Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3527.49₮
  • Евро
    3785.17₮
  • Японы иен
    26.72₮
  • Швейцар франк
    3794.43₮
  • Шведийн крон
    340.41₮
  • Английн фунт
    4321.18₮
  • Болгарын лев
    1935.47₮
  • Унгарын форинт
    9.65₮
  • Египетийн фунт
    113.97₮
  • Энэтхэгийн рупи
    42.68₮
  • Хонгконг доллар
    449.73₮
  • ОХУ-ын рубль
    45.86₮
  • Казахстан тэнгэ
    7.6₮
  • БНХАУ-ын юань
    513.23₮
  • БНСУ-ын вон
    2.7₮
  • БНАСАУ-ын вон
    27.13₮
  • Канадын доллар
    2578.76₮
  • Австралийн доллар
    2359.54₮
  • Чех крон
    158.01₮
  • Тайван доллар
    115.65₮
  • Тайланд бат
    102.92₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    788.09₮
  • Сингапур доллар
    2636.88₮
  • АНЭУ-ын дирхам
    960.49₮
  • Кувейт динар
    11503.69₮
  • Шинэ Зеланд доллар
    2189.69₮
  • Данийн крон
    508.43₮
  • Польшийн злот
    805.11₮
  • Украйны гривн
    95.51₮
  • Норвегийн крон
    331.3₮
  • Непалын рупи
    26.68₮
  • Өмнөд Африкийн ранд
    190.43₮
  • Туркийн лира
    185.41₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6938361.18₮
  • Мөнгө /унцаар/
    79014.19₮
  • Зээлжих тусгай эрх
    4726.05₮
нийгэм,

Нийслэлийн “Хүрээ амаржих газрыг Хангарди одонгоор шагналаа

нийтлэсэн Site Default3 сар 22, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
t 14

Нийслэлийн ИТХ-ын  Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, нийслэлийн Онцгой байдлын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийснийг сонсож, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлах, нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгийг шилжүүлэх тухай болон бусад асуудлыг хэлэлцэв.

Өнгөрөгч хугацаанд нийслэлийн ОБГ-т ирсэн гал түймрийн дуудлагын тоо өссөн үзүүлэлттэй гарчээ. Хуурайшилттай холбоотойгоор гал түймэр гарах эрсдэл өндөр байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд хуурайшилтын түвшин аюултай буюу III зэрэгт хүрснийг тус газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн онцгойлон хэллээ. Иймд аж ахуйн нэгж, байгууллага иргэдийг гал түймрийн аюулаас сэргийлж байхыг сануулав.

Мөн дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт зохион байгуулах ажлын хүрээнд хийгдэж буй арга хэмжээний талаар танилцуулав.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Сүүлийн үед Улаанбаатар хотод байгалийн хүчин зүйлтэй холбоотой эрсдэлүүд ихээр гарч байна. Тухайлбал, хөрсөн доорх цэвдэг гэсэж, ус их хэмжээгээр гарч тухайн орчинд айл өрх амьдрах боломжгүй болсон. Нийслэлийн бүсийн хуурайшилт аюулын зэрэгт байна. Иймд холбогдох арга хэмжээг хэрхэн авч хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хэрхэн хангах зэрэгт анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй. Бэлэн байдлыг улам өндөржүүлэх шаардлагатай” гэв.

Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаатай танилцах, хяналт шалгалт явуулах, тодорхой дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах чиг бүхий Ажлын хэсгийг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл ахлан төслийн нэгжүүдийн үйл ажиллагаанд шалгалт явуулж байгаа. Ажлын хэсэг өнөөдөр хяналт шалгалтын явцаа Тэргүүлэгчдэд танилцууллаа. Нэр бүхий нэгжүүдэд шалгалт хийхэд зөрчил, дутагдал цөөнгүй илэрсэн талаар Ажлын хэсгийн ахлагч нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл онцолсон. Мөн тэрбээр нэгдсэн дүгнэлт гарсны дараа тодорхой мэдээлэл өгнө гэв.

Хуралдаанаар цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах асуудлыг нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар танилцууллаа. Тус албыг тодорхой шалтгаанаар дүйцүүлэн хаах боломжтой. Тухайлбал, сүм, хийдэд шавилан сууж буй лам, ёс зүйн зөрчилтэй гэдэг нь шүүхээр батлагдсан тохиолдолд тухайн иргэн цэргийн албыг дүйцүүлэн хаах юм. Энэ удаад нийслэлийн есөн дүүрэгийн хэмжээнд нийтдээ 54 иргэн тус албыг хаахаар боллоо.

Мөн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун “Хүрээ” амаржих газрын 60 жилийн ойг тохиолдуулан “Хангарди” одонгоор шагнах санал оруулсаныг олонхи дэмжиж баталлаа. Ойг  тэмдэглэн өнгөрүүлэх хүрээндээ ажлын хариуцлага алдаж, эх үрийн эндэгдэл гаргахгүй, ёс зүйн харилцаа, хандлагаа дээшлүүлэн ажиллахыг нийслэлийн ИТХ-ын дарга болон Тэргүүлэгчид онцгойлон анхаарууллаа.

Түүнчлэн хуралдаанаар Улаанбаатар хотын Төв номын сангийн Хан-Уул дүүрэг дэх салбар номын санг Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав агсны нэрэмжит болгох шийдвэр гаргалаа. Номын сангийн орчин нөхцөл, иргэдэд үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааг илүү олон талт байлгах, тэдний сонирхолыг татахад анхаарч, бүтээлч ажиллах хэрэгтэй гэдгийг Тэргүүлэгчид холбогдох албаныханд хэллээ.

328
Өмнөх

Е.Сагсай прокурорын ноцтой бичлэг цацагдлаа

3 сар 22, 2019
Дараах

Хөтлөгч Анууш болон дуучин Acool зодоон бичлэг

3 сар 22, 2019

Төстэй нийтлэлүүд

335049064_522808730034721_3481131063601656190_n
нийгэм, Онцлох,

Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног
zOyIN7AZk0ZXGga2uXEq
нийгэм, Онцлох,

Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    өмнө 13 цаг
  • Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    өмнө 13 цаг
  • Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    өмнө 5 өдөр
  • Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    өмнө 5 өдөр
  • Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    өмнө 5 өдөр
  • Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    өмнө 7 өдөр
  • УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    өмнө 1 долоо хоног
  • Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    өмнө 1 долоо хоног
  • Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    өмнө 1 долоо хоног
  • Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт