Европын орон руу тэмээтэй аялалд гарсан Н.Байгалмаа бүсгүйтэй холбоотой янз бүрийн мэдээлэл их цацагдаж байна.
Өчигдрөөс эхлэн түүний нүцгэн зургууд элдэв булхайтай хамт дэлгэгдлээ гэсэн мэдээлэл гарсан юм. Түүнийг Эстони улсын иргэнийг залилж их хэмжээний мөнгө авсан асуудлыг нь Иргэний хэргийн шүүх шалгаж байгаа гэх.
Харин Н.Байгалмааг цэнхэр үст Э.Цэрэнгийн бэр хоёр ач охиных нь ээж гэдгийг хүмүүс сайн мэддэггүй бололтой. Тэгвэл энэ хугацаанд элдэв мэдээлэлд “ээрэгдэж” байгаа бэрийнхээ талаар өчигдөр Э.Цэрэн өөрийн цахим хуудсандаа ам ангайжээ. Тэрбээр бэр Байгалмаагаа муулж, хүүгээ өмөөрч бичсэн нь гэр бүлийн хэрүүл маргаан юм шиг харагдаж байгаа нь илт.
Тэрбээр “Тэмээчин хүүхэн гэж хэн бэ? Цэрэн яагаад өнөөдрийг хүртэл ганц үг дуугарсангүй вэ. Анх 2010 онд Байгаль гэх Увсын хүүхэн “Цэрэн турс” компаны туслах хөтөчөөр явсаар бидний том хүү Нямкатай аяллын явцад өвөр түрийдээ оролцож жирэмсэн болсон юм. Гурван сартай жирэмсэн бүсгүйтэй танилцаж түүнийг би өөрийн охин мэт хүлээн авсан нь үнэн.
Манай гэрийн харилцаа соёл танайхаас өөр гэснээр манайд амьдарч үз гэж урьж 3 сар амьдарсны дараа 20-той хүүгээ 22-той хүүхэний хамт бүх зүйлийг бэлдэн зургаан сарын байрны түрээс төлөн гаргаснаар энэ айлын амьдрал эхэлсэн юм. Би тэр байранд нь очиж үзээгүй ба залуусын амьдралд оролцоогүй. Анхнаасаа Цэрэн турсээс өөр ажил хийж үзээгүй хөдөөний бүсгүй хүүхэд гаргаж тун удалгүй дүүг нь гаргасан. Хашаа авна амьдрал цэцэглүүлнэ гэснээр бид 10.000 евро бэлнээр өгч хашаа авсан ч сүүлд нь би өөрийнхөө мөнгөөр авсан, та нар хүүдээ юу ч өгдөггүй гэж бичиж байлаа. Нэг хэсэг кафе амстэрдамд ажиллаж хавьтсан ойртсонтойгоо муудалцаж сүүлдээ ажлаасаа гарсан. Ямарч тохиолдолд би бэрдээ хир халдаахгүй өмөөрдөг байсныг бүгд гэрчилнэ. Нөхрөө ажил хийхэд 30 минут тутам залгаж түүнийг зүгээр ажиллуулдаггүй байсныг хамт ажиллах бүх хүн гэрчилнэ.
Би хэрэндээ бэрдээ их сайн байсан ч тэр бидний сүүлийн таван жилийн амьдралыг там болгосон юм. Хашаа байшин нь хүйтэн байна гэсээр манай гэрт нүүгээд ирэв. Ээжээ би эмээг асарч халамжилья. Энэ үйлчлүүлэгчид олигтой биш гэсээр тэднийг явуулчихав. Үүнээс хойш манай гэрт эзэн сууж гэрийн эзэн Рик гэрээсээ нэг хэсэг нүүж амьдрав. Явахдаа Цэрэн чи биднийг нэг л өдөр муудалцуулах эвгүй хүн энэ гэрт орж ирсэн шүү. Би энд байж тэсэхгүй нь гэсээр яваад өгөв. Үүнээс хойш олон юм болсон. Байнга лам, бөө авчирч гэрт утаа май тавина. Өөрт нь засал хийдэг лам нь амиа хорлочихов.
Фэнгшү төвд очиж ээж хүү хоёрыг салгах дом хийлгэхийг завдаж. Нөгөөдүүл нь эх үрийн хүйн холбоо тасалж болдоггүйг тайлбарлажээ.
Нямкаг өөрөөсөө салгахгүйн тулд халзан хар хургаар тахилга үйлдэж амь зольж. Манай гэрийн булан тохой болгонд цусаар дом хийж кафе амстэрдамаас ил далд байнга мөнгө дутах болсон. Ажилдаг бүх хүмүүсийг шургаж ажлаас халуулах болов. Нямка танигдахын аргагүй ааш уур уцаартай болов. Рик бид хоёроос байнга мөнгө нэхээстэй. Гэрт байсан илүү юм болгон хорогдох болов.
Ээж нэг өдөр “энэ шулам чинь хүүгийн чинь тархи толгойг шалны модоор зодоод” гэхэд залуусын явдалд хошуу бүү дүр гээд загначихав.
Мүүнийхэнтэй тэмцэлдэх үед миний нүцгэн зургуудыг тэдэнд тараав. Цэрэнд дургүй сошиал дээр ил үзэлцдэг бүх хүнд миний зургуудыг явуулав. Цэрэнгийн гадаад дотоод найзуудыг урхидаж эхлэв. Би хэнд ч асуудлыг ярихгүй байсан юм. “Цэрэн турс”-ын вэбсайтыг хакердаж манай компаны бүх харилцааг гартаа авав.
Хашаанд нь хадгалуулсан бүх майхан сав, сандал ширээ, унадаг дугуйнууд уран зургуудыг хулгайлав. Цэрэнг үзэн ядагсдад өөрийгөө зодуулдаг гэж ярьж өрөвдүүлж эхлэв. Цэрэнгийн нөхөр хүчиндэх гэж оролдсон тухай ичгүүр сонжуургүй тараав. Эцэст нь Цэрэнгийн тэмээгээр аялах санааг хэрэгжүүлэв. Рой страйдэр гэх зохиолч анх Цэрэнгийн спонсороор Монголын тухай ном 2010 онд бичсэн. Тэр Байгалийн бүх үгэнд итгэж түүнд урхидуулсан юм. Одоо түүний амьдрал там болчихсон.
Бидний хүүг нэг мөсөн биднээс салгахдаа дандаа гэр бүл талцуулж, хагаралдуулдаг байв. Биднээс хулгайлсан бүхнээрээ шинэ компани үүсгэсэн. Энэ хугацаанд Монголын хэвлэлээс нэг ч хүн надаас түүний ярих үлгэрийг шууд бичихдээ цэрэн турс, кафе амстердамд хэрхэн ажиллаж байсныг асуугаагүй юм.
Олон монгол залуус Байгальд урхидуулсан ч нэг нь ч Рой страйдэр шиг ил гарахгүй. Наанадаж эхнэр цаанадаж нийгмээсээ айж байна. Бүх юмыг бөө цагдаагаар айлгах болж. Үнэндээ монголд хулгай хэт нүүрлэсэн учраас олон нийт цочирдохоо байж.
Би яагаад дуугараагүй юм гэж үү.
1.Миний нийгэмд дэгдээсэн том хэрэг өчүүхэн жижиг хэрүүлээр дарагдах гээд байсанд
2.Үхтэл үр харам гэж хүүгийнхээ төлөө миний өр зүрх өвдөөд. Тэр 14-хөн насандаа Монголд ирээд охидод урхидуулах болсон.
3. Чимээгүй байх тусам энэ айгаад яаж ч чадахгүй гэсэн итгэл нь ихсэж байх шиг. Үнэндээ Байгалийг би өрөвдөж байна. Тэр хийсэн муу бүхнээ хүүхдүүддээ үүрүүлнэ гэхээс өвдөж байна.
4. Байгалийн залилангийн хэрэг шүүхээр явж байгаа.
5.Эцэст нь намайг болон миний хүүгийн тэнэгийг гайхаад хэрэггүй. Бүх Монголоороо даган намирч Ерөнхийлөгч, гадаад явдлын яамны сайд нь хүртэл хөөрцөглөөд уулзсан.
6.Байгаль Европын хилээр орж чадахгүй. Монголд л тоохгүй болохоос Европод бол том залилан луйвар, эрүүгийн гэмт хэрэг юм.
5.Би өдий хүртэл ганц үг дуугараагүй байхад Цэрэн намайг мөнгө төлж гүтгээд байна гэж бичээд байгаа. Угаасаа миний бүх мөнгийг хулгайлсан байхад би хаанаасаа мөнгө хэнд гаргах вэ?
Тун удахгүй хар цагаанаараа ялгарна биз. Эхийг нь үрээр нь хутгалуулах ажлыг Байгаль чадамгай хийсэн. Өстөн өврөөс” гэж бичжээ.
Э.ЦЭРЭН: ТЭМЭЭЧИН ХҮҮХЭН ГЭЖ ХЭН ЮМ БЭ?
0