Монголын урлагт томоохон байр суурь эзэлдэг хөгжмийн зохиолч, урлагийн гавъяат зүтгэлтэн Л.Балхжав Чингүүн, Билгүүн хэмээх хоёр хүүтэй.
Түүний том хүү Б.Чингүүн “18 нас” киноны гол дүрийн жүжигчин гэдгээр нь олонд танигдсан залуу жүжигчин Ч.Сэлэнгийг өөрийн хайртай бүсгүйгээрээ сонгосон билээ. Тэгвэл Л.Балхжавын бага хүүгийн сонголт ч мөн адил жүжигчин бүсгүйг онилжээ.
Түүний сонгосон бүсгүй яг одоо үзэгчдийг байлдан дагуулаад буй “Яг түүн шиг” шоуны оролцогч, “Тю Тю” киноны гол дүрийн жүжигчин гэдгээрээ олонд танигдаж яваа М.Цэрэндолгор буюу Цэдо юм. Б.Билгүүн олон залуусын харцыг булаасан бүсгүйг өөрийн болгосоноо “I’m lucky” хэмээн тодорхойлжээ.
Өөрсдийн харилцаагаа тэр бүр олонд дэлгээд байдаггүй хосууд маань чамгүй удаан хугацааг хамтдаа өнгөрүүлж байгаа гэнэ.
Эх сурвалж: Seen.mn