Гадаадын жуулчнаас илүү төлбөр нэхэмжилсэн таксины жолоочид арга хэмжээ авчээ.
Өчигдөр буюу 7 дугаар сарын 10 ны өдөр УИД-ээс Офицер хүргүүлсэн гадаадын жуулчнаас 27,000 төгрөг нэхэж, хэл амаар доромжилсон таксины жолоочийн тухай мэдээлэл цахим сүлжээнд олныг бухимдуулаад байсан юм. Тэгвэл уг жолоочид БЗД-ийн цагдаагийн газраас Зөрчлийн тухай хуулийн 5.2.11-д зааснаар 100,000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан байна.