Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3545.52₮
  • Евро
    4134.96₮
  • Японы иен
    22.93₮
  • Швейцарийн франк
    4417.27₮
  • Шведийн крон
    376.62₮
  • Английн фунт
    4734.33₮
  • Болгарын лев
    2114.65₮
  • Унгарын форинт
    10.81₮
  • Египетийн фунт
    74.53₮
  • Энэтхэгийн рупи
    39.38₮
  • Хонконгийн доллар
    455.49₮
  • ОХУ-ын рубль
    46.71₮
  • Казахстаны тэнгэ
    7.05₮
  • БНХАУ-ын юань
    501.56₮
  • БНСУ-ын вон
    2.41₮
  • БНАСАУ-ын вон
    27.27₮
  • Канадын доллар
    2542.05₮
  • Австралийн доллар
    2348.73₮
  • Чехийн крон
    170.84₮
  • Тайванийн доллар
    113.5₮
  • Тайландын бат
    111.25₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    862.97₮
  • Сингапурын доллар
    2737.75₮
  • АНЭУ-ын дирхам
    965.33₮
  • Кувейтийн динар
    11551.18₮
  • Шинэ Зеландын доллар
    2047.18₮
  • Данийн крон
    553.66₮
  • Польшийн злот
    977.55₮
  • Украины гривн
    84.04₮
  • Норвегийн крон
    351.03₮
  • Непалын рупи
    24.61₮
  • Өмнөд Африкийн ранд
    209.3₮
  • Туркийн лира
    83.62₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    14977213.56₮
  • Мөнгө /унцаар/
    206436.66₮
  • Зээлжих тусгай эрх
    4840.86₮
нийгэм,

Улаанбаатар хотод явуулах боломжтой цахилгаан соронзон галт тэрэг танилцуулав

нийтлэсэн Site Default5 сар 23, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
t 64

БНСУ-ын Техник, технологийн судалгааны төвийн инженер, профессор Шин Бён Чон тэргүүтэй албаны хүмүүс нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагватай уулзлаа.

Тус судалгааны төвийнхөн цахилгаан соронзон галт тэрэг (maglev) зохион бүтээн нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлжээ. БНСУ-ын Инчёон хотын нисэх буудалд тус галт тэргийг 2016 оноос ашиглаж эхэлсэн байна.

Уг цахилгаан соронзон галт тэргийг зохион бүтээгч  профессор Шин Бён Чон байгальд ээлтэй, эдийн засгийн үр өгөөжтэй, Монгол оны цаг уурын нөхцөлд тохирно гээд олон давуу талтай талаар танилцуулсан юм. Галт тэрэгний дугуй замтайгаа хавирдаггүй учир дуу чимээ гаргаж, тоос, тоосонцор дэгдээдэггүй аж. Нэг бүхээгт ойролцоогоор 115 хүн зорчих боломжтой, зорчигчид цахимаар төлбөрөө төлдөг системтэй, жолоочгүй, ухаалаг технологиор удирддаг учир эдийн засагт ч хэмнэлттэй гэнэ. Мөн чимээгүй гаргахгүй тул албан байгууллагын дэргэдүүр эсвэл барилгын дотуур явуулах боломжтой юм байна. Тиймээс уг цахилгаан соронзон галт тэргийг Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх боломжтой гэж тэд үзэж буй аж.

Улмаар эхний ээлжинд Эхнтайваны өргөн чөлөөний 11.6, Чингисийн өргөн чөлөөний 8.4 км замд явуулах боломжтой гэсэн судалгаа хийжээ. Нийслэлийн удирдлага дэмжлэг үзүүлбэл үргэлжлүүлэн судалгаа хийж, ТЭЗҮ боловсруулан, шаардагдах зардал, эдийн засгийн үр өгөөжийг судлах санал уулзалтын үеэр гаргасан юм. Мөн нийслэлийн ИТХ-ын даргыг БНСУ-д айлчилж, тухайн техниктэй танилцахыг урьсан.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва уг санаачилгаас татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлээд “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйл ажиллагаанд хүндрэл бий. Хүн ам олон учраас төдий чинээгээр олон автобус явуулах шаардлага гардаг. Энэ нь замын түгжрэлийн нэг том шалтгаан болж байгаа. Нийслэлийн удирдлага үүнийг өөрчлөх зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Гэхдээ энэ мэт ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийх нь зөв. Харин хамтын ажиллагаа шударга, харилцан ашигтай, эдийн засаг, нийгмийн үр өгөөж өндөртэй байх ёстой. Тиймээс нийгмийн үр өгөөж өндөртэй, эдийн засагт хэмнэлттэй, ухаалаг технологи нэвтрүүлэх сонирхол их байна” гэлээ. Мөн тэрбээр “Бид өмнө нь Улаанбаатар хотод тусгай замын автобус явуулахаар туршсан боловч уг ажил тийм ч амжилттай болоогүй. Нөгөө талаар манайд зардал өртөг багатай, хурдан, хөнгөн, ухаалаг тээврийн хэрэгслийн шаардлага их бий” гээд эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нь нарийн тооцсон, тодорхой, нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан танилцуулах санал хэллээ.

648
Өмнөх

Сэрэмжлүүлэг: Ой найман сартай хүүхэд 7 давхраас унаж нас барлаа

5 сар 22, 2019
Дараах

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа Хан-Уул дүүргийн II хорооны иргэдтэй уулзлаа

5 сар 23, 2019

Төстэй нийтлэлүүд

IMG_4949(1)
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024
464494141_974564748032085_1696668555067864149_n
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 1 сар
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 1 сар
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 1 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 1 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 2 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 2 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 2 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт