Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3525.51₮
  • Евро
    3817.42₮
  • Японы иен
    27.07₮
  • Швейцар франк
    3841.68₮
  • Шведийн крон
    341.04₮
  • Английн фунт
    4326.15₮
  • Болгарын лев
    1951.84₮
  • Унгарын форинт
    9.94₮
  • Египетийн фунт
    113.91₮
  • Энэтхэгийн рупи
    42.87₮
  • Хонгконг доллар
    449.15₮
  • ОХУ-ын рубль
    46.32₮
  • Казахстан тэнгэ
    7.75₮
  • БНХАУ-ын юань
    514.67₮
  • БНСУ-ын вон
    2.73₮
  • БНАСАУ-ын вон
    27.12₮
  • Канадын доллар
    2569.24₮
  • Австралийн доллар
    2357.86₮
  • Чех крон
    161.69₮
  • Тайван доллар
    116.27₮
  • Тайланд бат
    103.52₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    796.73₮
  • Сингапур доллар
    2655.05₮
  • АНЭУ-ын дирхам
    960₮
  • Кувейт динар
    11520.15₮
  • Шинэ Зеланд доллар
    2198.51₮
  • Данийн крон
    512.39₮
  • Польшийн злот
    815.75₮
  • Украйны гривн
    95.46₮
  • Норвегийн крон
    339.15₮
  • Непалын рупи
    26.79₮
  • Өмнөд Африкийн ранд
    194.43₮
  • Туркийн лира
    184.89₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    7014072.66₮
  • Мөнгө /унцаар/
    81621.02₮
  • Зээлжих тусгай эрх
    4751.31₮
нийгэм,

Дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг багасгав

нийтлэсэн Site Default5 сар 21, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
t 26

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд автомашиныг улсын дугаараар ангилан хөдөлгөөнд оруулах бүсчлэлийг багасгах асуудлыг хэлэлцэв. Тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай уг асуудлыг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх танилцуулсан юм.

Өдгөө автомашиныг улсын дугаараар нь ангилан хөдөлгөөнд оролцуулахдаа өвөл, зуны бүсчлэлийн хуваарийг баримталж буй. Гэвч зуны улиралд хотын замын хөдөлгөөний ачаалал 30 хувиар буурдаг тул бүсчлэлийн хамрах хүрээг багасгах талаар холбогдох албанаас судалгаа хийжээ. Ингээд олон нийтийн дунд санал асуулга явуулсан байна. Нийтдээ 7000 гаруй иргэн санал асуулгад оролцсоноос 70 гаруй хувь нь бүслэлийн хүрээг багасгахыг дэмжжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Тэргүүлэгчид холбогдох албаныхнаас зарим зүйлсийг тодруулсан юм.  

Тэргүүлэгч Ш.Үнэнбат: -Ачааны автомашиныг хөдөлгөөнд оруулдаг зохицуулалт муу байна. Замын цагдаа, Мэргэжлийн хяналтын газрын шийдвэрүүдийн улмаас ачааны автомашин явах боломжгүй болж, үүнээс болоод бүтээн байгуулалтын ажил урагшлахгүй байна. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?

ЗЦГ-ны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга Б.Эрдэнэбат: -Ачааны автомашины хөдөлгөөнд оруулах чиглэлээр замын цагдаагаас гаргасан дүрэм, журам байхгүй. Тэмдгээр зохицуулж явдаг. Тухайн автомашины зөвшөөрлийг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас өгдөг.

Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Х.Булгаа: Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид 102 дугаар тогтоолоор ачааны машиныг хөдөлгөөнд оруулах хязгаарласан бүсийн журам гаргасан. Тэр журам зөвхөн хотын төв хэсэгт л үйлчилдэг.

Тэргүүлэгч Б.Бямбадорж: -Замын хөдөлгөөний төлөвлөлт, нягтралыг багасгах талаар Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар юу хийж байна вэ. Замын хөдөлгөөнийг хязгаарлаж хайс, хашлага тавьж байгаа тооцоо, судалгааг та бүхэн хийсэн үү. Хэн дуртэй нь замын зорчих хэсгийн чиглэлүүдийг хаасаар байх уу. Үүнийг ямар дүрэм журмаар зохицуулах юм бэ. Бүтээн байгуулалт ид өрнөж байхад барилгын материал зөөж, тээвэрлэж байгаа машинуудыг явуулах ёстой. Ийм үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагааны талаарх мэдээллийг хэрхэн өгч байгаа юм бэ?

Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар С.Энхтөр: -Манай байгууллага өчигдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хийх ажлын төлөвлөгөөгөө гаргасан. Эхний ээлжинд богино хугацаанд хийх ажлаа төлөвлөөд байна. Бид ойрын хугацаанд Замын хөдөлгөөний удирдлагын төвд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг удирддаг төхөөрөмж суулгана. Түгжрэлтэй үед цагдаа замын хөдөлгөөнийг татдаг бус, автоматаар татдаг болгоно. Мөн уулзвар дээр чагталж ачаалал үүсгэдэг байдлыг зогсооно. Түүнчлэн автозогсоолын тоог нэмэгдүүлж, нийтийн тээврийн чиглэлд богино эргэлт хийхээр судалж байна. Түүнчлэн замын тэмдэг, тэмдэглэгээг сайжруулахад анхаарч ажиллана. Автомашины зохистой хэрэглээг бий болгох зорилгоор дугуйн зам зэргийг нэмэлтээр хийхээр төлөвлөсөн. Хайс, хашлагаар замын хөдөлгөөнийг зохицуулах нь хар цэгүүдэд тохиромжтой. Тэгэхээр хайс, хашлага гэхээсээ илүү тэмдэг, тэмдэглэгээ буюу замын мэдээллийн байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Үүнд анхаарч ажиллана.

Тэргүүлэгч Ч.Гантулга: -Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг байгуулсан. Тэр Ажлын хэсэг юу хийж байна вэ. Зуны улиралд зуслан чиглэлийн хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Ямар бодлого баримталж ажиллах вэ. Өвөл, зуны бүсчлэлийн судалгааг хэр хийсэн бэ. Орон сууцны хотхон доторх замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах вэ. Ачаалал ихтэй хэсгүүдийн замын нэг чигийн хөдөлгөөнтэй болгох ажил хийх үү?

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх: -Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг бий. Бид эхний ээлжинд 30-40 орц, гарцыг нээхээр ажиллаж байна. Зуслангийн замд ирэх долоо хоногоос “Хөврөх эгнээ”-г хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Орой зун чиглэлийн, өглөө хотын төв чиглэлийн эсрэг урсгалын нэг эгнээг тухайн чиглэлийн автомашин зорчдог болгоно гэсэн үг. Цаашид хаана хөврөх эгнээ хийж болохоор байршлуудыг судалж, хэрэгжүүлнэ. Мөн бид хоёр түвшний замын судалгааг гаргаж, зарим замыг нэг чигийн хөдөлгөөтэй болгохыг ажлыг ирэх долоо хоногоос эхлүүлнэ.

Ийнхүү Тэргүүлэгчид нэмэлт тодруулга авч, холбогдох албаныхан хэлэлцэж буй асуудлын хүрээнд санал хэллээ. Тухайлбал, Тэргүүлэгч Л.Нарантуяа “Сүүлийн жилүүдэд замын бүтээн байгуулалт буурсан. Төв магистрал шугамыг нэмж, шинэчлэх ажил хумигдсан. Тиймээс Засгийн газартай хамтарч, бүтээн байгуулалтын хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж ажиллах хэрэгтэй. Томоохон авто замын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийх хэрэгтэй. Тэгж байж орон сууцны хотхон, хорооллыг авто замыг засвар, үйлчилгээг нийслэлийн төсвөөр хийх боломж бүрдэнэ” гэсэн бол Тэргүүлэгч Ё.Цацралтуяа замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад онцгойлон анхаарч, хайс, хашлага замбараагүй тавьдаг байдлыг зогсоох хэрэгтэй гэсэн юм. Хуралдааны төгсгөлд Тэргүүлэгчид хэлэлцэж буй асуудлыг дэмжиж, зуны бүсчлэлийн тойргийг тогтоолы хавсралтаас хасав. Ингэснээр дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг цаашид өвлийнхөөр буюу багасгасан тойргоор мөрдөх болж байна.

289
Өмнөх

Ж.Болд Ерөнхий сайдын фургоны хэргийг цагаатгасныхаа гавьяаг үнэлүүлэв үү

5 сар 21, 2019
Дараах

Г.Дэнзэн: Дасгал хөдөлгөөнийг зөв хооллолттой хослуулснаар бие махбод, оюун санаагаа төгөлдөршүүлэх боломжтой

5 сар 21, 2019

Төстэй нийтлэлүүд

335049064_522808730034721_3481131063601656190_n
нийгэм, Онцлох,

Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног
zOyIN7AZk0ZXGga2uXEq
нийгэм, Онцлох,

Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • Богдхан төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авахыг дэмжлээ

    Богдхан төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авахыг дэмжлээ

    өмнө 1 өдөр
  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд хүслээ

    Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд хүслээ

    өмнө 1 өдөр
  • НИЙСЛЭЛИЙН ЗҮРХЭНД НОГООН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БҮТЭЭХ ЗУРАГ ТӨСӨЛ БАТЛАГДЛАА

    НИЙСЛЭЛИЙН ЗҮРХЭНД НОГООН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БҮТЭЭХ ЗУРАГ ТӨСӨЛ БАТЛАГДЛАА

    өмнө 1 өдөр
  • Жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх саналыг Засгийн газраас өглөө

    Жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх саналыг Засгийн газраас өглөө

    өмнө 2 өдөр
  • Монголбанк 6 сая ам.доллар худалдаж, 12 сая ам.долларыг худалдан авлаа

    Монголбанк 6 сая ам.доллар худалдаж, 12 сая ам.долларыг худалдан авлаа

    өмнө 3 өдөр
  • Богдхан төмөр замын трассын нийт урт нь 144.9 км урт байна

    Богдхан төмөр замын трассын нийт урт нь 144.9 км урт байна

    өмнө 3 өдөр
  • ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    өмнө 1 долоо хоног
  • Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    өмнө 1 долоо хоног
  • Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    өмнө 2 долоо хоног
  • Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт