Аргын тооллын 9 сарын 12, Буд гараг. Билгийн тооллын 3, Тэргүүн дагуул одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 6 цаг 26 минутад мандан, 19 цаг 09 минутад жаргана.
Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Рихи ургана. Ус рашааны шимтэй болох долоон хоног үргэлжилнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.