Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.59₮
  • Евро
    4037.38₮
  • Японы иен
    24.76₮
  • Швейцарийн франк
    4320.98₮
  • Шведийн крон
    369.68₮
  • Английн фунт
    4749.76₮
  • Болгарын лев
    2064.31₮
  • Унгарын форинт
    9.98₮
  • Египетийн фунт
    70.47₮
  • Энэтхэгийн рупи
    42.02₮
  • Хонконгийн доллар
    459.79₮
  • ОХУ-ын рубль
    43.67₮
  • Казахстаны тэнгэ
    6.92₮
  • БНХАУ-ын юань
    493.71₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2577.53₮
  • Австралийн доллар
    2295.21₮
  • Чехийн крон
    162.12₮
  • Тайванийн доллар
    118.12₮
  • Тайландын бат
    108.87₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    836.18₮
  • Сингапурын доллар
    2758.54₮
  • АНЭУ-ын дирхам
    972.66₮
  • Кувейтийн динар
    11651.14₮
  • Шинэ Зеландын доллар
    2118.72₮
  • Данийн крон
    541.17₮
  • Польшийн злот
    945.47₮
  • Украины гривн
    86₮
  • Норвегийн крон
    344.61₮
  • Непалын рупи
    26.26₮
  • Өмнөд Африкийн ранд
    195.66₮
  • Туркийн лира
    92.43₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11945347.65₮
  • Мөнгө /унцаар/
    115761.56₮
  • Зээлжих тусгай эрх
    4848.29₮
нийгэм,

Хэрчиж бэлтгэсэн гурилын ШИНЭ ҮЕ

нийтлэсэн Site Default5 сар 29, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
sr48

–Гэртээ гараар зуурч элдсэн шиг шинээрээ танд хүрэх хөлдөөсөн гурил органик, магадгүй органикаас  ч илүү-

Монголчуудын дунд хамгийн алдартай хоолуудыг жагсаая. Нэгд бантан, хоёрт лапша, гуравт цуйван гэвэл зөвшөөрөх үү? Товчхондоо эхнийх нь хүүхдэд, хоёр дахь нь хөгшдөд, гурав дахь нь эрчүүдэд зориулагдсан хоол гэвэл хэтрүүлэг болохгүй. Эндээс хэрэв анзаарвал хамгийн эрэлттэй, таашаалтай хоолнуудыг гурилгүйгээр төсөөлж болохгүй нь.

Гэтэл хөгжлийн хурд биднийг орой болгон гурил зуураад, элдээд зогсч байхыг хүлээхгүйгээр хажуугаар гялалзан өнгөрөх болов. Аль болох богино хугацаа зарцуулах, хурдавчлах, хөдөлмөр хөнгөвчлөхөд чиглэсэн бараа, үйлчилгээ эрэлттэй болсонд гайхах зүйлгүй. Улаанбаатарын түгжрэл яаруу давчуу цаг хугацаанаас хумслахыг ч хэлэх үү… Цаг хугацааны хайчин гал гэмээр энэхүү “хавчлага” монголчуудын хэрэглээг хүссэн хүсээгүй бэлэн гоймон, гурил руу шахсаныг бүгд л мэднэ. Нэг мэдсэн бараг л орц болгоны дор дэлгүүр, дэлгүүр болгонд шилэн хөргүүр дүүргэм хэрчиж савласан бэлэн гурилуудбайх болсон. Аливаа бараа бүтээгдэхүүн, бизнес бол амьдралд тулгамдаж буй асуудлын шийдэл байдаг нь үнэн аж.

Аль ч үед гурилаа хоолны орц найрлагынхаа тэргүүнд тавьсаар ирсэн монголчуудын хэрэглээнд өнгөрсөн зууны дунд үеэс нутагшсан гоймонгурилтай гол өрсөлдөгч. Гэхдээ хэдэн үеэр хэрэглэсэн өлтэй, шимтэй, шингүүртэй гурилаа түүгээр солиогүй Монголчуудад хэрчсэн бэлэн гурил цаг завгүй өнөөдрийнх шиг нөхцөлд шаггүй сайн тохирох шийдэл. Гэвч төгс юм гэж үгүй…

Хэрчсэн бэлэн гурил бэлэн нь сайхан ч гэртээ гараараа зуурч ганжингаар элдсэн гурилыг гүйцэхүйц ханамж өгөхгүй нь анзаарагдаад ирэв. Дахиад асуудал дараагийн шийдлийг шаардах нь тэр. Нэг үгээр бол, доод талын дэлгүүрээсээ авчихдаг бэлэн бөгөөд хэрчсэн гурил яг л гэртээ гараараа зуурч, ганжингаар элдсэн шиг илүү зөөлөн, нимгэн, шинэ байдаг ч болоосой…Тэгвэл энэ шийдлийн төлөө “ТЭСО” корпорацим судалгааны ажилд багагүй хугацааг зарцуулснаар “Лапша” брэндийн хөлдөөсөн хэрчсэн гурилыг зах зээлд гаргахад бэлэн болоод байна.

ХӨЛДӨӨСӨН ГУРИЛ ОРГАНИКААС Ч ИЛҮҮ

Дэлхийн зарим улс, үндэстний уламжлалт хэрэглээнд гурил басхүү тэргүүлэх байр суурийг эзэлнэ. Тэд мөн л үйлдвэрийн аргаар бэлтгэж савласан бэлэн гурилыг хүсэмжилнэ. Тэгэхдээ органик, хамгийн гол нь чийглэг, шинээрээ эцсийн хэрэглэгчид хүрч очих шийдлийн төлөө өрсөлдөж байна. Хэрэглэгчдийн органик бөгөөд шинэ бүтээгдэхүүнийг хүсэх захиалгын дагуухбүтээгдэхүүн хөгжүүлэлтийг эцсийн үр дүнд “Лапша” брэндийн хөлдөөсөн гурил мэндэлсэн гэхэд болно.

“Хөлдөөсөн” гэдгийг тодотгохын учир нь бүтээгдэхүүнийг яг тэр шинэ хэвээр нь хэрэглэгчдэд хүргэх гол технологи нь энэ юм байна. Ус чийг нь багасах, уян хатан чанар нь буурах эрсдлийг хадгалалт, тээвэрлэлтийн хугацааг уртасгах нэмэлт химийн бодисгүйгээр, хамгийн энгийн, уламжлалт хөлдөөх аргаар шийдсэн нь органикаас илүү гэж технологчид нь онцолж байна.

Хятад, Япон, Турк зэрэг улсад чийглэг ихтэй, гэртээ гараар зуурч элдсэн шиг бэлэн гурилыг “нойтон гоймон” гэж нэрлэдэг байна. Япончуудын хэрэглэдэг “нойтон гоймон” цардуултай байдаг нь тэдний цаг уур, бие махбодийн онцлогт зохимжтой байдаг бол монгол хүнд цардуултай бүтээгдэхүүн хүндэддэг. Мөн Японы нойтон гоймонд цардуулаас гадна хадгалалт уртасгах химийн бодис нэмэгддэг. Тэгвэл Туркэд нойтон гоймон гэгдэх бэлэн гурилыг өнгөцхөн хайрч, бие даалгах байдлаар хадгалалтыг нь уртасгадаг нь монголчууд гурилаа пийшинд хайрч хэрэглэдэгтэй төстэй. Япон, Хятад, Турк нойтон гоймонгийн технологийг судалсны эцэст “ТЭСО”-гийн шинэ шийдлийн багийнхан монгол хүний онцлогт нийцтэйг бодон цардуулгүй, ямарваа химийн нэмэлтгүй, гэхдээ хайрч бэлтгэсэн, хөлдөөсөн гурил үйлдвэрлэх технологийг гарган авчээ. Технологитоо тааруулан тусгай техник, тоног төхөөрөмжийг ч захиалгаар хийлгэсэн байна.

Гэртээ гараар зуурч, элдсэн гурил яагаад цехийн хэрчсэн гурилаас илүү амттай болдгийн нэг нууц нь усны молекулыг жигд тараадагтай холбоотой аж. Энгийнээр бол чийг нь гуриланд жигд тархана л гэсэн үг. “ТЭСО” корпорацийн “Лапша” брэндийн хөлдөөсөн шинэ гурил хэрэглэгчдэд ердөө тэр шийдлийг л өгч байгаа хэрэг. Гэхдээ гурилыг зуурах, элдэх, хайрах, хэрчих зэрэг технологийн дамжлагуудыг хүний гараар биш техникийн хүчээр вакум орчинд гүйцэтгэдэг нь амт, чанарыг тийнхүү өөрчилж буй аж. Хүний оролцоогүй тэдгээр дамжлагууд эрүүл ахуйн шаардлагыг илүү өндөр түвшинд хүргэж байгааг ч технологич инженерүүд нь онцолно.

Хамгийн сонирхолтой нь битүү вакум орчинд хүний гар оролцоогүй атлаа гараар зуурч элдсэн шиг гурил үйлдвэрлэнэ гэхээр яг ямар байх вэ гэж асуумаар санагдана. Тэгвэл “Лапша”  брэндийн шинэ гурилын зузаан нь 1.0-1.2 мм, чийглэгийн хэмжээ нь 33-34% аж. Миний төсөөлж байгаагаар нэг тийм нар сар гэрэлтэм нимгэн, навч цэцэг дэлгэрэм чийглэг. Ерөнхийдөө гэртээ гараа гаргаж “сэгсэрдэг” цуйвангийн гурил шиг төсөөлөл…Энэхүү шинэ бүтээгдэхүүнэнгийнээс гадна борцтой, гоньдтой, бүхэл үрийн гурилтай, хүрэн манжинтай гээд дотроо хэд хэдэн төрөлтэй. Энэ нь хэрэглэгчийнхээ таашаалд нийцүүлэн үзүүлж буй халамж юм.Гэртээ гараар зуурч элдсэн шиг шинээрээ танд хүрэх хөлдөөсөн гурил органик, магадгүй органикаас  ч илүү.

615
Өмнөх

Олон улсын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

5 сар 29, 2019
Дараах

Цэвэрлэх байгууламжид амиа алдсан талийгаачдын гэрийнхэнд хоёр өрөө байр өглөө

5 сар 30, 2019

Төстэй нийтлэлүүд

IMG_4949(1)
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Defaultөмнө 7 сар
464494141_974564748032085_1696668555067864149_n
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Defaultөмнө 7 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт