Энэ сарын 24-ны өдөр 285-р галт тэргэнд зорчиж явсан эмэгтэйг тухайн галт тэрэгний үйлчлэгч эмэгтэйчүүд эх барьж авчээ. Зорчигч Сайншандаас Улаанбаатарыг зорьж явсан бөгөөд бие давхар бүсгүй үүрээр гэнэт өвдөлт өгч эхэлсэн байна. Улмаар 06:00 цагийн үед 31-р цувааны үйлчлэгч Намжилмаа, Бурмаа, Онон нар эх барьж, зорчигч бүсгүй эсэн мэнд амаржиж хүүтэй болжээ.