Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3447.13₮
  • Евро
    3709.8₮
  • Японы иен
    24.78₮
  • Швейцар франк
    3809.83₮
  • Шведийн крон
    320₮
  • Английн фунт
    4317.53₮
  • Болгарын лев
    1897₮
  • Унгарын форинт
    9.99₮
  • Египетийн фунт
    111.56₮
  • Энэтхэгийн рупи
    41.86₮
  • Хонгконг доллар
    440₮
  • ОХУ-ын рубль
    42.62₮
  • Казахстан тэнгэ
    7.69₮
  • БНХАУ-ын юань
    487.16₮
  • БНСУ-ын вон
    2.64₮
  • БНАСАУ-ын
    26.52₮
  • Канадын доллар
    2568.27₮
  • Австралийн доллар
    2278.9₮
  • Чех крон
    156.59₮
  • Тайван доллар
    112.41₮
  • Тайланд бат
    99.56₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    751.01₮
  • Сингапур доллар
    2561.11₮
  • АНЭУ-ын дирхам
    938.52₮
  • Кувейт динар
    11209.09₮
  • Шинэ Зеланд доллар
    2100.16₮
  • Данийн крон
    498.09₮
  • Польшийн злот
    821.51₮
  • Украйны гривн
    93.34₮
  • Норвегийн крон
    313.03₮
  • Непалын рупи
    26.16₮
  • Өмнөд Африкийн ран
    176.5₮
  • Туркийн лира
    165.09₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6810280.5₮
  • Мөнгө /унцаар/
    82334.7₮
  • Зээлжих тусгай эрх
    4584.62₮
улс төр,

Эцэг хүү хоёрын хэргийг гацаанаас нь гаргая

нийтлэсэн Site Default6-р сар 5, 2019
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
5ba1bbf9c1c3141dc1731ce6d212d3aa

Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэрэг таг гацаж замхрах шатандаа орлоо. Улстөрч улсын баатар эцэг, хүү хоёр хамтдаа холбогдсон анхны хэрэг гэдгээрээ Э.Бат-Үүлийн хэрэг хэрхэн шийдэгдэх нь олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм. Улсын баатар Э.Бат-Үүл хотын мээр байхдаа хүүгийнхээ компанид бусдыг дарамтлан давуу  эрх олгож их хэмжээний мөнгө шамшигдуулж улсын төсөвт дарамт учруулсан гэх хэргээр шүүгдэж байгаа билээ. Хэргийг эргэн сануулбаас “Хөгжлийн банк”-наас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг шалгах явцад “ Төрийн орон сууцны корпорац”-ийн захирал асан А.Гантулга төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп”-ын барьсан “Хангай хотхон”-ны орон сууцны барилгыг худалдах,худалдан авах гэрээ байгуулж,үнийг үл маргах журмаар төлөхөөр шийдвэрлэхдээ охиныхоо дансаар дамжуулан 12 000 ам доллар хахуульд авсан гэгдэж байгаа.  А.Гантулгын ард Улсын баатар хүүгийн хамт бий хэмээн шалгагдаж байгаа юм.  Тодруулбал А.Гантулга ТОСК-ын захирлаар ажиллаж байхдаа “Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард 5  тэрбум, есдүгээр сард 4 тэрбумыг “Бэрэн групп” рүү ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлсэн байдаг. Энэ нь Э.Бат-Үүлийн дарамт шахалтаас болсон гэх үндэслэл бий юм билээ.  Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн захирлаар нь ажиллаж байсан “Грайнд лайн” компани Баянзүрх дүүргийн Амгалан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх болж, “Улаанбаатар банк”-наас 3.3 тэрбум, Туркийн “Япи Үрэти Худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.    Энэ зээлээ төлөхийн тулд Э.Бат-Үүл болон хүү Б.Чулуудай нар нь компаниа “Бэрэн групп”-ын Б.Мөнхтөрд нэг их наяд гаруй төгрөгөөр худалдах гэрээ байгуулж, хувьцаагаа 100 хувь шилжүүлсэн гэдэг. Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалж “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ТОСК-ын захирал асан А.Гантулгыг удаа дараа дарамталж, ”Хөгжлийн банк”-наас  орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс 9 тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн эзэмшдэг “Грайнд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт аав хүү хоёрыг яллагдагчаар татсан” хэмээсэн гэж хэвлэлийн хуудсуудад хэсэг хөвөрч байлаа.  Энэ олон тэрбум төгрөгийн хэрэгт холбогдсон улсын баатар Э.Бат-Үүл хүү Б.Чулуудай нарын хэрэг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжээд таг гацаанд орсон нь эрхгүй анхаарал татаж байна. Жирийн иргэдийнхээр бол хэрэг нь тэр даруй шийдэгдээд зохих шийтгэлээ хүртээд явж байх цаг хугацаа хэдийнээ өнгөрөв. Гэтэл улсын төсөвт дарамт учруулсан гэх хэрэгтээ шийтгэл хүлээдэггүй улсын баатар “Өдрийн сонин”-д өөрийн орон зайг эзлэн бүр булантай болоод байнга нийтлэл бичиж суудаг ажилтай болжээ. Ардчилал бүслэгдсэн,ардчилалаа хамгаалая хэмээн бичээд суугаа улсын баатар өөрөө иргэдийн мөнгийг хувьдаа завшсанаараа ардчилалаас хумсалж байгаа нэг хэлбэр гэдгээ умартав бололтой. Төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэг гацаанд орж замхардаг гэдгийг улсын баатар Э.Бат-Үүл хүүгийнхээ хамтаар холбогдсон,шалгагдаж байгаа хэрэг нь мөн баталж байна. Түүнийг дээрх хэргийг хүүгийн хамтаар үйлдсэн бол хэргээ хүлээж, шийтгэлээ хүртэн, эс үйлдсэн бол нэрээ цэвэрлэж эцэслэхийг олон нийт хүлээж байна.  

С.Лутаа

sonin.mn

617
Өмнөх

Цагдааг хөнөөсөн этгээдүүдэд ял оноолоо

6-р сар 5, 2019
Дараах

Автомашины цонхоор гурван настай хүүхэд унаж, амиа алджээ

6-р сар 5, 2019

Төстэй нийтлэлүүд

HkDlj3mTrukra8rgOXRk
Онцлох, улс төр,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүний эрхийн хамгийн том зөрчил бол авлига юм

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар
S85YyQ82PtlKPxHO2ASp
Онцлох, улс төр,

Түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх авто зам, замын байгууламжийг барьж байгуулахад нэн шаардлагатай 187 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэнэ

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар

Шинэ мэдээлэл

  • С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна

    С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна

    өмнө 6 өдөр
  • Монголбанкны Дата төв байгуулах ажил бүрэн хэрэгжиж дууслаа

    Монголбанкны Дата төв байгуулах ажил бүрэн хэрэгжиж дууслаа

    өмнө 2 долоо хоног
  • “SPIRIT OF STARS 2023” тэмцээн боллоо

    “SPIRIT OF STARS 2023” тэмцээн боллоо

    өмнө 3 долоо хоног
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, чанарт хийсэн хяналт шалгалтыг цаашид үргэлжлүүлэхийг даалгалаа

    Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, чанарт хийсэн хяналт шалгалтыг цаашид үргэлжлүүлэхийг даалгалаа

    өмнө 3 долоо хоног
  • Гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд сургалт зохион байгууллаа

    Гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд сургалт зохион байгууллаа

    өмнө 4 долоо хоног
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдлаа

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдлаа

    өмнө 4 долоо хоног
  • “Налайхын хаагдсан уурхайн бүсэд тогтвортой эко орчин бүрдүүлэх замаар ногоон үйлдвэрлэлийн шинэ экосистемийг бий болгох нь” төслийг хэрэгжүүлнэ

    “Налайхын хаагдсан уурхайн бүсэд тогтвортой эко орчин бүрдүүлэх замаар ногоон үйлдвэрлэлийн шинэ экосистемийг бий болгох нь” төслийг хэрэгжүүлнэ

    өмнө 1 сар
  • Г.Дөлгөөн: Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

    Г.Дөлгөөн: Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

    өмнө 1 сар
  • Ж.Батбаясгалан: Форумын үр дүн цаасан дээр үлдэх бус цаг алдалгүй үр өгөөжтэй төсөл хөтөлбөр болон хэрэгжих ёстой

    Ж.Батбаясгалан: Форумын үр дүн цаасан дээр үлдэх бус цаг алдалгүй үр өгөөжтэй төсөл хөтөлбөр болон хэрэгжих ёстой

    өмнө 1 сар
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт тэгш хамруулан сургах төслийг хэрэгжүүлнэ

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт тэгш хамруулан сургах төслийг хэрэгжүүлнэ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт