Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.49₮
  • Евро
    4154.09₮
  • Японы иен
    23.1₮
  • Швейцарийн франк
    4512.14₮
  • Шведийн крон
    378.45₮
  • Английн фунт
    4689.43₮
  • Болгарын лев
    2123.64₮
  • Унгарын форинт
    10.79₮
  • Египетийн фунт
    75.69₮
  • Энэтхэгийн рупи
    40.25₮
  • Хонконгийн доллар
    459.74₮
  • ОХУ-ын рубль
    43.99₮
  • Казахстаны тэнгэ
    6.84₮
  • БНХАУ-ын юань
    503.2₮
  • БНСУ-ын вон
    2.45₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2544.6₮
  • Австралийн доллар
    2330.69₮
  • Чехийн крон
    171.73₮
  • Тайванийн доллар
    114.63₮
  • Тайландын бат
    110.35₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    864.38₮
  • Сингапурын доллар
    2745.11₮
  • АНЭУ-ын дирхам
    972.65₮
  • Кувейтийн динар
    11647.78₮
  • Шинэ Зеландын доллар
    2025.96₮
  • Данийн крон
    556.25₮
  • Польшийн злот
    980.81₮
  • Украины гривн
    85₮
  • Норвегийн крон
    355.55₮
  • Непалын рупи
    25.16₮
  • Өмнөд Африкийн ранд
    208.68₮
  • Туркийн лира
    84.4₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14933240.41₮
  • Мөнгө /унцаар/
    189142.09₮
  • Зээлжих тусгай эрх
    4859.09₮
нийгэм,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан ажлаа хүлээж авлаа

нийтлэсэн Site Default2 сар 27, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
ot-5

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, улмаар нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан олонхын санал авсан билээ. Нийслэлийн ИТХ-аас гаргасан шийдвэрийг хүлээн авч Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Амарсайханыг батламжилсны дагуу өнөөдөр С.Амарсайхан ажлаа хүлээн авлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ уншиж танилцуулав. Захирамжид “Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.3, 26.4 дэх хэсэг, нийслэлийн ИТХ-ын 2019 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 07/09 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Сайнбуянгийн Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилсугай. Энэ захирамжийг үндэслэн ажлаас чөлөөлөх тухай Ерөнхий сайдын 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 198 дугаар захирамжийн хоёр дахь хэсгийг хүчингүй болгосугай” гэжээ.

С.Амарсайхан: Иргэд, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, хотын хөгжил дэвшилтэй холбоотой олон асуудлыг хуулийн хүрээнд, шинэ жишиг тогтоох байдлаар шийдэмгий алхам хийнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан сэтгүүлчдийн зарим асуултад хариулсныг тоймлон хүргэе.

-Та тамгаа гардан авлаа. Эхний ээлжинд ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?

-Хийх ажил, шийдэх асуудлыг холоос хайхгүй. Агаар, хөрсний бохирдол, авто замын ачааллыг бууруулах, иргэд, оршин суугчдад аюулгүй орчин бүрдүүлж өгөх, хот төлөвлөлтийг зөв явуулах гээд олон ажил бий. Энэ бүхнээс ажлаа үргэлжлүүлнэ. Нийслэлийн нөхцөл байдал, иргэдэд тулгамдаж буй асуудлыг мэддэг, ойлгож байгаа хүний хувьд ямар нэгэн байдлаар цаг алдах зүйл үгүй. Хийх ажил олон бий учраас анхаарч ажиллана. Ингэхдээ хариуцлагаас эхэлнэ. Хариуцлага шат шатанд сул, ёсзүй дорой байгаа. Төрийн алба хаагчид бүх шатандаа хариуцлагатай байвал шийдэж чадахгүй асуудал байхгүй. Гэхдээ хариуцлагыг эхлүүлж байна гээд туйлшрахгүй. Төрийн алба хаагчдын хариуцлагыг нэмэгдүүлж, ажлын гүйцэтгэлийг чанартаа байлгахад анхаарна.

-Халаа, сэлгээ хийх үү?

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ажлыг үр дүнтэй болгох үүднээс бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг цаг тухайд нь хийнэ. Гэхдээ хэн нэгэн хүн, хэсэг бүлэглэлд зориулсан бус, асуудлыг шууд шийдвэрлэхэд чиглэсэн бүтэц, зохион байгуулалт хийх юм. Хяналтыг сайжруулж, ажлыг үр дүнтэй болгоно. Мөн нийслэлийн төр захиргааны байгууллагын баримталж ирсэн уламжлалт бодлого, тогтолцоог нийгмийн шаардлагад нийцүүлэн өөрчилнө.

Энэ дашрамд хэлэхэд би нийслэлийн бүх ажлыг хормын дотор шийдчихнэ гэж хоосон амлахгүй. Хэн нэгний таалалд нийцүүлэх гэж, эсвэл цаг нөхцөөх гэж суухгүй. Үр дүнтэй ажиллахын тулд бүх хүчээ дайчилна. Ингэхдээ төрийн захиргааны алба хаагчдынхаа туршлагад суурилуулж, судалгаа тооцоонд үндэслэн, хот төлөвлөлтийг ухаалаг шийдэлтэй болгоно. Иргэд, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, хотын хөгжил дэвшилтэй холбоотой олон асуудлыг хуулийн хүрээнд, шинэ жишиг тогтоох байдлаар шийдэмгий алхам хийнэ. Үүнд иргэд болон төрийн албан хаагчдын оролцоо чухал.

740
Өмнөх

Хүний амь хохирчихоод байхад ХЗДХ-ийн сайд яагаад дуугүй байна вэ?

2 сар 27, 2019
Дараах

Дэлхийг өөрчилж буй орчин цагийн гайхалтай 10 эмэгтэй

2 сар 27, 2019

Төстэй нийтлэлүүд

IMG_4949(1)
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024
464494141_974564748032085_1696668555067864149_n
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 1 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 2 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 2 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 2 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 3 долоо хоног
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 3 долоо хоног
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 4 долоо хоног
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 4 долоо хоног
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт