Канадын дуучин Жастин Бибер түүний эхнэр Хейли Болдуинд дургүйлхэж, Биберыг хуучин найз бүсгүй Селена Гоместай эргэн нийлэх хэрэгтэй гэж байгаа шүтэн бишрэгчиддээ хандан Instagram хуудсаараа дамжуулан үг дайжээ.
Үнэхээр ч Биберын шүтэн бишрэгчид түүний эхнэрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, тэдний хайртай дуучин Селенаг мартахын тулд, албаар Хейлитэй нийлсэн, удахгүй Селена Бибер нар дахин эргэн нийлнэ гэхчлэн комментууд маш ихээр бичдэг нь дуучныг залхаасан бололтой.
Эдгээр комментын хариуд Бибер:
– Би экс найз бүсгүй дээрээ эргэн очихын тулд өөр хүнтэй гэрлэнэ гэдэг үнэхээр утгагүй. Ийм сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс өөрсдөөсөө ичих хэрэгтэй. Тийм ээ, би Селенад хайртай байсан, хайртай… Тэрээр миний сэтгэл зүрхэнд мартагдашгүй дурсамж үлдээсэн… Гэхдээ өнөөдөр миний амьдрал өөрчлөгдсөн, би сонголтоо хийж, амьдралынхаа ханийг сонгосон гэдгийг та бүхэн ойлгож, Хейли бид хоёрыг тайван орхихыг хүсч байна.
Хейли бол миний эхнэр, миний хамгийн дотны хүн… Та бүгдэд таалагдахгүй байж болох ч энэ бол миний амьдрал…. гэж Instagram хуудсан дээрээ бичжээ.