Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр /11.29/ хуралдах байсан ч ирц бүрдээгүй, Ёс зүйн дэд хорооны хурлын дараа хуралдана гэх шалтгаанаар хойшилсон.
Өнөөдөр /11.30/ өглөө 09.00 цаг Ёс зүйн дэд хороо хуралдахаар зарлаад бүтэн хоёр цаг өнгөрсөн ч эхлээгүй байна. Тус дэд хороогоор ЖДҮХС-гаас зээл авсан гэх гишүүдийн асуудлыг хэлэлцэх юм. Тус дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн C.Бямбацогт, бүрэлдэхүүнд Х.Баделхан, Л.Мөнхбаатар, Б.Наранхүү, Д.Сарангэрэл, Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, М.Энхболд, Д.Эрдэнэбат нар багтдаг юм.
Эх сурвалж:www.polit.mn