Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.07₮
  • Евро
    4058.59₮
  • Японы иен
    24.95₮
  • Швейцарийн франк
    4326.9₮
  • Шведийн крон
    372.26₮
  • Английн фунт
    4769.61₮
  • Болгарын лев
    2075.22₮
  • Унгарын форинт
    10.04₮
  • Египетийн фунт
    70.46₮
  • Энэтхэгийн рупи
    42.23₮
  • Хонконгийн доллар
    460.35₮
  • ОХУ-ын рубль
    44.21₮
  • Казахстаны тэнгэ
    6.94₮
  • БНХАУ-ын юань
    494.2₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2591.27₮
  • Австралийн доллар
    2316.13₮
  • Чехийн крон
    162.82₮
  • Тайванийн доллар
    117.92₮
  • Тайландын бат
    109.47₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    841.97₮
  • Сингапурын доллар
    2767.97₮
  • АНЭУ-ын дирхам
    972.51₮
  • Кувейтийн динар
    11650.21₮
  • Шинэ Зеландын доллар
    2144.49₮
  • Данийн крон
    543.96₮
  • Польшийн злот
    949.75₮
  • Украины гривн
    86.22₮
  • Норвегийн крон
    347.94₮
  • Непалын рупи
    26.38₮
  • Өмнөд Африкийн ранд
    195.76₮
  • Туркийн лира
    92.43₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    12101583.77₮
  • Мөнгө /унцаар/
    117904.39₮
  • Зээлжих тусгай эрх
    4843.34₮
нийгэм, Онцлох,

Нэг хүний ажлыг 4-5-уулаа “дамжилж” буй нь төр данхайсны баталгаа

нийтлэсэн Site Default6 сар 27, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
danhai

Шинэ Засгийн газар байгуулагдах бүрт төрийн алба руу гэнэтийн механик нүүдэл чиглэдэг. Монгол Улсын төрийн алба нь намын харьяа, УИХ, Засгийн газрын гишүүдийн ах дүү, амраг садан, найз нөхдийг шингээсэн асар том “агуулах” болон хувирсныг олон баримт нотолно.

Өнөөдрийн байдлаар төсвөөс цалинждаг 193,557 төрийн болон улс төрийн албан хаагч Монголд байна. Хөгжингүй орнуудын төрийн албан хаагчдыг хүн амтай нь харьцуулахад 100 иргэн тутамд нэг төрийн албан хаагч ногддог. Харин манайд 17 хүнд нэг төрийн албан хаагч ногдож буй нь дэлхийн жишгээс бараг зургаа дахин их байгаа юм.

Гэтэл энэ олон төрийн албан хаагчид төсвөөс олгож буй цалингийн зардал төсвийн урсгал зардалд хамгийн өндөр хувь эзэлж байгааг дэлхийн банкны төсвийн зардлын тойм судалгаанд өгүүлжээ. Үүний үр дүнд Монгол Улс ДНБ-ийхээ 6.5 хувийг төрийг албан хаагчдад цалин болгон өгч байна. Төсвийн урсгал зардлын хамгийн том бөгөөд хурдтай өссөн нь цалингийн зардал гэж уг судалгаанд тодотгожээ. Гэхдээ үүнийг цалин өсчээ гэж эндүүрэх вий. Харин төрийн албан хаагчдын тоо нэмэгдсэн учраас цалингийн зардал төсвийн урсгал зардалд дарамт болж байна гэсэн үг. Төрийн албан хаагчийн дундаж цалин улсын дундаж болон бусад салбартай харьцуулахад доогуур хэвээрээ л байгаа.

Гэвч Засгийн газар төрийн албыг цомхтгох бус харин ч данхайлгасаар байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар нийслэлд хоёр ч агентлаг байгуулж өгөв. Түүний өмнөх хуралдаанаар “зайлшгүй шаардлагатай” гэж хэлээд шанхайд Монголын Консулын ерөнхий газрыг байгуулж, бүтэц орон тоог нь баталсан. Мөн Истанбул, Токио… зэрэг хэд хэдэн хотод буй ЭСЯ-ны орон тоог нэмсэн.

17 хүн тутамд нэг төрийн албан хаагч ногдож байна

Гэвч төрийн албанд хүн нэмэгдлээ гээд хүч нэмэгдсэнгүй. харин ч сульдаатай хүүхэд шиг сул, чадваргүй болж байна.

Яг үнэндээ төрийн албанд мэргэшсэн түшмэдийн хэрэгцээ үгүй болж, төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалт зөвхөн захиалагч байгууллагын буюу даргын дэмжсэн онцгой эрхтэй нэгэнд зориулагддаг болсоор удаж буй. Сонгуулийн циклээр яригддаг байсан төрийн албаны халаа сэлгээ Засгийн газрын “нас”-аар хэмжигдэх болж, намчирхах, нутгархах, фракцлах үзлийн үерт автаж байна. Төрийн албанд ур чадвараас өмнө улс төрийн хамаарлыг нь хардаг болсон өнөө үед төрийн мэргэшсэн, мерит зарчмыг яриад ч хэрэггүй. Нэг сайд солигдоход тухайн яам дагаад бүтцийн өөрчлөлт хийж буй нь дарга нарт төрийн албыг төрлийнх болгох боломж олгосоор буй юм. 2000 онд төрийн албаны нийт халаа сэлгээ таван хувиас хэтэрдэггүй байсан бол 2016 оны сонгуулий дараа 16 хувьд хүрчихээд байгаа нь дээрхийн баталгаа.

Төр ийн данхайсан нь өмнө нь нэг хүний хийдэг байсан ажлыг өнөөдөр 4-5 хүн “дамжилдаг” болсон гэсэн үг. Энэ бол сонгуулийн ялалтын /сүүлийн үед фракцын ялалт болсон/ бялуу хуваарилалтын сонгодог жишээ, төрийн алба нам доторх бүлэг фракц, эвсэл, хамтрагчдын ам тосдох хэрэгсэл болсныг гэрчлэх баримт. Нөгөө талаар яам, тамгын газрууд ажлаа мэдэхгүй газар, хэлтсийн дарга, мэргэжилтнээр дүүрч, олноор нь хоморголж ажлаас халсны улмаас нотолгоо, судалгаатай бодлого боловсруулж, төрийн бодлогын тогтвортой байдлыг хангах чадвартай ажилтны хомсдол нүүрлэж, төрийн шийдвэр гаргах тогтолцоо нуран, засаглалын чадвар сулрах аюул тосож байна. Үүнийг илтгэх таагүй нэгэн үзүүлэлт мөн л дэлхийн банкны тайланд дурдагджээ. төсвийн үр ашигтай байдлын үнэлгээгээр Монгол Улс сүүл мушгиж, 124 дүгээр байрыг “эзэлжээ”.

Төр үүссэн цагаас хойш төрийн алба, хүнд суртлын аппаратыг багасгахын төлөө улс орнууд хөөцөлдөж буй. Дэвшил ч гарч байгаа. Жишээ нь Финландын хотын захиргаанд бараг хүн ажилладаггүйг уихаас томилолт аваад, туршлага судлахаар явсан нөхөд хараад толгой сэгсрэн шагшраад ирж байв. Яагаад гэвэл төрийн бүх үйлчилгээ цахимжиж, хүний хамаарал шаардлагагүй болсон гэсэн үг.

Уг нь Монгол төрд алтан аргамж болсон төрийн албаны залгамж чанар гэсэн нэг зарчим бий. Энэ зарчмаа хадгалж чадсан бол заавал олон улсад мөрдөгддөг мерит тогтолцоог нэвтрүүлэх ёстой гэж цэцэрхэх шаардлага гарахгүй байв. Ажлаа мэддэг, тухайн байгууллагынхаа амьд архив болтлоо он удаан жил ажилласан хүмүүс дэвшиж ажилладаг тогтолцоо манай улсад үгүйлэгдэж байна. Энэхүү тогтолцоог бий болгох зорилгоор төрийн албаны тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн авч, дарга дагасан халаа сэлгээ үргэлжилсээр байна. Хамгийн сүүлд нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы захирамжаар орон сууц, нийтийн аж ахуйн газрын дарга Ж.Батсайханыг халж, оронд нь Н.Мэндбаяр хэмээх хүнийг томилох болсонтой холбогдуулан тус газарт бослого гарах шахаад буй.

С.Амарсайхан хотын даргын албан тушаалд очсоноосоо хойш нийслэлийн 12 агентлагийн нэр хаягийг сольж, хоёр агентлаг шинээр байгуулан хэд, хэдэн дарга нарын халаа, сэлгээ хийсэн гэх мэдээллийг НИТХ дахь АН-ын бүлгээс өгөөд буй.

Одоо ч нийслэл хотод халаа сэлгээ, шинэ томилгоо явагдаж, халагдсан хүмүүс нь шүүхэд хандсан албан тушаалын эцэс төгсгөлгүй тэмцэл өрнөж байна.

2012 оны сонгуулийн дараа л гэхэд 16000 орчим төрийн албан хаагч хөдөлгөөнд орж, 11000 гаруй нь ажлаасаа халагдсан гэдгийг тухайн үеийн төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Б.Энхбаяр хэлж байлаа. Харин МАН сонгуульд ялсан 2016 оны сонгуулийн дараа Б.Энхбаяр өөрөө хууль зүй, дотоод хэргийн дэд сайд болсон. Гэвч Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсноор тэрбээр мөн суудлаасаа буусныг энд тодотгоё.

Тэгвэл 2016 оны сонгуулийн дараа төрийн албанаас 22235 хүн халагдаж солигдсон тухай “тогтвортой ажлын байр” төрийн бус байгууллагын тэргүүн Н.Тэгшбаяр хэлсэн юм. Тэрбээр АН засгийн эрх барьж байх 2012-2016 оны үед Цөмийн энергийн газрын дарга, Геологийн төв лабораторийн захирлаар ажиллаж байлаа. 2020 оны сонгуулийн дараа бас хэн нэгэн нь төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо байгуулаад шинэ Засгийн газар тэдэн хүн халчихлаа гээд яриад суухыг үгүйсгэхгүй.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

739
Өмнөх

Free Advice On Roasting Coffee

6 сар 27, 2019
Дараах

АН-ын гишүүд даргынхаа гомдлоор цагдаад шалгуулдаг болов

6 сар 27, 2019

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног
e7477dadf05a8054ad059828830bbfd93a97fb78
Онцлох, Эдийн засаг,

Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 3 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт