Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3525.51₮
  • Евро
    3817.42₮
  • Японы иен
    27.07₮
  • Швейцар франк
    3841.68₮
  • Шведийн крон
    341.04₮
  • Английн фунт
    4326.15₮
  • Болгарын лев
    1951.84₮
  • Унгарын форинт
    9.94₮
  • Египетийн фунт
    113.91₮
  • Энэтхэгийн рупи
    42.87₮
  • Хонгконг доллар
    449.15₮
  • ОХУ-ын рубль
    46.32₮
  • Казахстан тэнгэ
    7.75₮
  • БНХАУ-ын юань
    514.67₮
  • БНСУ-ын вон
    2.73₮
  • БНАСАУ-ын вон
    27.12₮
  • Канадын доллар
    2569.24₮
  • Австралийн доллар
    2357.86₮
  • Чех крон
    161.69₮
  • Тайван доллар
    116.27₮
  • Тайланд бат
    103.52₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    796.73₮
  • Сингапур доллар
    2655.05₮
  • АНЭУ-ын дирхам
    960₮
  • Кувейт динар
    11520.15₮
  • Шинэ Зеланд доллар
    2198.51₮
  • Данийн крон
    512.39₮
  • Польшийн злот
    815.75₮
  • Украйны гривн
    95.46₮
  • Норвегийн крон
    339.15₮
  • Непалын рупи
    26.79₮
  • Өмнөд Африкийн ранд
    194.43₮
  • Туркийн лира
    184.89₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    7014072.66₮
  • Мөнгө /унцаар/
    81621.02₮
  • Зээлжих тусгай эрх
    4751.31₮
нийгэм,

Хашаа, хайс барих, ашиглах, буулгах журмыг хэрэгжүүлсэнээр нийслэлийн ногоон байгууламж 20-30 хувиар нэмэгдэнэ

нийтлэсэн Site Default4 сар 10, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
t 27

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, Хот байгуулалт хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Тулга нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журмын төслийг танилцуулав. Тус журмаар нийслэлийн нутаг дэвсгэрт хотын өнгө үзэмж, тохижилт бүхий газар, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам чөлөөлөх, авто болон явган зорчигчийн орц гарцыг нээх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хашаа, хайс барих, ашиглах буулгахтай холбогдсон харилцааг зохицуулна. Харин гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршилд өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа газар хууль, тогтоомжоор тогтоогдсон хамгаалалттай бүс, тусгай хэрэгцээний болон хөдөө аж ахуйн газарт хашаа, хайс барих, ашиглах буулгахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулахгүй гэв. Журамд хашаа, түр хашаа, хайс, амьд хайс байгууламж бариулахаар тусгагджээ. Тодруулбал, хашаа нь хөдөлгөөн хязгаарлаж, эдэлбэр газрын орон зайг тусгаарласан байгууламж, түр хашаа нь тодорхой хугацаанд ашиглагдах байгууламж, хайс нь зам, талбайг хамгаалах, чимэглэх зориулалтын байгууламж, амьд хайс нь нэг буюу түүнээс дээш эгнээ бүхий эмжээрлэн тарьсан бут сөөгөөр хийсэн байгууламж байна. Энэ журам хэрэгжсэнээр нийслэлийн ногоон байгууламж 20-30 хувиар нэмэгдэнэ гэдгийг онцгойлон дурдав. 

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Нийслэлийн харъяа бүхий бусад газруудтай хамтарч ажиллах, харилцан үүрэг хүлээх асуудлыг тусгаж бий болговол зүгээр. Хүмүүсийн амьд хайсд хандах хандлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн Тэргүүлэгчдийн хэлсэн саналыг нэмэлтээр хавсарган хэлэлцүүлэг болгож оруулбал” хэмээн санал хүргэв. Журмыг батлах тухай асуудлыг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит 24-р хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Хуралдааны дараагийн асуудал болох хөрөнгө бүртгэн авах тухай асуудлаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах VI дугаар хорооны 259-р цэцэрлэгийн барилга, XII дугаар хорооны 105-р цэцэрлэгийн өргөтгөл барилга, XIII дугаар хорооны Цагдаагийн 3-р хэлтэсийн өргөтгөл барилга, XXI дүгээр хорооны 121-р сургуулийн дотуур байр, XXII дугаар хорооны 244-р цэцэрлэгийн барилга байгууламжийг нийслэлийн өмчит бүртгэж авлаа.

Түүнчлэн хуралдаанаар үйл ажиллагаа явуулж буй байрны хувьд эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, статистикийн болон аж ахуйн нэгжийн улсын тооллогод хамрагдсан, газрын болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, санхүү татварын зөрчилгүй, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа 42 шашны байгууллагын зөвшөөрлийг нэг жилээр сунгаж, үйл ажиллагаа нь зөрчилтэй 18 шашны байгууллагын зөвшөөрлийг түр сунгахгүй байлгаж зөрчлийг арилгуулах, нэр бүхий гурван шашны байгууллагын зөвшөөрлийг сунгахгүй болсон зэрэг бусад асуудлыг хэлэлцэв.

361
Өмнөх

Жастин Бибер: -Би Селенад хайртай байсан, хайртай, гэхдээ…

4 сар 10, 2019
Дараах

Нийслэлийн засаг даргын орлогч болон төслийн удирдагчдад нэр дэвшигчдийг дэмжлээ

4 сар 10, 2019

Төстэй нийтлэлүүд

335049064_522808730034721_3481131063601656190_n
нийгэм, Онцлох,

Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног
zOyIN7AZk0ZXGga2uXEq
нийгэм, Онцлох,

Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • Богдхан төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авахыг дэмжлээ

    Богдхан төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авахыг дэмжлээ

    өмнө 1 өдөр
  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд хүслээ

    Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд хүслээ

    өмнө 1 өдөр
  • НИЙСЛЭЛИЙН ЗҮРХЭНД НОГООН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БҮТЭЭХ ЗУРАГ ТӨСӨЛ БАТЛАГДЛАА

    НИЙСЛЭЛИЙН ЗҮРХЭНД НОГООН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БҮТЭЭХ ЗУРАГ ТӨСӨЛ БАТЛАГДЛАА

    өмнө 1 өдөр
  • Жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх саналыг Засгийн газраас өглөө

    Жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх саналыг Засгийн газраас өглөө

    өмнө 2 өдөр
  • Монголбанк 6 сая ам.доллар худалдаж, 12 сая ам.долларыг худалдан авлаа

    Монголбанк 6 сая ам.доллар худалдаж, 12 сая ам.долларыг худалдан авлаа

    өмнө 3 өдөр
  • Богдхан төмөр замын трассын нийт урт нь 144.9 км урт байна

    Богдхан төмөр замын трассын нийт урт нь 144.9 км урт байна

    өмнө 3 өдөр
  • ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    өмнө 1 долоо хоног
  • Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    өмнө 1 долоо хоног
  • Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    өмнө 2 долоо хоног
  • Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт