Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.83₮
  • Евро
    4004.61₮
  • Японы иен
    24.6₮
  • Швейцарийн франк
    4288.08₮
  • Шведийн крон
    367.44₮
  • Английн фунт
    4757.04₮
  • Болгарын лев
    2047.53₮
  • Унгарын форинт
    9.94₮
  • Египетийн фунт
    71.24₮
  • Энэтхэгийн рупи
    41.71₮
  • Хонконгийн доллар
    457.3₮
  • ОХУ-ын рубль
    44.46₮
  • Казахстаны тэнгэ
    7.01₮
  • БНХАУ-ын юань
    496.11₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2561.81₮
  • Австралийн доллар
    2296.62₮
  • Чехийн крон
    160.76₮
  • Тайванийн доллар
    118.59₮
  • Тайландын бат
    107.65₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    834.77₮
  • Сингапурын доллар
    2756.07₮
  • АНЭУ-ын дирхам
    972.73₮
  • Кувейтийн динар
    11628.41₮
  • Шинэ Зеландын доллар
    2113.15₮
  • Данийн крон
    536.79₮
  • Польшийн злот
    943.67₮
  • Украины гривн
    86.09₮
  • Норвегийн крон
    344.22₮
  • Непалын рупи
    26.07₮
  • Өмнөд Африкийн ранд
    197.78₮
  • Туркийн лира
    92.01₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11460775.09₮
  • Мөнгө /унцаар/
    115409.2₮
  • Зээлжих тусгай эрх
    4819.45₮
нийгэм,

“Наро Банчэн Хутагт” сангаас “Өргөө” амаржих газар 150 сая төгрөгийн автоклав хандивлалаа

нийтлэсэн Site Default7 сар 3, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
3n99pf88

Халдваргүйтлийг хамгийн дээд зэргээр сахин хамгаалах учиртай “Өргөө” амаржих газар аюулгүй ажиллах нөхцөл бүрдлээ. Тус эмнэлгийн автоклав буюу ариутгалын аппарат нь хоёр жилийн өмнөөс хэвийн ажиллах боломжгүй болж, тодорхой хэмжээгээр засвар, үйлчилгээ хийдэг ч үр дүн муутай байжээ.   

Харин “Наро Банчэн Хутагт” сангийн зүгээс тус амаржих газарт 150 сая төгрөгийн үнэ бүхий автоклав буюу ариутгалын аппаратыг хүлээлгэн өглөө. Эмнэлгийн хамт олон дээрх аппаратаа доголдож эхэлснээс хойш хоёр жилийн хугацаанд холбогдох газруудад хүсэлт тавьсан ч шийдэгдэлгүй өнөөг хүрчээ. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнууд “Наро Банчэн хутагт” санд ханджээ.

Тэдний энэхүү хүсэлт ёсоор болж, ариутгалын шинэ аппараттай боллоо. Аппаратыг хүлээлгэн өгөх үеэр Халхын тамгатай 13-н хутагтын нэг Наро Банчэн Гэгээн Данзанлхүндэв “Наро Банчэн хутагт сангийн зүгээс нийгмийг соён гэгээрүүлэх сургалт болон хүмүүнлэгийн ажлыг чадах чинээгээрээ хийхийг зорьж байгаа. Өмнө нь манай сангийн зүгээс зарим эмнэлэг, цэцэрлэгүүдэд шаардлагатай аппаратууд хандивлан өгч байсан.  Энэ удаа “Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нь хүлээлгэн өгч байна. Тус эмнэлгийн зүгээс хүсэлт тавьсны дагуу бид судалсан. Үнэхээр, зайлшгүй шаардлагатай аппарат байсан. Тиймээс өнөөдөр ийн хүлээлгэн өгч байна” гэсэн юм.

Наро Банчэн Гэгээн Данзанлхүндэв өөрт нь олон түмний өргөсөн өргөл хандивыг ийн “Наро Банчэн Хутагт” сангаар дамжуулан нийгмийн сайн, сайхны төлөөх буяны ажилд зарцуулдаг. Энэ удаа ч мөн олон нийтийн өргөл, хандиваар цугларсан 150 сая төгрөгөөр ариутгалын багаж, тоног төхөөрөмж авч өгч буй юм.

Энэхүү арга хэмжээнд Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц хүрэлцэн ирсэн байв. Тэрээр хэлэхдээ Манай залуу үе, хувилгаад  бусдыг бодсон сайхан сэтгэлтэй, буян үйлдэж, дагуулж байгаад би их баяртай байна. Би өнөөдөр Монголын Бурхан шашинтны тэргүүний хувьд энэ сайхан буяны үйл ажиллагаа хийж байгаад нь даган баясах, хутагтынхаа ямар ажил хийж, туурвиж байгааг үзэх гэж ирсэн. Нэлээд өндөр үнэтэй аппарат хэрэгслийг монголын олон үрсэд оновчтой газар өгч байгаад нь баяртай байна.” гэлээ.  

Харин “Өргөө” амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга А.Дүүрэнбилэг “Манай амаржих газрын хувьд 450 гаруй ажилтан, 360 ортой үйл ажиллагаагаа явуулдаг. Жилдээ 12 мянга гаруй эхийг амаржуулдаг ууган байгууллагын нэг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд манай байгууллагын хамгийн том цөм болсон ариутгалын хэсэгт техникийн үйлчилгээ хийгдсэн боловч ашиглалтын хугацаа нь нэгэнт дуусчихсан болохоор доголдол гарах зэргээр хүндрэлтэй нөхцөлүүд үүссэн.  “Наро банчэн хутагт” сангийн зүгээс эмнэлгийн тоног төхөөрөмжийн ариутгалын аппаратыг хандивлаж байгаа нь эх үрсийн эрүүл мэндийн төлөө үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаа хэрэг. Эх, нярайтай холбоотой бүхий л багаж, тоног төхөөрөмж, мэс засал, ариун зөөлөн эдүүд бүгд ариутгалын аппаратаар ариутгагдсан байх шаардлагатай байдаг. Тиймээс энэ автоклав манай эмнэлэгийн нэн тэргүүнд шаардлагатай төхөөрөмж байсан. Монголын олон мянган эх, үрс, ирээдүйн төлөө буяны гараа сунгаж, бидний хүсэлтийг хүлээн авсан “Наро Банчэн Хутагт” сангийн хамт олонд гүнээ талархаж байна.” гэлээ.

Нийслэлийн “Өргөө” амаржих газар өдөртөө зөвхөн амаржихаар 40-50 эх хэвтдэг. Тиймээс ариутгал, халдваргүйжилтийн ажил хамгийн чухал. Өнгөрсөн жилүүдэд автаклав нь ажиллахгүй тохиолдолд тус эмнэлгийнхэн бусад төрөх болон эмнэлэгт багаж, тоног төхөөрөмжөө ариутгадаг байжээ. “Наро Банчэн Хутагт”сангийн тусламжаар ийн шинэ орчин үеийн ариутгалын аппараттай болсондоо эмнэлгийн эмч, ажилтнууд ч талархаж байлаа.

801
Өмнөх

З. Энхболд ажлаа өгөхөөр болсон уу

7 сар 3, 2019
Дараах

“Харш”-ийн Бааскад ‘Гавьяат’ хүртээх цаг нь болжээ

7 сар 3, 2019

Төстэй нийтлэлүүд

IMG_4949(1)
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Defaultөмнө 7 сар
464494141_974564748032085_1696668555067864149_n
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Defaultөмнө 7 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 1 сар
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 1 сар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 1 сар
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт