Дуучин Жастин Бибер, Селена Гомез нар 2011-2014 онд болзож, Холливудын хамгийн сайхан хосуудын нэг хэмээн нэрлэгдэж явсан ч тэдний харилцаа салалтаар өндөрлөсөн юм.
2017 онд хосууд эргэн нийллээ гэсэн мэдээг фенүүддээ дуулгасан ч одоог хүртэл тэдний харилцаа ойлгомжгүй хэвээр байгаа тухай хэвлэлээр мэдээлж байгаа билээ. Харин Жастин Бибер хуучин болзож байсан модель Хейли Болдуинтай харилцаагаа сэргээж хамтдаа байх нь папарацчдын дуранд ихээр өртөх болсон юм.
Тэгвэл Хейли Болдуины аав жүжигчин Стефен Болдуин өөрийн твиттер хуудсандаа “Шинэхэн сүйт бүсгүй болох охиндоо баяр хүргэе” хэмээн бичжээ.
www.Seen.mn