОХУ-ын рубль
    43.99₮
  • Казахстаны тэнгэ
    6.84₮
  • БНХАУ-ын юань
    503.2₮
  • БНСУ-ын вон
    2.45₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2544.6₮
  • Австралийн доллар
    2330.69₮
  • Чехийн крон
    171.73₮
  • Тайванийн доллар
    114.63₮
  • Тайландын бат
    110.35₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    864.38₮
  • Сингапурын доллар
    2745.11₮
  • АНЭУ-ын дирхам
    972.65₮
  • Кувейтийн динар
    11647.78₮
  • Шинэ Зеландын доллар
    2025.96₮
  • Данийн крон
    556.25₮
  • Польшийн злот
    980.81₮
  • Украины гривн
    85₮
  • Норвегийн крон
    355.55₮
  • Непалын рупи
    25.16₮
  • Өмнөд Африкийн ранд
    208.68₮
  • Туркийн лира
    84.4₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14933240.41₮
  • Мөнгө /унцаар/
    189142.09₮
  • Зээлжих тусгай эрх
    4859.09₮
нийгэм, Онцлох,

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 30 хоног хорихоор шийдвэрлэлээ

нийтлэсэн Site Default5 сар 29, 2019
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
712-1559008725712-15555566010651f7f495276b460870e9716c353b8a

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр хувийн компани худалдан авсан, концесс нэрээр төрөөс их хэмжээний хөрөнгө завшсан байж болзошгүй, зохион байгуулалттай бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 30 хоногийн хугацаагаар цагдан хорих шийдвэр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар өчигдөр үдэш гаргалаа.

Д.Эрдэнэбилэг, “Монголын зэс корпорац”-ын гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Б.Мөнхбаатар, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон тэргүүтэй хүмүүсийг Эрүүгийн хуулийн 20.3-1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан” гэсэн үндэслэлээр НПГ-аас яллагдагчаар тооцсон юм. Улмаар тэднийг цагдан хориулахаар тус газраас саналаа Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч нар “Тус шүүхийн шүүгч нараас татгалзаж байна” хэмээснээр прокурорын саналыг шийдвэрлэж чадалгүй өчигдрийг хүргэсэн.  Уг нь энэ сарын 21-нд тэднийг цагдан хорих, эсэхийг хэлэлцэхээр болоход Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Нямдорж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрээс татгалзсан. Шүүх хүсэлтийг хүлээн авч, шүүгч Б.Дуламсүрэнгээр шийдвэрлүүлэхээр томилсон ч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Б.Даваажанцан бас л шүүгчээс татгалзсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэдний татгалзлыг ерөнхий шүүгч Ж.Болдбаатарт танилцуулахад шүүгч “хүлээн авах боломжгүй” гэж үзсэн бөгөөд дахин хэлэлцүүлэх болоход өмгөөлөгч нар нь “Хэрэгт хяналт тавьж буй прокуророос, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс татгалзаж байна” хэмээснээр Д.Эрдэнэбилэг тэргүүтэй дөрвөн хүнийг цагдан хорих, эсэх хурал гацчихаад байсан юм.

Харин өчигдөр үдэш тус шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар өөрөө НПГ-аас ирүүлсэн, Д.Эрдэнэбилэгийг яллагдагчаар тооцон цагдан хорих саналыг нь хэлэлцээд прокурорын санал үндэслэлтэй гэж үзэж яллагдагчаар тооцон 30 хоногийн хугацаагаар цагдан хорих захирамж баталжээ. Улмаар Д.Эрдэнэбилэгийг АТГ-т буй тус газрын болон ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийнхэн ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид шөнө хүргэсэн юм. Харин өнөөдөр бусад холбогдогчдыг нь цагдан хорих, эсэхийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр болсныг эх сурвалжууд мэдээлэв. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн шийдвэрийг Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч нар эсэргүүцвэл нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр гомдлоо гаргах гэнэ.

728
Өмнөх

“Ухаалаг хэрэглэгч хөтөлбөр” зургадугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ

5 сар 28, 2019
Дараах

ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЖ, БАЯР ХҮРГЭЛЭЭ

5 сар 29, 2019

Төстэй нийтлэлүүд

large-6863afa0dceb081e87ba5489
Онцлох, Хот,

НИЙСЛЭЛИЙН 2024 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫН ГҮЙЦЭТГЭЛ 94.1 ХУВЬТАЙ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 5 сар
large-685e6beddceb081e87ba5484
Онцлох, Хот,

УЛААНБААТАР ХОТЫН ТАХИЛГА ШҮТЛЭГТ ДӨРВӨН УУЛЫН ТАХИЛГА БОЛЛОО

нийтлэсэн Site Defaultөмнө 5 сар

Шинэ мэдээлэл

  • НИЙСЛЭЛИЙН 2024 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫН ГҮЙЦЭТГЭЛ 94.1 ХУВЬТАЙ БАЙНА

    НИЙСЛЭЛИЙН 2024 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫН ГҮЙЦЭТГЭЛ 94.1 ХУВЬТАЙ БАЙНА

    өмнө 5 сар
  • УЛААНБААТАР ХОТЫН ТАХИЛГА ШҮТЛЭГТ ДӨРВӨН УУЛЫН ТАХИЛГА БОЛЛОО

    УЛААНБААТАР ХОТЫН ТАХИЛГА ШҮТЛЭГТ ДӨРВӨН УУЛЫН ТАХИЛГА БОЛЛОО

    өмнө 5 сар
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ЗАМЫН ЗАСВАР, ЗАМ ХААСАН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИРГЭДЭД ГАР УТАСНЫ МЕССЕЖЭЭР ИЛГЭЭХ БОЛОН GOOGLE MAP-Д ТОГТМОЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ЗАМЫН ЗАСВАР, ЗАМ ХААСАН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИРГЭДЭД ГАР УТАСНЫ МЕССЕЖЭЭР ИЛГЭЭХ БОЛОН GOOGLE MAP-Д ТОГТМОЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

    өмнө 5 сар
  • Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов

    Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов

    өмнө 5 сар
  • “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

    “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

    өмнө 5 сар
  • МОПЕД, СКҮҮТЭРИЙН ХЭРЭГЛЭЭНД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ ТОДОРХОЙ БОЛГОНО

    МОПЕД, СКҮҮТЭРИЙН ХЭРЭГЛЭЭНД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ ТОДОРХОЙ БОЛГОНО

    өмнө 5 сар
  • “МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    “МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    өмнө 5 сар
  • Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА

    Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА

    өмнө 5 сар
  • УЛААНБААТАР ХОТЫН 176 УУЛЗВАР, ГАРЦ, АВТО ЗАМЫГ ИЖ БҮРЭН КАМЕРЖУУЛЖ, 10 ТӨРЛИЙН ЗӨРЧЛИЙГ AI АШИГЛАН ИЛРҮҮЛНЭ

    УЛААНБААТАР ХОТЫН 176 УУЛЗВАР, ГАРЦ, АВТО ЗАМЫГ ИЖ БҮРЭН КАМЕРЖУУЛЖ, 10 ТӨРЛИЙН ЗӨРЧЛИЙГ AI АШИГЛАН ИЛРҮҮЛНЭ

    өмнө 5 сар
  • “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

    “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

    өмнө 5 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт