Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3526.34₮
  • Евро
    3845.83₮
  • Японы иен
    26.93₮
  • Швейцар франк
    3849.72₮
  • Шведийн крон
    344.55₮
  • Английн фунт
    4341.1₮
  • Болгарын лев
    1966.45₮
  • Унгарын форинт
    9.96₮
  • Египетийн фунт
    113.94₮
  • Энэтхэгийн рупи
    42.89₮
  • Хонгконг доллар
    449.26₮
  • ОХУ-ын рубль
    46.17₮
  • Казахстан тэнгэ
    7.59₮
  • БНХАУ-ын юань
    516.5₮
  • БНСУ-ын вон
    2.75₮
  • БНАСАУ-ын вон
    27.13₮
  • Канадын доллар
    2579.62₮
  • Австралийн доллар
    2375.7₮
  • Чех крон
    162.47₮
  • Тайван доллар
    116.21₮
  • Тайланд бат
    103.35₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    798.54₮
  • Сингапур доллар
    2659.78₮
  • АНЭУ-ын дирхам
    960.2₮
  • Кувейт динар
    11522.48₮
  • Шинэ Зеланд доллар
    2216.13₮
  • Данийн крон
    516.42₮
  • Польшийн злот
    821.55₮
  • Украйны гривн
    95.97₮
  • Норвегийн крон
    339.39₮
  • Непалын рупи
    26.8₮
  • Өмнөд Африкийн ранд
    194.17₮
  • Туркийн лира
    185.18₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6973249.19₮
  • Мөнгө /унцаар/
    80560.65₮
  • Зээлжих тусгай эрх
    4731.84₮
нийгэм, Хот,

Бүгдээрээ ер нь машинтайгаа урагшаа ч үгүй, хойшоо ч үгүй, таг түгжрээд зогсож байх уу?

нийтлэсэн Site Default8 сар 5, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
tugjrel

“Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллын үе буюу өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагт ОРОН НУТГИЙН ДУГААРТАЙ тээврийн хэрэгслийг хотын А, В бүс дэх авто замын хөдөлгөөнд оролцуулахгүй түр хязгаарлахаар төлөвлөж байна. Та үүнийг дэмжих үү” гэсэн санал асуулга явуулжээ, нийслэлээс. Үндсэн хуулиар олгогдсон эрхийг минь зөрчлөө, Ард иргэдийг хот, хөдөөгөөр нь ялгаварлан гадуурхлаа, Тэгвэл хотынхон та нарыг нутагтаа хөл тавиулахгүй дээ гэх зэргээр олон нийтийн сүлжээнийхэн мушгиж тонгороод “гөвж” эхэлжээ.

Эрүүл ухаанаар бодоод үзэхэд ийм санал асуулга төдийхөнд тэгж барьц алдан сандраад байх зүйл энд үгүй мэт. Хотынхон ажил алба, хичээл сургууль, цэцэрлэг яслидаа  явах гээд ид бужигнадаг 07:00-10:00 цагийн хооронд орон нутгийн жолооч нар заавал барьцаж байгаа аятай Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам руу орох гэж зүтгэх хэрэг үнэндээ бий юү гэдгийг нэг бодолцоод үзмээр. Үнэхээр зайлшгүй хэрэг байлаа гэхэд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж болно, эс бөгөөс урдуур, хойгуур тойроод явах боломж уг нь хэнд ч нээлттэй. Тэгээд ч А, В бүс буюу Их, Бага тойруу руу орон нутгийн тээврийн хэрэгслийг өглөө, оройны хэт ачааллын үеэр нэвтрүүлэхгүй гэж байх нь зөв үү гэж л санал асууж байгаа болохоос хөдөөгийн жолооч нарыг Улаанбаатарт хөл тавиулахгүй, хаагуур ч явуулахгүй гээд эцэслэн шийдчихсэн хэрэг огт биш билээ. Түгжрэл арай саардаг үе буюу 10:00-17:00 цагийн хооронд, мөн орой 20:00 цагаас хойш хотын төвөөр тааваараа зорчиж, такси үйлчилгээндээ чөлөөтэй хийж болно. Яагаад такси үйлчилгээний тухай яриад эхлэв гэж үү?

Замын хөдөлгөөний ид ачааллын үеэр ОРОН НУТГИЙН ДУГААРТАЙ тээврийн хэрэгслийг яагаад “алагчлах” болсон шалтгаан чухам эндээс улбаатай. Тээврийн цагдаагийн газраас гаргасан судалгаагаар орон нутгийн дугаартай 17 мянган машины жолооч нийслэлд түр болон байнга оршин суудаг тогтоогджээ. Орон нутгийн дугаартай 360 гаруй тээврийн хэрэгслийн жолоочоос түүвэр судалгаа авахад “50 гаруй хувь нь Улаанбаатар хотод 1 сараас дээш хугацаагаар оршин суудаг (угтаа “халтуур” хийдэг) гэсэн бол 15 хувь нь хувийн ажлаар хотод ирсэн гэж хариулсан бол 30-аад хувь нь тодорхой зорилгогүйгээр замын хөдөлгөөнд оролцож байгаагаа хүлээн зөвшөөрсөн байна. Засаг даргын зөвлөлийн хуралдаанд хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатарчууд замын хөдөлгөөний түгжрэлээ яаж бууруулах вэ гээд янз бүрийн шийдэл хайж байхад дээрээс нь нэмээд орон нутгийн дугаартай 17 000 автомашин түр буюу байнга оршин суудаг гэсэн судалгаа байна. Эдгээр явуулын автомашинуудыг цагийн хязгаартай явуулах эрх хотод бий. Энэ 17 000 машины хөдөлгөөнийг замын хөдөлгөөний ачаалалтай үед хотын төв рүү оруулахгүй, түр хязгаарлавал ачаалал хэрхэн буурахыг хүн болгон мэдэж байгаа” хэмээсний учир энэ аж. Тийм ээ, Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй 1.5 сая хүний эрх ашгийн төлөө нийслэл хотын зүгээс энэ зэргийн зохицуулалт хийж яагаад болохгүй гэж. Миний эрх нөгөө хүний хамрын үзүүрээр хязгаарлагддаг гэдэг дээ. Тэр тусмаа их хотын аж амьдралын тухай ярихад нэг хүний бус, нэг хэсэг бүлгийн биш, нийтийн эрх ашиг гэдэг дүрэм журам хамгийн түрүүнд үйлчлэх учиртай.

Нэг л зүйлийг ойлгочиход гэмгүй. Энэ шийдвэр хэрэгжлээ гэхэд ямар ч зорилгогүйгээр хүрээ хотод машинтайгаа дэмий сэлгүүцэж байгаа 30-аад хувь болон 1 сараас дээш хугацаагаар Улаанбаатарт оршин сууж “халтуур” хийдэг 50 гаруй хувьд хамгийн их хамаатай юм билээ. Түүнээс биш эмнэлэгт яаралтай хүн үзүүлэх гээд урьд шөнө нь хөдөөнөөс ирсэн жолоочийг хотын төвөөр явуулахгүй гэж “нударга зангидаад” байгаа хэрэг ерөөс биш гэнэм.

Улаанбаатарт өдөр тутам замын хөдөлгөөнд оролцдог 420 гаруй мянган автомашины асуудлыг хэрхэн зохицуулж, түгжрэлийг бууруулах вэ гээд олон хүн толгойгоо гашилгаж, аргаа барж ядаж байгаа. Арга ядахдаа л энэ их түгжрэлд нэрмээс болж байгаа орон нутгийн дугаартай 17 000 машиныг хөдөлгөөний ид ачаалалтай үед хотын төв рүү оруулахгүй байвал яах вэ гэдэг санал дэвшүүлж. Харин манайхан л болсон хойно “Одоо тэгвэл орон нутгийн жолооч нар хотын дугаар авцгааж, хуурамч бичиг баримттай хүмүүс олширно доо” хэмээн сөргүүлэн “занаж” байх авай. Муугий нь хамгийн түрүүнд бодож олоод, бусдадаа үлгэрлэх энэ муухай монгол зан уу.

Ямар нэг дорвитой арга хэмжээ авахгүй, энэ хэвээрээ яваад байвал 2 жилийн дараагаас улаанбаатарчууд зам дээр машинтайгаа 0 зогсолт хийхэд ойрхон болсныг албаныхан сануулж буй. Дуугүй суухаар юу ч хийхгүй байна гэнэ, шийдэх гээд санаачилга гаргахаар “Хүний эрхэнд халдлаа” гэнэ. Эсвэл бүгдээрээ ингэж байхаар машинтайгаа урагшаа ч үгүй, хойшоо ч үгүй түгжрээд зогсож байх уу. Тэгээд чи, би гэж тамын тогооны үлгэр шигээ хэмлэлдэхгүй, бүгдээрээ зам дээр цаг, мөнгөө үрэн, нервээ бараад байж байя, яршиг.

400
Өмнөх

Унгар Улсад 700 оюутан суралцуулна

8 сар 5, 2019
Дараах

Түрээсийн орон сууцанд орохоор 35 мянган иргэн бүртгүүлжээ

8 сар 5, 2019

Төстэй нийтлэлүүд

ergen tulult_03_20_mon1
Онцлох, Хот,

ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 өдөр
large-6413046e522df447f994ff11
Онцлох, Хот,

Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    өмнө 3 өдөр
  • Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    өмнө 3 өдөр
  • Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    өмнө 1 долоо хоног
  • Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    өмнө 1 долоо хоног
  • Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    өмнө 1 долоо хоног
  • Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    өмнө 1 долоо хоног
  • УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    өмнө 1 долоо хоног
  • Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    өмнө 1 долоо хоног
  • Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    өмнө 2 долоо хоног
  • Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт