Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.07₮
  • Евро
    4058.59₮
  • Японы иен
    24.95₮
  • Швейцарийн франк
    4326.9₮
  • Шведийн крон
    372.26₮
  • Английн фунт
    4769.61₮
  • Болгарын лев
    2075.22₮
  • Унгарын форинт
    10.04₮
  • Египетийн фунт
    70.46₮
  • Энэтхэгийн рупи
    42.23₮
  • Хонконгийн доллар
    460.35₮
  • ОХУ-ын рубль
    44.21₮
  • Казахстаны тэнгэ
    6.94₮
  • БНХАУ-ын юань
    494.2₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2591.27₮
  • Австралийн доллар
    2316.13₮
  • Чехийн крон
    162.82₮
  • Тайванийн доллар
    117.92₮
  • Тайландын бат
    109.47₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    841.97₮
  • Сингапурын доллар
    2767.97₮
  • АНЭУ-ын дирхам
    972.51₮
  • Кувейтийн динар
    11650.21₮
  • Шинэ Зеландын доллар
    2144.49₮
  • Данийн крон
    543.96₮
  • Польшийн злот
    949.75₮
  • Украины гривн
    86.22₮
  • Норвегийн крон
    347.94₮
  • Непалын рупи
    26.38₮
  • Өмнөд Африкийн ранд
    195.76₮
  • Туркийн лира
    92.43₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    12101583.77₮
  • Мөнгө /унцаар/
    117904.39₮
  • Зээлжих тусгай эрх
    4843.34₮
нийгэм,

Тэнэг шивээсчин: Үйлчлүүлэгчдийнхээ тоогоор би монголдоо нэгд орно

нийтлэсэн Site Default6 сар 21, 2019
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
Capture

Энэ удаа бид “Өөр мэдээ”-гийн зочноор  сошиал ертөнцийн “од” “Тэнэг шивээсчин”-г урилаа. АШУҮИС-г хүний их эмч мэргэжлээр дүүргэсэн энэ залуу өдгөө гоо сайхны салбарт гоёлын шивээсээр дагнан ажиллаад  10 жил болжээ. Хоббигоо ажил хэрэг болгосон шивээсчин П.Ганхуягтай ярилцлаа.

– Ярилцлагаа таны нэрнээс эхэлье. Артист нэрээ яагаад “Тэнэг шивээсчин” болгосон юм бэ?

– Нэрний тухайд нэг их түүх байхгүй. Найзуудтайгаа шийтгэлтэй тоглоод би хожигдсон. Тэгээд фэйсбүүк хаягаа тэнэг байдлаар өөрчлөх шийтгэл хүлээж “Тэнэг шивээсчин” болгосон юм. Гэтэл нэрээ 60 хоног өөрчилж болдоггүй. Нэг мэдсэн хүмүүс тэр нэрээр минь мэддэг болчихсон.  Тийм учраас одоо ч “Тэнэг шивээсчин” нэрээрээ л явж байна.

– Таныг эмч мэргэжилтэй гэж сонссон. Шивээсчин болсон түүх сонсвол бас л сонин зүйл ярих байх?

– Би АШУҮИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ нэг жил ажиллаад, нэг жил түлэнхийн эмчээр суралцаж байгаад сонирхлоо дагасан даа. Тухайн үед шивээс хийхийг заадаг сургалт байгаагүй учраас хүмүүс сонирхолоороо өөрсдөө оролдож сурдаг байсан.  2009 оноос хойш 10 жил шивээс хийж байна. Оюутан байхаасаа шивээс хийж эхэлсэн. Аливаа зүйлийг дөнгөж эхэлж байхад  хүн тухайн зүйлээ мэдэхгүй л байдаг. Эхэндээ бол салонд ажилд ороод шаардлагын дагуу шивээс хийж сурч байсан. Сүүлдээ косметик шивээс хөгжихийн хэрээр ганцхан Монголд ч биш дэлхий нийтэд хийж буй олон төрлийн шивээсийг интернэтээс хараад хэрхэн шивж буйг нь сураад туршиж эхэлсэн чинь  ажил маань улам илүү сонирхолтой болсон. Тэгээд л энэ ажилдаа бүрэн орж, өөрийгөө дайчлан зүтгэж байна даа.

–  Шивээсний төрөл дотроо олон янз. Боди-Арт маягийн биеийн шивээс, гоо сайхны шивээс гээд. Таньд аль нь илүү таалагддаг вэ?

– Уран бүтээлч хүн хийж буй зүйлдээ сэтгэл зүрхээ зориулаад эхлэхээр тухайн ажилдаа дуртай болдог. Би  тийм л шугамаар энэ ажилдаа дурласан. Шивээсийг косметик шивээс , гоёлын шивээс гэж хоёр ангилдаг. Косметик шивээс гэдэгт хөмсөг, контур, уруулын шивээс орно. Гоёлын шивээс гэдэг бол  биеийн шивээс юм.  Миний хувьд гоёл болон костемик шивээсийг хослуулж хийдэг.Гэхдээ  гоёлын шивээс нь миний сонирхлыг илүү их татдаг. Зураач, уран бүтээлч хүний хувьд шинэ юм хийнэ гэдэг чинь сайхан зүйл. Би ч мөн адил уран бүтээлч хүн.  Өөрийн хийсэн шивээснийхээ зургийг аваад урын сандаа оруулаад хийсэн бүтээлээ баяжуулаад явдаг. Цаасан дээр зурдаг зураач хүн нэгдүгээрт авьяастай, хоёрдугаарт тэрэндээ дуртай байх ёстой. Би шивээс хийхдээ дуртай учраас энэ зүйлд татагддаг байх.

-Өмнө нь “Хатад” салонтай байсан. Одоо урлан нээсэн гэсэн үү?

– 2017 онд “Хатад” салоноо нээж байсан. Шивээс хийдэг хүмүүс ихэнх нь салонд ажилладаг байлаа. Харин сүүлийн үед энэ салбарынхан хөгжиж байна. Салонд ажиллахаа болиод илүү уран бүтээлч тал руугаа болж, хувиараа тусдаа урлан нээж суух болсон. Энэ нь  гоо сайхан, шивээс хоёр салж байгаагийн шинж гэж ойлгож болно. Өмнө нь нэг салонд ороход нэг нь нүүрээ цэвэрлүүлж, хумсаа засуулж байхад нөгөө нь хөмсөг шивээд сууж байдаг байлаа.  Харин одоо илүү мэргэжлийн тал руугаа орж, шивээсчид нь зориулалтын сандал, ширээтэй, орчин ашиглаж буй багаж хэрэгслээсээ эхлээд бүх зүйл нь орчин нөхцөлдөө тохирсон урлан нээгээд сууж байна. Саяханаас “Амрита” урланг нээн ажиллуулж байна.

– 10 жилийн хугацаанд хэдэн хүнд шивээс хийсэн бэ. Тооцоо гаргасан уу?

– Давхардсан тоогоор 23000 хүний нэр, утасны дугаар, он сар өдөртэйгээ байдаг. Шивсэн хүнийхээ тоогоороо бол яалт ч үгүй Монголд нэгт явж байгаа. Харин  ур чадвараараа хэдэд явааг хэлж мэдэхгүй байна. Эрчүүд ч бас хөмсөгөө шивүүлэх гээд ирдэг болсон.

 – Сүүлийн үед хүмүүс хөмсөгний үстэй мэт шивээсийг их хийлгэх болсон байна. Ер нь ямар төрлийн шивээс хийлгэх нь хүнээсээ хамаардаг уу?

– Хөмсөгний шивээсийг D, 5D 6D ,омбре гэх мэтээр нэрлэдэг. Миний хувьд уусгалттай, энгийн уусгалттай, давхар уусгалттай, үстэй мэт шивээс гэж Монголоор  нь нэрлэчихдэг юм. Хөмсөгний хэлбэрийг нь тухайн хүний нүүрний онцлогт тохируулан зурж гаргадаг. Шивэлтээ бас арьс болоод хөмсөгний үсний байдалд тохируулж хийдэг. Их үстэй хүн байхад үстэй мэт 6D шивээс хийнэ гэвэл болохгүй, гоё харагдахгүй.  Хүний нүд, нүүрний хэлбэр, арьсанд тохируулж шивдэг.

-Бусад шивээсчдээс юугаараа ялгардаг вэ?

– Би уруул , контурыг маш сайн шивдэг. Хөмсөгийг сайн шивж чадахгүй ээ. Биеийн шивээс хийдэг учраас бусад косметик шивээсчдээс арай өөр маягаар контор, уруулыг шивдэг. Тогтоц, уусгалт, өнгө сайтай шивж чаддаг нь миний бусад шивээсчдээс ялгарах давуу тал нь юм даа.

-Та бусад шивээсчдээс хямд үнээр шивдэг. Үүнийг зарим хүмүүс чанаргүй гэж үзэх нь бий?

-Би өөрийгөө хямд шивдэг гэж боддоггүй. Монголдоо авч болох хамгийн сайн будаг, багаж хэрэгслийг ашигладаг. Хамгийн сайн орчин, урлангийн байрыг түрээслэж ажиллаж байна. Эдгээр бүх зардлаа гаргаад ийм байхад болно гэж нарийн тооцож гаргасан үнээрээ шивдэг.

-Таны үйлчлүүлэгчид охид бүсгүйчүүд байдаг. Хүн бүрийн сэтгэлд нийцүүлж шивнэ гэдэг амаргүй байх.  Шантарч байв уу?

– Шантарч байсан үе олон бий. Косметик шивээсний үйлчлүүлэгчдийн 99 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Эмэгтэй хүний сэтгэлд нийцүүлж ажиллана гэдэг эрэгтэй хүний хувьд их хэцүү ажил.  Ер нь хэл ам ихтэй гэж ойлгож болно. Үйлчлүүлэгчийн санаанд нийцтэл  нь шивнэ гэдэг хэцүү. Энэ мэргэжлийн нарийн ширийнийг мэдэхгүй хүн олон бий. Тухайлбал, арьсанд зүүгээр шивж байгаа учраас зүүний ормоор шарх үүснэ. Тэр нь эдгэхээрээ тав нь хууларч эдгэдэг. Шивсэн шивээс анх шивсэнээсээ 50 хувиар бүдгэрдэгийг ойлгохгүйгээс үл ойлголцол үүснэ. Шивээсчин сайн шивэхээс гадна тэр хүн өөрөө дэглэмээ бариад сайн эдгээх хэрэгтэй. Үүнийг ойлгохгүй хүн бас  олон бий. Тиймэрхүү  зүйлийг зохицуулж ажиллах хэцүү. Ийм үед шантарч болимоор санагдаж байсан үе зөндөө  байсан. Гэхдээ ажилдаа дуртай болохоор хэсэг хугацааны дараа эрч хүчээ сэргээгээд эргээд ажилладаг даа.

-Ажиллах хүслийг тань юу хөглөдөг вэ?

– Илчлэг ихтэй хоол л хүнд ажиллах эрч хүчийг өгдөг байх. /инээв/ Ажлаа хийж байхдаа хөгжим сонсдог. Тухайн өдрийн сэтгэл хөдлөл, аашаас хамаараад заримдаа хүчтэй, хүнд төрлийн ая сонсоно, заримдаа хөнгөн зөөлөн намуухан ая сонсоно.

-Шивээс хийхээс өөр хобби бий юу?

– Баримал хийх дуртай. Багаасаа л баримал хийсэн. Бас шүлэг, зохиол бичдэг. Удахгүй өөрийн бичвэрээр ном гаргах гэж байгаа.

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

666
Өмнөх

М.Энхсайханыг цагдан хорив

6 сар 21, 2019
Дараах

С.Эрдэнэ намынхаа гишүүдийг цагдаагаар дарамтлуулжээ

6 сар 21, 2019

Төстэй нийтлэлүүд

IMG_4949(1)
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Defaultөмнө 7 сар
464494141_974564748032085_1696668555067864149_n
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Defaultөмнө 7 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 3 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт